Шинэ мэдээ
ГХЯ: Монгол Улс, БНХАУ нүүрсний экспорт нэмэгдүүлэхээр тохиролцлоо
БНХАУ-ад айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй (2021.07.28)Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ.Хэлэлцээрийн үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятад улсын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэв.
Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн 203 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газраас “Тэлмэн ресурс” ХК-тай Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайн нүүрсний давхаргын метан хийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа.
Нүүрсний экспортыг 2020 оны түвшинд барина
Энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох зорилт нь 28 сая тонн болж буурахаар байгааг Сангийн сайд Б. Жавхлан учирлав. Нүүрсний экспортын биет хэмжээ буурснаар төсөвт нүүрсний салбарын орлого 368 тэрбум төгрөгөөр тасалдах тооцоог ч Сангийн яам гаргажээ. 2021 оны төсөвт нүүрсний салбараас нийтдээ 1.34 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан нь ийнхүү буурч болзошгүй боллоо.
Цар тахлын тархалт манай улсад нэмэгдэж байгаа тул Хятадын талаас хилийн хяналтаа чангатгах, цаашлаад хаах хүртэл арга хэмжээг хэд хэдэн удаа авч хэрэгжүүлээд байгаа юм. Хамгийн сүүлд нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор (06.24-07.04) нүүрсний машины нэвтрэлтийг бүрэн зогсоолоо.
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Шивээ Энержи” компанийн төлөөлөл Говьсүмбэр аймагт ажиллалаа
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирал, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмагнай, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа нар 7 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцон "Эрдэнэс Монгол" нэгдлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа холбогдох төслүүдээс танилцууллаа. Боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 3 томоохон төсөл Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Хятад улс стратегийн нөөцөөс дахин зэс, хөнгөн цагаан, цайр худалдана
Хятад улс түүхий эдийн үнэ тогтворжуулахаар стратегийн нөөцөөсөө дахин худалдаанд гаргах тухайгаа зарлаад байна. Тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (ҮХШХороо) болон Үндэсний хүнс, стратегийн нөөцийн газар энэ сарын сүүлээр 30 мянган тонн зэс, 90 мянган тонн хөнгөн цагаан, 50 мянган тонн цайр гаргах талаар мэдээлжээ.
Шивээхүрэн боомтын нүүрс тээврийг эрчимжүүлэх шалган нэвтрүүлэх гарцыг ашиглалтад орууллаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин, Тамгын газрын дарга Б.Батболд, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар нар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний уурхай болон Шивээхүрэн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “Монголын Алт” (МАК) ХХК экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хилийн шалган нэвтрүүлэх дөрвөн гарцыг байгуулснаа нээж, боомтын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Дэлхийн уул уурхай ТОП-50 компанийн үнэлгээ өсч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлэв
2021 оны хоёрдугаар улиралд дэлхийн уул уурхайн ТОП-10 компанийн нийт зах зээлийн үнэлгээ 123 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Мөн үеэс олон улсын түүхий эдийн зах зээл дээр алтнаас гадна зэс, төмрийн хүдрийн ханш буурах хандлагатай байгаа юм. Гэсэн хэдий ч уул уурхайн тэргүүлэх 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.47 их наяд ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлээд байна. Цар тахлын оргил үе болох өнгөрсөн оны 3-4 дүгээр сараас өнөөг хүртэл уул уурхайн зах зээлд энэ 10 жилд үргэлжлэх супер циклийн эхлэл тохиов уу, эсвэл хямралын дараах сэргэлт үү гэдэг нь маргаантай байгаа ч компаниудын зах зээлийн үнэлгээ өссөнийг mining.com мэдээндээ тэмдэглэжээ.
Забайкальд алтны шинэ уурхай ашиглалтад орж байна
Оросын “Мангазея” компани Забайкалийн бүс нутаг дахь алтны “Наседкино” ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг тус улсын Газрын хэвлийн асуудал эрхэлсэн холбооны албанаас (Роснедр) олгожээ. Энэхүү уурхай нь бүрэн хүчин чадлаар жилд 2.5 тонн алт олборлож, 1 сая тонн хүдэр боловсруулах аж. Ингэснээр алтны үйлдвэрлэлээр улсдаа 15 дугаарт эрэмбэлэгдэнэ. Тус орд нь нийт 23.9 тонн алтны нөөцтэй ба үндсэн 4 талбайгаас бүрддэг байна. Хүдэр дунджаар 1.4-2.9 гр/тн алтны агууламжтай.
