Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Эрдэнэс Тавантолгой: Он гарсаар биржийн борлуулалт 2.5 дахин өсөж 1.82 тэрбум ам.долларт хүрлээ

Эрдэнэс Тавантолгой компани 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар нийт 64.0 мянган тонн нүүрсийг 8.46 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Үүнд 32.0 мянган тонн коксжих нүүрс (дэгдэмхий бодис дунд) -ийг анх дуудсан үнэ болох 147.8 ам.доллар/тн-оос 157.3 ам.доллар/тн болгон нэмэгдүүлж, нийт 5.03 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийсэн байна.

Мөн 32.0 мянган тонн хагас коксжих нүүрсийг анх дуудсан үнэ болох 87.5 ам.доллар/тн-оос 107.0 ам.доллар/тн-д хүргэж өсгөн арилжаалж, нийт 3.42 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл хийлээ.

2026 он гарснаас хойш одоогийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт 266 удаагийн арилжаагаар 18.35 сая тонн нүүрсийг 1.82 тэрбум ам.долларын үнийн дүнгээр тус компани арилжаалжээ.

Тодруулбал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2026 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалсан нүүрсний хэмжээ 1.58 дахин өсөж, 11.61 сая тонноос 18.35 сая тоннд хүрсэн бол арилжааны үнийн дүн 2.54 дахин өсөж, 716.0 сая ам.доллароос 1.82 тэрбум ам.долларт хүрээд байна.

 

 

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК