
Ч.Сансар
Чилийн төрийн Зэсийн зөвлөл (Cochilco)-ын тайланд дурдсанаар тус улсын литийн үйлдвэрлэл 2027 онд өмнөх оноос 3.1%-иар өсөж, 335 мянган тоннд хүрэхээр байна.
2026 оны 1-7 дугаар сарын хугацаанд Чилийн литийн экспортын 74%-ийг литийн карбонат, 21%-ийг литийн сульфат, 5%-ийг литийн гидроксид тус тус бүрдүүлжээ.Литийн сульфатын экспортын эзлэх хувь 2025 онд 11% байсан бол мэдэгдэхүйц өсөж, Хятадын боловсруулах үйлдвэрүүдийн хувьд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болж байна.
Дэлхийн литийн зах зээл дээр 2026 онд 79 мянган тоннын хомсдол үүснэ гэж Cochilco тооцоолжээ. Харин 2027 онд 42 мянган тоннын илүүдэлтэй болох төлөвтэй байна. Чили дэлхийн литийн нөөцийн 25%-ийг эзэмшдэг бөгөөд дэлхийн гол үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн нэг нь болоод байна.
Уул уурхайн зах зээлийн шинжээч Паулина Авилагийн хэлснээр, Атакамагийн давст талбайн ууршилт болон давсжилтын таатай нөхцөл нь Чилийн литийн үйлдвэрлэлийг тогтвортой өсөх боломжийг бүрдүүлж байна гэжээ.