
Оюу толгой компани баяжмалын экспортын хязгаарлалт шийдвэрлэгдэж, баяжмалын худалдаа хэвийн горимдоо орсон тухай (2026.11.04) мэдээллээ.
Хуримтлагдсан баяжмалыг гаргаж, жилийн төлөвлөгөөгөө гүйцээхээр тээвэрлэлтээ эрчимжүүлж байна.
Экспорт хэвийн үргэлжилснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, цаашлаад хувь нийлүүлэгч талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн компани онцоллоо.