Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
"Шивээ-Овоо"-ийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болголоо “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
“Эрдэнэт үйлдвэр” ТОП 100-г манлайллаа Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
Тодорхойгүй 5.1 их наяд Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна. 
Монгол Улсад 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт ОУВС-аас олгоно  Жэф Готтлийбээр ахлуулсан Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Ажлын хэсэг (2020.05 11-13) Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулж 99 сая ам.долларын санхүүжилт бүхий яаралтай санхүүжилт олгох хүсэлтийг хэлэлцлээ. Уулзалтын үеэр КОВИД-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, эрүүл мэндийн эрсдэлийг хязгаарлах төлөвлөгөө, өрийн тогтвортой байдал, нөөцийн хүрэлцээ зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Ажлын хэсгийн уулзалтыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг хийв. Тэрээр “КОВИД-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахаар авч хэрэгжүүлж буй бодлогын тухай үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Өнөөг хүртэл Монгол Улс вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байна. Хэдий тийм ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж байна.
Монголоор дайрах “Сибирийн хүч 2” хоолойн зураг төслийн ажлыг 2020 онд дуусгана  Оросоос Монголын нутгаар дайран Хятадад байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойн зураг төслийн ажлыг “Газпром” компани эхлүүлж байна. Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Алексей Мллер мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины үүргийн дагуу “Газпром” компани нь байгалийн хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. А.Миллер мэдэгдсэнээр, Ямалын ордоос жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг “Сибирийн хүч 2” хоолойгоор Монголын нутгаар дамжуулан Хятад руу экспортлох төсөөлөлтэй. Зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг 2020 онд багтаан дуусгахаар “Газпром” компани төлөвлөжээ.  “Сибирийн хүч 2” хоолойн бүтээн байгуулалт 5-6 жил үргэлжилнэ гэж Оросын зарим шинжээчид үзэж байна.
Alcoa: Хөнгөн цагааны ханш нэмж буурах эрсдэл бий Дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг, АНУ-д төвтэй “Алкоа”-ийн Гүйцэтгэх захирал Roy Harvey дэлхийн эдийн засгийн сэргэлтийн талаар сөрөг үзэл бодолтой байгаагаа метал, уул уурхайн нэгэн цахим хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр сэргэлтийн талаар дүгнэлт хийхэд олон зүйл тодорхойгүй гэж үзэж байна. Хөнгөн цагаан нь аж үйлдвэрийн голлох метал бөгөөд Лондоны металын бирж дээр он гарснаас хойш 20%-иар ханш нь буураад байгаа юм. Шинэ коронавирусийн нөлөөгөөр хамгийн их цохилтод өртөж буй салбарын нэгээр хөнгөн цагааны салбар нэрлэгдэж байна.
Ч.Ганхуяг:  Банкны зээлийн хүү бол монголчууд бидний  улс төрийн сонголтын тусгал Эдийн засагт гүн гүнзгий нөлөөтэй хямрал дагуулах эрсдэл үүссэн. Үйлдвэрлэл,  нийлүүлэлтийн бүхий л тогтсон сувгийг эвдэж, хөл хорио тогтоосон нь хүн амын орлогод тэр чигээр нь сөрөг нөлөө үзүүлж байна. Ийм нөхцөлд банкуудын зээлдэгчдийн зээлээ төлөх чадвар буурч, банкуудын орлого, нөөц хумигдана. Гадаад валютын ханш чангарч, төгрөг улам бүр суларч, худалдан авах чадвараа алдана. Төр засгаас эхний шатны арга хэмжээнүүдээ зарласан. Санаа нь сайхан байвч хэрэгжүүлэх шатандаа асуудал, будлиан үүсч, бухимдалтай байгаа нийгмийн сэтгүүл зүйд дарь нэмсэн л явдал болсон. Төрөөс дараа дараагийн арга хэмжээнүүддээ илүү сайн менежмент хийх зайлшгүй шаардлагатайг харуулсан байх. Банкны зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлийн ангиллыг өөрчлөх, үүнийг дагаад байгуулах эрсдэлийн сангийн хэмжээг бууруулах талаар зарласан боловч яг цаана нь ямар нөөц, эх үүсвэр гаргаж өгч байгаа, түүнийгээ хэрхэн дамжуулах тал дээр асуудал бүрхэг байсаар байна.
“BHP Billiton” төмрийн хүдрийн худалдаагаа юаниар хийж эхэллээ   Энэ долоо хоногийн мягмар гаригт “BHP Billiton” групп нь Хятадын төмөрлөгийн “Baosteel” компанид төмрийн хүдэр нийлүүлэхдээ төлбөрийг анх удаа юаниар хийж эхэлснээ мэдэгдэв. Hийт 100 сая юань буюу 14.1 сая ам.долларын худалдаа хийжээ.  Нэгдүгээр сард, “Baosteel” компани юаниар Бразилийн “Vale” компаниас төмрийн хүдэр худалдан авсан байна. “Vale”-ийн хувьд төмрийн хүдрийн худалдаандаа 2016 оноос юанийн төлбөрийг нэвтрүүлсэн байдаг. Өнгөрсөн онд “Baosteel” нь “Rio Tinto” групптэй юаниар төлбөр хийх худалдааны гэрээ байгуулсан юм. 2019 оны дөрөвдүгээр сараас Австралийн “Fortescue Metals” групп мөн Хятадын зах зээлд нийлүүлж буй төмрийн хүдрийн худалдааны төлбөрийг юаниар хийж байна.
Хятадын компани литийн ордын хувь эзэмшлээ худалдахаар төлөвлөжээ Цахилгааны машины зай хураагуурын гол түүхий эдийн нэг болох литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Albemarle” компани нь Баруун Австралийн “Greenbushes” орд дахь Хятадын “Tianqi” компанийн хувь эзэмшлийг худалдаж авах санал тавьжээ. Тус компаниуд литийн “Greenbushes” ордын төслийг хамтран хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар, “Albemarle” компани төслийн 49%-ийг эзэмшиж байна. Төслийн хяналтын багцыг “Tianqi” компани эзэмшдэг. Хятадын компани нь 6 тэрбум ам.долларын өр төлбөрөө багасгах зорилгоор “Greenbushes” төсөл дэх тодорхой хувиа худалдана гэдгээ мэдэгджээ. Цахилгааны машины зай хураагуурын гол түүхий эдийн нэг болох литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Albemarle” компани нь Баруун Австралийн “Greenbushes” орд дахь Хятадын “Tianqi” компанийн хувь эзэмшлийг худалдаж авах санал тавьжээ. Тус компаниуд литийн “Greenbushes” ордын төслийг хамтран хэрэгжүүлдэг.
Дөрөвдүгээр сард 1 сая тонн нүүрс экспортоллоо Оны эхний дөрвөн сарын байдлаар эрдсийн экспортод зэсийн баяжмалын борлуулалт тэргүүлэх байрыг эзэллээ. Тайлант хугацаанд зэсийн баяжмалын экспорт жингээр 429.4 мянган тонн, үнийн дүнгээр 486 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 12%, мөнгөн дүнгээр 31%-иар буурсан дүн юм. Харин нүүрсний экспортын хувьд мөн хугацаанд манай улс 4.12 сая тонн нүүрс экспортолж 334 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингээр 64% (7.26 сая тонн), мөнгөн дүнгээр 65%-иар тус тус буурсныг илтгэнэ. Гэхдээ сарын дүнгээр тусад нь авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 998 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх гуравдугаар сард 341.2 мянган тонн нүүрс экспортолсонтой харьцуулахад 190%-иар нэмэгджээ. Гэсэн ч 2019 оны дөрөвдүгээр сард (сарын дүнгээр) 3.65 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад 73%-иар бага дүн юм. 
“Arcelor Mittal”: Ногдол ашиг олгохгүй, хөрөнгө оруулалтаа 4 дахин танана Коронавирусын хязгаарлалт гангийн эрэлтэд нөлөөлж, хоёрдугаар улиралд нийлүүлэлт 33%-иар танагдан, орлого буурна гэж “Arcelor Mittal” компани өөрийн үйл ажиллагааны талаар мэдэгджээ. Тус компани ногдол ашиг олголтоо царцааж, энэ онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа 4 дахин бууруулахаар болсон байна. Ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Arcelor Mittal” компанийн Санхүү хариуцсан захирал Адитья Миттал “Тодорхойгүй байдлаас үүдэн хоёрдугаар улиралд компанийн үйл ажиллагаа уналтанд орж болзошгүй. Хэдийгээр Европын холбоо, Энэтхэг болон АНУ-ын зарим мужид автомашины үйлдвэрлэл сэргэж, Хятадад мэдэгдэхүйц идэвхжиж байгаа ч гангийн зах зээлийг урьдчилан таамаглахад бэрх байна” хэмээжээ. 
Экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулж байна Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах, нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэл ажлын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллалаа.
Оросын “Русал”, Glencorе компаниуд 16.3 тэрбум ам.долларын гэрээ байгуулна Дэлхийн хөнгөн цагааны томоохон үйлдвэрлэгч Оросын “UC Rusal” компани нь Швейцарийн трейдер “Glencore” компанитай урт хугацааны гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Гэрээний нийт дүн 16.3 тэрбум ам.доллар бөгөөд “UC Rusal” компани 2020-2024 онд 6.87 сая тонн бүтээгдэхүүн нийлүүлэх аж. Нийлүүлэлт ирэх есдүгээр сараас эхэлнэ. Гэрээний хүрээнд Оросын компани энэ онд 344.7 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх үнийг Лондоны металын биржийн ханшаар тооцох аж. Өнөөгийн байдлаар, нэг тонн хөнгөн цагааны ханш 1485 ам.доллар байгаа юм. Он гарснаас хойш тухайн түүхий эдийн ханш 21%-иар буурсан байна. 2019 онд “US Rusal” компани 3.8 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэжээ. “US Rusal”, “Glencore” компаниуд 8 жил буюу урт хугацааны анхны гэрээг 2011 онд байгуулахдаа нийт 14.5 сая тонн хөнгөн цагаан нийлүүлхээр тохиролцсон байдаг.    
