Шинэ мэдээ
MICC Онцлох мэдээ: Эрдэнэс Тавантолгой
Төрийн өмчит компани болох Эрдэнэс-Тавантолгой ХК , (ЭТТ) нь Тавантолгой (ТТ)-н нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг. Өмнөгөвь аймагт байрлах Тавантолгойн нүүрсний орд газар нь Хятад улсын хилээс 250 км-ийн зайд оршино.
“Тод Ундрага” ХХК хүчин чадлаа CAT773E автосамосвалуудаар өргөтгөлөө
Дэлхийд алдартай Катерпиллар брэндийн Монгол дахь дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг өөртөө шингээсэн CAT773E загварын өөрөө буулгагч автосамосвалууд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 30-нд зохион байгууллаа.
Chaarat Gold: Кумтор ордыг 800 сая ам.доллараар худалдаж авахад бэлэн
Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Их Британийн “Chaarat Gold” компани нь алтны Кумтор ордыг 800 сая ам.доллараар /1.025 тэрбум канад доллар/ худалдан авахад бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Энэхүү саналаар “Chaarat Gold” нь Кумтор ордыг ашиглах эрхийг Канадын “Centerra gold” компаниас худалдан авах юм. Тодруулбал, Их Британийн компани ордыг цаашид ашиглах энгийн хувьцааг “Centerra Gold”-аас худалдан авахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайдын айлчлал ба нүүрсний бодлого
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад, дотоод дахь томилолтын үр дүнгээс эрдсийн экспортын голлох боомтын гацаа ба Тавантолгой ордын цогц ашиглалтын талаар тодорхой болсон зүйлсийн агуулга товчдоо ийм. Ерөнхий сайд танхимынхаа долоон сайдын хамт БНХАУ-д айлчилсан билээ.
2010 он буюу өндөр өсөлтийн үеийн уул уурхай
Монголын эдийн засагт зэсийн экспорт дангаар жин дардаг үе улирч нүүрс эн тэнцэв. 2008 оноос эхтэй санхүүгийн хямралыг гэтлэхээр хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр жил хагасын дараа өндөрлөжээ.
Төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” компани байгуулагдав
“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн 100%-ийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” компанийг байгууллаа.
Хайлуур жоншны 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл УУХҮЯ дээр уулзалт хийлээ
УУХҮ-ийн сайдын 2017 оны А/70 тоот тушаалаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” -ыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хайлуур жоншны олборлолт, үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ. Дээрх Ажлын хэсэг өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр хайлуур жоншны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Якутад нүүрсний Баяжуулах үйлдвэр шинээр ашиглалтад орж байна
ОХУ-ын Өмнөд Якутын Нерюнгринийн бүс нутагт нүүрсний Баяжуулах хоёр ч үйлдвэр шинээр баригдаж байна. Үүний нэг Денисовскийн үйлдвэр энэ сарын 26-нд ашиглалтад орох аж. Энэ тухай төслүүдийг хэрэгжүүлж буй “Колмар” компанийн Ерөнхий захирал Сергей Цивилев мэдэгджээ.
Монгол дахь ”Сумитомо”-гийн захирал солигдлоо
Японы томоохон корпорациудын нэг “Сумитомо”-гийн Монгол дахь салбарын Ерөнхий захирал солигдсон байна. Тус компанийн захирал ноён Хирото Фүживарагийн залгамжлагчаар ноён Такааки Накагава ажиллах юм байна.