Шинэ мэдээ
Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүдээр экспортолно
Цар тахлын нөлөөгөөр 3 сар саатаад байсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлохоор боллоо. Цар тахлын хүндрэлээс үүдэн Засгийн газар Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа билээ. Тус ажлын хэсэг ГХЯ-аар дамжуулан БНХАУ-тай бараа эргэлтийг нэмэгдүүлэх талаар хийх яриа хэлэлцээг эрчимжүүлж, удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр /2022.1.27/ Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргажээ.
Хийн хоолойг түшиглэн 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой
Төслийн бэлтгэл ажил 2024 он хүртэл хийгдэж, 2027 онд бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ хүрээнд Монгол Улс хийн хэрэглээнд аажмаар шилжих суурийг тавих үүднээс эхний ээлжид эрчим хүчний дотоодын хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой гэж харж байгаа. Шинээр бий болох, өргөжих хотуудын эрчим хүчийг хийгээр хангах замаар агаарын бохирдлоос салах боломж ч бий.
Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-д талууд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өчигдөр /2022.125/ цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурлаа.
Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхайг 2023 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэж итгэж байна
Монгол Улсын Их Хурлаас баталсан 103 дугаар тогтоолын хүрээнд өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна.
Оюутолгойн гүний уурхайн огтлох малтлагын эхний тэсэлгээг хийлээ
Оюутолгойн далд уурхайн олборлолтын эхний шат болох огтлох малтлагыг эхлүүлэх ёслол өнөөдөр /2022.01.25/ боллоо. Энэхүү ёслолд Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Оны эхнээс нийт 400 мянган тонн нүүрс экспортлов
Энэ оны нэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд авто замаар 1011, төмөр замаар 954 чингэлэг нийт оны эхнээс 397.8 мянган тонн нүүрс, авто замаар 192 чингэлэг буюу оны эхнээс 40 мянган тонн зэсийн баяжмал тус тус экспортлов. Төв банк оны эхнээс 1.11 тонн алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 2.4%-ийн бууралттай байна. Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь цар тахлын халдварын тархалтын улмаас Хятад улс хилээ хаасантай холбоотой юм.
Туркойз Хилл: Оюутолгойн далд уурхайн огтлох малталтыг эхлүүлнэ
Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани далд уурхайн огтлох малталтыг эхлүүлэхээр болсон тухай (2022.01.24) мэдээллээ. Өөрөөр хэлбэл компани Засгийн газар болон Оюутолгойн ТУЗ-тэй төслийн хувьцаа эзэмшигчдэд, тэр дундаа монголчуудад оногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд нэгдсэн ойлголцолд хүрч чадсанаар далд уурхайн огтлох малталтыг эхлүүлэх нөхцөл бүрдэж байгааг мэдэгджээ. Үүний үр дүнд ойрын өдрүүдэд далд уурхайн агуйлах ажлыг эхлүүлэх юм байна. Уг шийдвэр гарснаар хуваарийн дагуу далд уурхайн Панел 0 хэсгийн тогтвортой олборлолтыг 2023 оны эхний хагаст багтаан эхлүүлэхийг компани онцолжээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн экспортыг сэргээх ажлыг шуурхайлна
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт (2022.01.22) ажиллалаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж “Эрдэнэт үйлдвэр” уулын баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бүрэн зогссоны улмаас одоогийн байдлаар 237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал, төмөр замын өртөөн дээр мөн 90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдан нийт дүнгээр 200 сая орчим долларын бараа, бүтээгдэхүүн хадгалагдсан байдалтай байна.
“Build Mongolia-2022”-ыг илүү өргөн хүрээтэй, далайцтай зохион байгуулна
“Build Mongolia” буюу “Монгол бүтээн байгуулалт-2022” үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын бүх салбарыг хамарсан олон улсын үзэсгэлэн. Харилцан уялдаатай барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбаруудыг нэгэн дээвэр дор нэгтгэж, эдгээр салбарт нэвтэрч байгаа шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг танилцуулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа. Манайд барилга, уул уурхайн үзэсгэлэнгүүд болдог боловч эрчим хүч, зам, хүнд үйлдвэрийн салбаруудын үзэсгэлэн тогтмол болдоггүй.
Газрын тосны үнэ 100 ам.доллароос давж өснө гэж таамаглажээ
АНУ-ын хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк газрын тосны үнэ, тэр дундаа “Брент” маркийн газрын тосны үнэ 2022 онд баррель нь 100 ам.доллароос давж өснө гэж таамаглажээ. Шинжээчдийн тооцсоноор бол “Брент” маркийн газрын тосны үнэ нэг баррель нь дунджаар 105 ам.доллар болох төлөвтэй байгаа ажээ.
