Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
ABB: Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн  бүтээмжийг нэмэгдүүлэх инновацийн боломж Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
“Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” тайланг танилцуулав Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр  “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.
Уул уурхай бидэнд хэрэгтэй юу? Уул уурхай Монгол орны хөгжлийн тулах цэг, эдийн засгийн хөдөлгөх хүч гэж зарим нь ярьдаг. Харин зарим нь байгаль орчныг сүйдлэгч хамгийн хэрэггүй салбар гэдэг. Тэгвэл уул уурхай бидэнд хэрэгтэй юу, үгүй юу? Хэрэгтэй бол цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуулт бидэнд тулгарч байна.   
2020 оны I улиралд Өмнөговь аймагт ДЦС-ын барилгын ажил эхлэнэ Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн “Энержи Ресурс” компани Ашигт малтмалын тухай хуулийн дагуу орон нутагтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд ДЦС байгуулах ажлыг эхлүүлэхээр ТЭЗҮ-ийг батлах гэрээг талууд үзэглэлээ.  
"Энержи Ресурс" компани Даланзадгад суманд дулааны станц байгуулахад хөрөнгө оруулна Даланзадгад сумын агаарын бохирдлыг бууруулах, ард иргэдийн ая таатай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад шинээр Дулааны станц байгуулах нэн тэргүүний шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс онцоллоо. Тиймээс Даланзадгад суманд Дулааны станц байгуулах ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах гэрээг Энержи ресурс ХХК, аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч "Дээдтив" ХХК-тай байгуулав. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд "Энержи ресурс" ХХК хамтран ажиллах гэрээний хүрээнд Дулааны станц байгуулах хөрөнгө оруулалтыг хийх юм. ТЭЗҮ, зураг төсөв батлагдсанаар 2020 оны эхний улиралд дулааны цахилгаан станцын барилгын ажил эхлэх гэнэ. 
Гараанаас  хөдөлсөн Тавантолгой-Зүүнбаян  төмөр зам  Тавдугаар сарын 24. Дорноговь аймгийн өргөн тал нутагт төмөр замын их бүтээн байгуулалт ид өрнөж байна. Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км   төмөр замын ажил дууссан энэ өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт Мандах сумын Будран багийн нутагт  боллоо. Уг төмөр замын нийт урт   414.6 км  бол   үүний 290 дэх км дээр шав тавьсан юм. Энэ цэгээс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций чиглэлд эхний ээлжийн 50  км  төмөр замын бүтээн байгуулалт өрнөнө. Тодруулбал шав тавьсан газраас баруун тийш Тавантолгой хүртэл 270 гаруй км  бол зүүн чиглэлд Зүүнбаян хүртэл 145 орчим км зайд төмөр зам тавихаар зураг төсөл боловсруулжээ. 
“Эрдэнэт үйлдвэр”-ийн усны алдагдлын асуудлыг хэлэлцэв Орхон аймгийн Засаг дарга, холбогдох албаныхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай цэвэр усны хангалт, нийлүүлэлт болоод цагаан тос, ногоон усны асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцож, уурхайн нөхцөл байдалтай танилцсан сурвалжлага хүргэж байна.    
Тариат сумаас хууль бусаар хүрмэн чулуу олборлох, тээвэрлэхийг хоригложээ Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь Цагаан Уулын орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Сумын Засаг даргын зургаадугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар бүхий захирамжийн дагуу ийнхүү хоригложээ. Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргасан аж.
Л.ГАНБОЛД: Хөвсгөл уул уурхайгүй аймаг болох бодлого шийдвэрээ хадгална Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын  хуралдаанаар 2009 онд аймгийн 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаатай авсан байдаг. Энэ шийдвэрийг 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан юм. Үүн дээр эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авч чадсан. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхлэн аймгийн үе үеийн удирдлагууд бодлогын түвшинд ярьж, төлөвлөж, тооцоо судалгаа гарган хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Хөвсгөлчүүд бид газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад 100% авсан нь түүхэн амжилт. 
Бизнесийн ёс зүйн сургалт боллоо “Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм. 
“Эрдэнэт үйлдвэр” боловсролын салбарт хөрөнгө оруулж байна Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар үзэглэсэн “Хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд аймгийн боловсролын салбарт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2019 онд хийнэ. Энэ дагуу Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 42 цэцэрлэгийн 272 бүлэгт “Бумбардай” номны 6 цувралыг олгож байна. Уг ажлыг “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ гүйцэтгэжээ. Мөн ерөнхий боловсролын16 сургуульд гурван сая төгрөгийн үнэ бүхий “LEGO” тоглоом хүлээлгэн өгөв.
Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэв Засгийн газрын 12-ний өдрийн хуралдаанаар Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан байна. “Эрдэнэс Монгол” компани нь Багануурын уурхайн 75%-ийг эзэмшдэг. Багануурын уурхай нийт 800 сая орчим тонн нүүрсний нөөцтэй. Уурхайн тусгай зөвшөөрлийг толгой компанид шилжүүлснээр Багануурын уурхайн санхүүгийн олон жилийн хүндрэл, техникийн хоцрогдлыг шийдвэрлэх ач холбогдолтой гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү мэдэгджээ.
Тавантолгой-Зүүнбаян төмөр замын суурь бүтцийн ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” -д олголоо Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн тус хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чигийг баталлаа.
Хятад газрын ховор металын салбартаа шинэчлэл хийж байна Хятадын эрх баригчид газрын ховор металын олборлолт, үйлдвэрлэлийн гол бүс нутгуудадаа өргөн цар хүрээтэй хяналт судалгаа явуулах болсноо мэдэгдлээ. Тодруулбал, энэ сарын 10-наас тус улсын газрын ховор металын чиглэлээр “Стратегийн эрдэс, түүхий эд” судалгааг эхлүүллээ. Энэ хүрээнд Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Байгалийн нөөцийн яамнаас ӨМӨЗО, Жанси, Фужан, Хунан, Гуандун, Гуанши болон Сичуан зэрэг долоон мужид газрын ховор металын нөөцийн боломж, үйлдвэрлэлийн судалгааны ажил явуулж байна.
Энэтхэгийн Элчин сайд М.П.Сингх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав  Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон албаны бусад хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав. Төмөр замын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үндсэнд нь дуусгасан бол автозамын ажил 80 орчим хувьтай байна. Замыг ирэх есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км автозамын бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн төв, “Ай Си Ти Сайн Консалтинг”  компанийн түншлэлийн инженерүүд зөвлөхөөр,  Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байна. ​​​​​​​
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239км авто зам Гэрэл зургийн сурвалжлагыг М.Энх-Амгалан /MMJ/ Монгол Улсын нүүрсний нийт экспортын 76%-ийг Гашуунсухайт боомт хангаж байна. Нүүрс тээврийн 866 авто машин өдөрт хилээр дунджаар нэвтэрч байгаа юм. Оны эхний дөрвөн сарын статистик үзүүлэлтээр, эрдэс баялгийн экспортод хамгийн их жин дарж байгаа нүүрсний экспорт 11.45 сая тонн бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтоор 5.3 сая тонн гарчээ. 2019 онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлох зорилттой.
Баялгийн засаглалын “шинэ түвшин” Баялгийн засаглалын тухай дэлхий дахинд хүчтэй яригддаг авч энэхүү ойлголт нь улс орон бүрт яг нэгэн адил дүрмээр эсвэл жороор хэрэгжих боломжгүй билээ. Учир нь тухайн улс орон бүр өөр өөрийн гэсэн харилцан адилгүй онцлог шинж чанар, нөхцөл байдалд оршдог. Монголын хувьд бэлчээрийн мал аж ахуй, уул уурхай хэрхэн зэрэгцэн орших вэ гэдэг том асуулт тулгардаг. Дээр нь хоёр том хөрштэй хиллэдэг, далайд гарцгүй, эрс тэс уур амьсгалтай, ус харьцангуй хомс говийн бүс нутаг гээд асуудлууд бий. Энэ бол манай улсын ямар ч оронтой адилтгаж боломгүй өөр ондоо нөхцөлүүд. Гэхдээ байгалийн баялагтай орнууд баялгийн засаглалаа сайжруулахаар хичээж мэрийж байгаа бөгөөд тэд “шинэ түвшин”-д хүрэхээр оролдож байна. Баялгийн засаглалаа сайжруулах хүчин чармайлт нь ихэнх баялагтай орнуудад түгээмэл явагдаж буй үйл явц-үзэгдэл юм.
Орос, Хятад цөмийн эрчим хүчний шинэ хэлэлцээрүүдийг үзэглэлээ  “Сүүлийн зургаан жилд бид бараг 30 удаа уулзалджээ. Миний хувьд Орос орон хамгийн их зочилсон гадаад улс бөгөөд Ерөнхийлөгч Путин хамгийн ойр дотно анд, сайн хамтрагч юм. Энэ нь хоёр талын өндөр түвшний харилцаа, Хятад, Оросын хоорондын нягт стратегийн хамтын ажиллагааны хамгийн том тусгал” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жинпин ОХУ-aд хийж буй айлчлалын хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм. Энэхүү айлчлал нь Хятад-Америкийн худалдааны “дайн” өрнөж байгаа үед болж байгааг олон улсын ажиглагчид онцолж буй. Хятадын удирдагчийн ОХУ дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр зургаадугаар сарын 6-нд Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцсон юм. Энэхүү форумын хүрээнд Орос-Хятадын эрчим хүчний бизнес форум зохион байгуулагдав. Тус арга хэмжээ БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачлагатайгаар хоёр дахь жилдээ болж буй.
Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурав “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн Худалдааны сайд Жун Шань нар 2019 оны зургадугаар сарын 4-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.