Шинэ мэдээ
Нүүрсний ханш дээд амжилтаа шинэчилж, төмрийн хүдрийн оргил үе өндөрлөв
Цар тахлын дараах шинэ хэв маяг бүрдэж буй үед бүх зүйлсийн үнэ өсч байна. Дэлхийн зах зээлд ганцхан эрдэс баялаг бус, хөдөө аж ахуйн түүхий эдүүдийн ханш ч ихээхэн өсч байна. Хятадын Засгийн газар зах зээлд түүхий эдийн ханшийг хяналтдаа байлгахыг хүсч байгаа ч санаснаар нь өрнөхгүй байгаа нь есдүгээр сард тод ажиглагдлаа. Хятадын Засгийн газар Австралийн нүүрсэнд өнгөрсөн оны сүүлээс эхлэн албан бусаар импортын хориг тавих болсон. Гэсэн ч энэ алхам нь Австралид экспортын зах зээлээ тэлэх боломж олгож, харин эсрэгээр Хятадын дотоодын зах зээлд нүүрсний ханш огцом өсөх нөхцөлийг бүрдүүллээ.
Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 2.4 дахин өсөв
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 11,134.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,818.2 тэрбум төгрөг буюу 52.2%-иар өсжээ. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,454.9 тэрбум төгрөгтэй тэнцэж, өнгөрсөн оны мөн үеэс 2,042.3 тэрбум төгрөг буюу 2.4 дахин өссөн байна.
ОТ: Гүний уурхайн төслийн огтлох малталтыг эхлүүлэхэд шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлуулах шаардлагатай
Бүх оролцогч тал гүний уурхайн төслийг урагшлуулах, хэлэлцэж буй асуудлуудад урт хугацааны шийдлийг олохыг эрмэлзэж буйгаа мэдээлсэн. Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл есдүгээр сард нөөцийн тодотгол тайланг хүлээж авсан бөгөөд ойрын хугацаанд албан ёсоор бүртгэхээр байна. Гүний уурхайн төслийн огтлох малталтыг эхлүүлэхийн тулд шинэчилсэн ТЭЗҮ (OTFS20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагууд хүлээж авах шаардлагатай хэвээр байна.
Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг намрын чуулганаар оруулна
Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга гэдэг нь байгалийн баялгаас олж байгаа орлогыг олон нийтэд ил тод болгох, түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд төр хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм. Уг санаачилгыг олон улсад 2003 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор 55 улс нэгдээд байгаа юм. Монгол Улсын хувьд уг санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд шаардлагыг хангасан 9 орны тоонд багтдаг ажээ.
АМНАТ–ийн жишиг үнэ нь татварын дарамт үүсгэж байна гэв
Нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцсон “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг өнөөдөр /2021.10.25/ боллоо. Хэлэлцүүлэгт оролцогчид Сангийн яам нь сар бүр нүүрсний зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо, бодит бус, хөөсөрсөн үнэ тогтоож байна гэж үзээд, тус яаманд шаардлага хүргүүлэхээр боллоо. Тодруулбал, АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийг 2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон бөгөөд энэ нь үндэслэлгүйгээр татвар төлөхөд хүргэж, татварын дарамтад оруулж, цаашлаад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байна гэж уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэж байгаа аж.
Өрсөлдөөн одоо л эхэлнэ
ОХУ-ын Гаалийн албаны мэдээллээр 2021 оны зургадугаар сард 2.85 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Харин мөн сард Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 652.6 мянган тонн байсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Энэ дүнгээс харахад Монголын нүүрсний экспортоос 4 дахин илүү хэмжээний коксжих нүүрсийг Орос гадаад зах зээлд гаргаж байна. Энэ оны хоёрдугаар улирал гарсаар Монголын экспортын нүүрсний тээвэр 0 зогсоогүй сар гэж байсангүй. Энэ зуур Оросын коксжих нүүрсний экспорт Хятад руу тогтмол нэмэгджээ.
Гашуунсухайт боомтоор 4.9 сая тонн нүүрс экспортолжээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас есдүгээр сарын 31-ний байдлаар Гашуунсухайт боомтоор 4.9 сая тонн нүүрс экспортолсон тухай мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8 сая тонноор бага үзүүлэлт юм. Харин Шивээхүрэн боомтоор дөрвөн сая тонн орчим буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 800 мянган тонноор бага нүүрс гаргажээ.
“Нэн тэргүүнд ХАБ” бага хурал 10 дахь жилдээ
Хөдөлмөрийн аюулгүй байдлын тэргүүн туршлага, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг “Нэн тэргүүнд ХАБ-2021” бага хурал өнөөдөр /2021.10.21/ нээлтээ хийлээ. Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг хурлыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Аюулгүй байдал ба цар тахал” уриан дор, танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулж буйгаараа онцлог.
Цогтцэций-Чойр чиглэлд нүүрс тээвэрлэлт ирэх оны эхний улирлыг дуустал үргэлжилнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтар Тавантолгой уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг ирэх оны эхний улирлыг дуустал зөвшөөрөхөөр болсон байна. Өмнө нь салбарын сайдын А/158 тушаалаар энэ сарын 20-ноос эхлэн уг чиглэлд нүүрс тээвэрлэхийг хориглохоор байсан юм. Харин одоо уг тушаалын хэрэгжих хугацааг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр болгож өөрчилж байна.
“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлана
Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Тээвэрчдийн холбоо: Тээвэрчдээ 2000 шланзтай нь хотод авчирна
“Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг шланзтай нь хотод авчирна гэлээ.
“Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү:
-Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
Зэсийн ханш шинэ дээд амжилт тогтоолоо
Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж салбарыг ил тод, нээлттэй тольдох боломжтой болгоно
Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв.
Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
“Нэн түрүүнд ХАБ-2021” бага хурал зохион байгуулагдана
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
Газрын тосны ханш олон жилийн дээд түвшинд хүрлээ
Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна.
Гашуунсухайт-Ганцмод төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын ГХЯ-даар баталгаажуулах нь чухлыг тэмдэглэв
Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ.
Шивээхүрэн, Гашуунсухайтаар өдөрт нэвтрэх машины тоог 400-700 болгож нэмэгдүүлэх санал тавив
Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
Монгол банк: Инфляцыг 2022-2024 онд 4-8%-д барина
Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.
Фитч: “Энержи Ресурс”-ын үйл ажиллагаа IV улиралд сэргэнэ
Өмнөговь аймаг дахь Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд олборлолт эрхэлж буй “Энержи Ресурс” буюу “Mongolian Mining Corporation”-ын олзворлолт 2022 онд хэвэндээ орно гэж Фитч агентлаг тооцоолсон байна. Учир нь, цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэхээр ашиглалтад оруулж буй нүүрсний терминал нь борлуулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж тооцжээ. Шинэ терминал ашиглалтад орсноор ирэх онд нийт дүнгээрээ 18 сая тоннын экспорт уг терминалаар дамжиж худалдаалагдана гэж тус агентлаг үзжээ.
УИХ 18 их наядын төсвийн эхний хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы (2021.10.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн барьснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.