П.Очирбатад “Уурхайчдын алдрын од” одон гардууллаа
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 80 насны ойд зориулсан “Шинжлэх ухаан, сургалт, судалгаа, замнал” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2022.1.21/ боллоо. Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монголын уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг удирдан чиглүүлсэн олон эрдэмтэд цуглаж, олон сонирхолтой илтгэл тавьсан юм.
"Оюутолгой" 2021 онд татвар, төлбөрт 681 сая доллар улсад төлжээ
2021 онд Оюутолгой үйлдвэрлэлээ амжилттай үргэлжлүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа ахиулан ажилласан байна. Үүний зэрэгцээ компани цар тахлаас үүдэлтэй сорилтуудыг үр дүнтэй зохицуулан ажилласнаас гадна Монгол Улсын эдийн засагт ч томоохон хувь нэмэр оруулжээ. “Оюутолгой” компанийн 2010-2021 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 13.4 тэрбум ам.доллар буюу 29 их наяд төгрөгийг давсан бол 2021 онд татвар, хураамж, бусад төлбөрт 681 сая ам.доллар төлсөн.
“Urals” маркийн газрын тосны үнэ өсчээ
ОХУ-ын “Urals” маркийн газрын тосны үнэ Европт сүүлийн долоон жилд анх удаа нэг баррель нь 90 ам.доллар давж өсчээ. Энэ тухай олон улсын үнийн “Argus” агентлаг мэдээлжээ. Хамгийн сүүлд 2014 оны аравдугаар сарын 2-нд “Urals” маркийн газрын тос нэг баррель нь Европт 90 ам.доллараас дээш үнэтэй байсан билээ. ОХУ-ын жилийн төсөвт энэ төрлийн газрын тосны үнийг баррель нь 44.2 ам.доллар байхаар тооцсон учраас үнийн нэмэгдэл төсөвт эергээр нөлөөлнө гэж тус улсын эдийн засагчид үзэж байна.
Г.Занданшатар: Хийн хоолойн төслийн ТЭЗҮ дууссан тул дараагийн ажлыг шуурхайлах нь чухал
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн өнгөрсөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, батлагдсан хуулиуд нь эдийн засгийн реформд чиглэгдсэн болохыг танилцуулав. Түүнчлэн хоёр орны харилцааны шинэ зууныг ололт, амжилт, томоохон төсөл хөтөлбөрүүдээр дүүрэн угтана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг хийж дуусгасан тул дараагийн шатны ажлыг шуурхай хэрэгжүүлэх, мөн “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх протоколыг шуурхай байгуулах, төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлыг эхлүүлэх, Наушки өртөөг өргөжүүлэх зэрэг ажил биднийг хүлээж байна гэлээ. Талууд эдийн засаг, улс төр зэрэг бусад асуудлаар санал солилцов.
Серби: “Рио Тинто”-ийн литийн төслийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа
Сербийн Засгийн газар “Рио Тинто” компанийн тус улсад хэрэгжүүлж буй Jadar литийн төслийн хайгуулын тусгай зөвшөөрлийг (2022.01.20) цуцаллаа. Тодруулбал уг төслийг ашиглахтай холбоотой бүх шийдвэр, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай Засгийн газрын хуралдааны дараа танилцуулжээ. Ингэснээр уг төслийн хувьд бүх зүйл дуусгавар болж буйг тус улсын Ерөнхий сайд, хатагтай Ана Брнабич тодотгожээ.
Хятадын төв банк эдийн засгийн өсөлтийг дэмжихээр зээлийн хүүг бууруулав
Хятадын төв банк голлох зээлийн хүүгийн түвшинг бууруулах шийдвэрээ танилцуулсан (2022.01.20) байна. Тодруулбал тус улсын арилжааны банкуудаас олгодог нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 0.1%-иар буюу 3.80% байсныг 3.70%, таван жилийн хугацаатай зээлийн хүүг 4.65% байсныг 4.60% болгож бууруулжээ. Нэг жилийн хугацаатай зээлийн хүүг өнгөрсөн арванхоёрдугаар сард буулгасан бол таван жилийн хугацаатай зээлийн хувьд өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сараас хойш хүүг доошлуулсан анхны тохиолдол боллоо. Хятадын арилжааны банкуудын шинэ зээл олголтын хүүгийн түвшин төв банкнаас тогтоосон нэг жилийн хугацаатай (LPR) зээлийн хүүний хувиар тооцогддог байна. Харин таван жилийн хугацаатай зээлийн хүү нь ипотекийн зээлийн хүүгийн түвшинг тогтооход суурь болдог ажээ.
УИХ-ын гишүүд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 73.6% нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байна. УИХ-ын 2021 оны намрын хаалтын чуулган энэ сарын 18-ны өдөр болж, олон асуудал хэлэлцсэнээс Уул уурхайн бүтээгдэхүүний хуулийн биржийн тухай хуулийн төсөл болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олонхийн анхаарлыг татсан.