Шинэ мэдээ
Хятад AP1000S цөмийн реактораа ашиглалтад оруулна
БНХАУ-д баригдаж буй АP1000 загварын хоёр реакторын барилгын ажил дараагийн шат руу ойртож, Санмений цөмийн эрчим хүчний станцын 1-р реактор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд бэлэн болсон бол Хайяаны станцын 1-р реакторын түлшийг ачаалж эхэлжээ.
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний экспортын боломжийг хэлэлцэв
Монгол Улсад анх удаа “Ази-Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүч”-ний форум зохиогдлоо. Форумд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Телейхан, “Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Жигжид болоод салбарын төлөөллүүд оролцсон бөгөөд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын төрийн бодлого, зорилт, хэрэгжиж буй төслүүд, үнэ тариф, хууль эрх зүйн орчны талаар илтгэл тавьсан юм.
2025 оноос говь нутаг усны хомсдолд орж болзошгүй байна
“Өмнийн говь нутагт усны нөөц хомс тул уул уурхайн нүсэр том үйлдвэрлэлүүд хүндхэн байдалд орж болзошгүйг усны салбарын мэргэжилтнүүд эртнээс анхааруулж, сэрэмжлүүлсээр ирсэн. Гэвч төр, засгийн зүгээс өнөөг хүртэл бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ажил алга байна.
Монголын уул уурхайн эрх зүйн орчин засаглалын хямралд оржээ
1913 оны Богд хаант Монгол Улсын Уурхайн дүрэм, 1923 оны “Ардын Засагт Монгол Улсын Уурхайн дүрэм”-ийг оролцуулан тооцвол эрдэс баялгийн эрх зүй гэдэг бие даасан судлагдахуун манай улсад үүсч хөгжөөд цаг хугацааны хувьд 100 гаруй жил болжээ.
40 жилийн ойгоороо “Хангарьд” одон хүртлээ
Монголын уул уурхайн салбарын түүхийн хуудаст нэгэн шинэ тод мөр үлдээсэн үндэсний тэргүүлэгч нүүрсний уурхай “Багануур” ХК 40 жилийн ойгоороо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа.
Хариуцлагатай уул уурхайн түүхэн замналтай Багануурын уурхай
40 жилийн ойгоо угтаж буй Багануурын уурхайн ажил амьдралыг сурвалжлахаар MМJ-ийн баг зорьж очлоо. Нарлаг дулаахан ч сэвэлзсэн салхитай энэ өдөр Төв захиргааны байрны өмнөх талбайд гоёлын дээл хувцастай, энгэртээ одон медаль гялалзуулсан ахмад уурхайчид хуран цуглажээ.
Өндөр өсөлтийн дараах жил
2013 он бол дэлхийн эрдсийн зах уналтад орж, түүний хэрээр уул уурхайд түшсэн Монголын эдийн засаг огцом уруудсан үе юм.