Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2045 он гэхэд 1.3 тэрбум фунт ураны хомсдол үүснэ 

О.Дөлгөөн


Дэлхийн Цөмийн Ассоциаци (WNA)-ийн мэдээлснээр одоогоор дэлхий дахинд 79 цөмийн реактор шинээр баригдаж байгаа нь сүүлийн 40 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Хамгийн сүүлд 1986 онд буюу Чернобылийн ослын жил 91 реактор баригдаж байжээ. Өнөөдөр ашиглагдаж буй 443 реактор дээр нэмэгдэн, хуучин станцуудыг ашиглалтаас гаргасан ч 2040 он гэхэд нийт реакторын тоо 600 давах төлөвтэй байна.

Энэхүү сэргэлтийг Хятад-38, Энэтхэг-8, ОХУ-7 улсууд тэргүүлж байгаа бөгөөд Хятад цаашид 42, Орос 23, Энэтхэг 14 реактор нэмж барихаар төлөвлөжээ. Мөн 2011 оны Фукушимагийн ослын дараа цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан Япон улс 2050 он гэхэд 11-14 реакторыг шинэчлэхээр санал болгосон бол 2026 оны 3 дугаар сард Парист болсон Цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтаар Бельги, Бразил, Хятад, Итали зэрэг орнууд хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлэх тунхаглалд нэгдэв.

Nikkei Asia-гийн мэдээлснээр ураны урт хугацааны жишиг үнэ фунт тутамдаа 97 ам.долларт хүрээд байна.

"Sprott" сангийн тайланд тэмдэглэснээр, одоо байгаа болон төлөвлөж буй ураны уурхайнууд түүхэн дээд хүчин чадлаараа ажилласан ч 2045 он хүртэлх эрэлтийг бүрэн хангаж чадахгүй, 1.3 тэрбум фунтын хомсдол үүсэхээр байна.