Олборлогч компаниудын хандив 2020 онд 45.9 тэрбум төгрөгт хүрчээ
КОВИД-19 цар тахлын улмаас улсын төсвийн орлого тасалдаж, нийгмийн халамж болоод эрүүл мэндийн зардал эрс өссөн 2020 онд уул уурхай, газрын тосны компаниудаас төрийн болон орон нутгийн захиргаа, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэг сүүлийн 7 жилийн дээд түвшинд хүрчээ. Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын нээлттэй өгөгдлөөс харахад олборлох салбарын компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, дэмжлэгийн дүн 2020 онд 45.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь цар тахлын үед 459 мянган хүүхдийн нэг сарын ХҮҮХДИЙН МӨНГӨН тэтгэмжтэй тэнцэх дэмжлэг юм.
Дотоод халдварын тархалт Оюутолгой уурхай дахь ажилчдын тоог 25%-иар бууруулав
Өнгөрсөн хоёрдугаар улиралд уурхайгаас 36.7 мянган тонн зэс, 113 мянган унц алт, 235 мянган унц мөнгө агуулсан нийт 173 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт боловч өмнөх нэгдүгээр улирлынхаас буурсан дүн болж байна. Тухайлбал баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл хоёрдугаар улиралд өмнөх улирлынхаасаа 19%-иар, алтных 22%-иар тус тус буурчээ. Харин борлуулсан баяжмалын хэмжээ хоёрдугаар улиралд 92.6 мянган тонноор илэрхийлэгдсэн нь өмнөх нэгдүгээр улиралд уг үзүүлэлт 186.3 мянган тонн байсантай харьцуулахад үлэмж буурчээ.
“BHP” компани Tesla үйлдвэрт никель нийлүүлнэ
Дэлхийн уул уурхайн хамгийн том компани “BHP” Австралиас олборлосон никелийг АНУ-ын цахилгаан машины үйлдвэрлэгч “Tesla” компанид нийлүүлэх гэрээг талууд үзэглэжээ. Их Британийн “Financial Times” сонинд мэдээлснээр, уг гэрээний хүрээнд олборлогч компани жилд 18 мянган тонн никелийн сульфат нийлүүлэх аж. Цахилгаан машины цэнэг хураагуурын үйлдвэрлэлдээ зориулж 1 тэрбум ам.долларын хэмжээний никелийг Австралиас худалдан авахаар төлөвлөж буйгаа өмнө нь “Tesla” мэдэгдэж байжээ.
“Рио Тинто” зэсийн Panguna уурхайн байгаль орчны бохирдлыг шийдвэрлэхэд оролцоно
Австралийн уул уурхайн “Рио Тинто” групп нь Бугенвиль арлын оршин суугч иргэдийн хороотой хэлэлцээр байгуулжээ. Энэхүү арал нь Шинэ Гвиней улсын бүрэлдэхүүнд багтдаг. Тухайн хэлэлцээрээр, уг арал дахь орхигдсон “Panguna” зэсийн уурхайн байгаль орчин, нутгийн иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх хор хохирлын үнэлгээний ажлыг “Рио Тинто” хариуцах аж. 2020 онд нутгийн оршин суугч 150 иргэн нэгдэж “Human Rights Law Centre” хороо байгуулсан бөгөөд уурхайн хувь эзэмшилтэй “Рио Тинто” групп асуудлыг хариуцах үүрэгтэй гэж үзэн Австралийн Засгийн газарт хандсан байна.
“Камоа Какула”-аас зэсийн баяжмал Хятад руу экспортолж эхэллээ
БНАКонго улсад ашиглалтад ороод удаагүй байгаа Камоа Какула уурхайгаас долдугаар сарын 17-нд зэсийн баяжмал экспортолж эхэлсэн тухай "Айвенхоу Майнз" компани (2021.07.19) мэдээллээ. Экспортын баяжмалыг Хятадын “Zijin Mining” болон “Citic Metal” компани худалдаж авч байна. Урьдчилгаа төлбөрт хоёр компани нийтдээ 300 сая ам.долларыг уурхайг хэрэгжүүлэгч “Kamoa Copper” компанид төлсөн ажээ.
“China Molybdenum“ компани Конгод зэсийн шинэ уурхай ашиглахаар бэлтгэж байна
Хятадын “China Molybdenum“ компани БНАКонго улс дахь зэсийн “Tenke Fungurume Mining” уурхайг өргөтгөж дуусчээ. АНУ-ын “Freeport-McMoRan” компаниас Хятадын компани худалдан авсан энэхүү уурхайгаас өнгөрсөн онд 182.6 мянган тонн зэс, 15.44 мянган тонн кобальт тус тус олборлосон байна. Энэ онд 187.3-228.9 мянган тонн зэс, 16.5-20.1 мянган тонн кобальт олборлохоор төлөвлөжээ. “Tenke Fungurume Mining” уурхайг өргөтгөснөөр жилд 3.3 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрч байгаа аж. Ингэснээр катодын зэсийн үйлдвэрлэл 88.5 мянган тонн болж нэмэгдэнэ.