Хятадын төмрийн хүдрийн импорт 13%-иар нэмэгдэв Дөрөвдүгээр сард Хятад нь нийт 97.27 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын үзүүлэлтээс 13%-иар өсчээ. COVID-19 холбоотой  хязгаарлалтыг цуцалснаар тус улсын гангийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа хэвэндээ орж эхэлснээр импорт өсөх болсон гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятад руу чиглэсэн Австралийн төмрийн хүдрийн экспорт 12%, Бразилынх 10%-иар тус тус нэмэгджээ. 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар Хятад нийт 360 сая тонн төмрийн хүдэр импортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.8%-иар өссөн үзүүлэлт юм.
“Fortescue” компанийн бүтээгдэхүүний ханшийг “S&P Global Platts”, Argus”-т мэдээлэхийг хоригложээ Австралийн төмрийн хүрийн үйлдвэрлэгч “Fortescue” компани нь өөрсдийн бүтээгдэхүүний үнэтэй холбоотой мэдээллийг нийтлэхгүй байх шаардлага ханшийн судалгааны агентлагуудад тавьжээ. Тодруулбал, Их Британийн Дээд шүүхээс “S&P Global Platts” болон “Argus” агентлагийг тодорхой хугацаанд “Fortescue” компанийн түүхий эдийн нийлүүлэлт, үнийн хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг цацахыг хориглох шийдвэр гаргасан байна. Энэ асуудлаар “S&P Global Platts”-ийн зүгээс АНУ-ын Үндсэн хуулийн “үг хэлэх эрх чөлөө”-нд халдаж байна гэж үзэж, тус улсын нутаг дэвсгэрт “Fortescue” компанийн үйл ажиллагааг хориглох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Түүнчлэн, тус компанийн үнэ тогтоох үйл ажиллагаа  нь зах зээлийн ил тод, шударга зарчмыг зөрчсөн гэж “S&P Global Platts”-ийн зүгээс буруутгаж байгаа юм.
"Оюутолгой" өнгөрсөн онд 1.2 тэрбум долларын орлоготой ажиллажээ “Оюутолгой” компани 2019 оны тайлангаа танилцууллаа. Уг тайланд танилцуулснаар тус компани өнгөрсөн оны хэмжээнд 1,166 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь 2018 онд 1,180 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байсантай харьцуулахад ялимгүй буурсан дүнтэй гарлаа. Ийнхүү орлого буурсан нь зэсийн үнэ оны сүүл хагаст хямдарч, мөн уурхайн хүдэр дэх зэсийн агуулга багассанаас болсон байна. Өнгөрсөн онд тус компанийн баяжмал үйлдвэрлэл 675 мянган тонн, харин борлуулалт нь 725 мянган тоннд хүрчээ.
“Эрдэнэс Метан” бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурлаа “Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс Метан” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсвэр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төслийг Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. 2019 оны тавдугаар сард талууд төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд нэг жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэжээ. Нийт 5205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий найман цооног өрөмдөж, хийн илэрцийг баталгаажуулан холбогдох судалгааг хийн хүлээлгэж өгсөн байна.
Байгалийн хийн хоолой барих төслийн маршрут, боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцжээ  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин (2020.05.05) ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон тус яамны гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзсан тухай Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв. Уулзалтаар Монголын Улсын нутгаар дайрах байгалийн хийн хоолойн төслийг хэлэлцсэн байна. Тодруулбал, байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар талууд санал солилцжээ. 
ЭТТ: Ногдол ашиг тараах бэлтгэл ажил хангагдсан “Эрдэнэс Тавантолгой” компани ээлжит хэвлэлийн хурлаа онлайнаар хийлээ. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор энэ сараас буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн ногдол ашиг олгохоор болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ногдол ашиг тараах бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээллээ. Гэсэн хэдий ч тэрээр “Иргэдийн хувьцааны данс нээх, хүүхдүүдийн ногдол ашгийг хэрхэн тараах зэрэг банкны данстай  холбоотой цэгцлэх ажлууд бий” гэсэн юм.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт саарч болзошгүй КОВИД-19-ээс болж Оюутолгойд ирэх гадаад мэргэжилтнүүдийн хөдөлгөөн хязгаарлагдсанаар гүний уурхайн өргөтгөл, малталт 30%-иар удаашрах магадлалтай байгааг компани онцоллоо. Энэ нь цаашлаад төслийн бүтээн байгуулалтанд ч нөлөөлж болзошгүй юм. Гэхдээ гүний уурхайн төслийн хувьд хувьцаа эзэмшигчдийн гуравдугаар сарын 16-нд гаргасан мэдээллээр уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, онцгой ахицтай ажилласан байна. Энэ оны эхний улиралд гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл 5,466.3 метр, харин налуу амны малталтын ажил 1,013.7 метрийн ахицтай байлаа.