Хятад нүүрсний олборлолтоо 110 сая тонноор нэмэгдүүлнэ
Хятад улс 2021 оны хоёрдугаар хагаст нүүрсний олборлолтын хүчин чадлыг 110 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний тулд шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулахаар болсон байна. Энэ нь дотоодын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. Өнөөгийн байдлаар, 40 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайнууд ашиглалтын зөвшөөрлөө төрийн байгууллагаас хүлээж байгаа бол 70 сая тонн нүүрс олборлолтын хүчин чадалтай төслүүд бэлтгэлийн шатандаа буйг Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ. Эдгээр уурхайг шат дараатай ашиглалтад оруулахаар судалж байна.
Гашуунсухайт боомтын шинэ терминал наймдугаар сард ашиглалтад орно
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үр дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр товч мэдээлэл хийлээ. 2021 оны гуравдугаар сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөрөөр нийт 3 их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бөгөөд гүйцэтгэл 70%-тай явааг (өнгөрсөн долоо хоногийн байдлаар) тэрээр дуулгалаа. Түүний хэлж буйгаар, төсөөлж байснаас ч илүү хүртээмжтэй, хурдтайгаар зээл олгогджээ.
“Freeport” компани Хятадын “Tsingshan”-тай хамтрах төслөөс татгалзжээ
Хятадын гангийн “Tsingshan” компанитай хамтран Индонез улсын “Weda Bay” худалдааны бүсэд зэс хайлуулах үйлдвэрийн цогцолборыг байгуулах төслөөс АНУ-ын “Freeport McMoRan” компани татгалзжээ. Нийт 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх нэгдсэн тохиролцоонд талууд хүрч чадаагүй байна. Харин үүний оронд “Freeport” компани Ява арал дахь “Gresik” төслөө өргөтгөхөөр төлөвлөжээ.
Хятадын литийн компани олон улсад хувь эзэмшлээ нэмэгдүүлж байна
Литийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Хятадын “Ganfeng Lithium” компани 280 сая ам.доллараар Канадын “Millennial Lithium” корпорацийг худалдан авч байна. Энэхүү хэлэлцээр оны дөрөвдүгээр улиралд өндөрлөх аж. “Millennial Lithium” нь Аргентинд лити олборлолтын хоёр ч төслийг эзэмшдэг байна. Эхний төсөл “Pastos Grandes” ашиглалтад ороход бэлэн болж буй. Тодруулбал 2023 оноос олборлолт эхлэх бөгөөд 40 жилийн хугацаанд жилд 24 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэх хүчин чадалтай. Хоёр дахь төсөл “Cauchari East”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна.
Хятад улс 600 сая тонн нүүрсний нөөц бүрдүүлнэ
Хятад улс нүүрсний нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлж 600 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Энэ нь тус улсын нүүрсний жилийн нийт хэрэглээний 15%-тай тэнцэхүйц хэмжээ болохыг Хятадын хөгжил, шинэчлэлийн хорооноос (2021.07.16) мэдээлжээ. Уг хорооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард, дотоодын зах зээл дэх ханган нийлүүлэлт хязгаарлагдах, улмаар хэрэглээ өсч болзошгүй байдлаас сэргийлж нүүрсний томоохон олборлогчид болон тээврийн гол зангилаа төв, цахилгаан станцуудыг түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэхийг анхааруулсан байна. Тухайн үед Хятад улсын нүүрсний нийт нөөцийг 120 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх талаар мэдэгдсэн аж.
Орос БАМ, Транссибирийн зэрэгцээ нүүрсний шинэ төмөр зам барина
Элга ордын төслийг хэрэгжүүлэгч “Эльгауголь” компанийн саналаар БАМ, Транссибирийн төмөр замын зэрэгцээ нүүрсний экспортын зориулалттай шинэ шугам барих боломжийг РЖД судалж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хийсэн онлайн хурал дээр (2021.07.07) нүүрсний зориулалттай шинэ төмөр зам барих талаар РЖД компанийн Ерөнхийлөгч О.В.Белозеров танилцуулжээ. Тухайлбал, “Эльгауголь”-ийн толгой компани “А Проперти” нь өөрийн хөрөнгөөр хувийн төмөр замын шугам барих хувилбарыг дэвшүүлжээ. Элга ордыг Охотын тэнгистэй холбох 500 км төмөр зам татах гэнэ. Энэхүү төмөр замын шугамыг барихад 2.5-3 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэйг шинжээчид тооцоолсон байна.