Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Материал судлал ба гадаргын технологи” олон улсын анхдугаар симпозиум болно Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль “Материал судлал ба гадаргын технологи” олон улсын анхдугаар симпозиумыг зургаадугаар сарын 07-нд Налайх дүүрэг дэх их сургуулийн танхимдаа зохион байгуулахаар болжээ.
“Англо-Американ” группын хувьцааг Хятадууд худалдаж авна “Англо-Американ” группын фосфорит болон ниобийн 2 орд, 2 уурхай, боловсруулах 3 үйлдвэрийн хувьцааг Хятадын “China Molybdenum” концерн 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болжээ. Таамаглаж байсан өртгөөс 50%-иар илүү наймаалцсан гэж шинжээчид үзэж байна.
Ашигт малтмалын үнэлгээ, үндэслэлийн ялгааг танилцууллаа Монгол улсын Засгийн газар болон Австрали улсын Засгийн газрын хоорондын “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг /АМЕP/ хэрэгжүүлэгч “Адам Смит Интернэйшнл” өнөөдөр “Ашигт малтмалын үнэлгээ (Valuation) болон үндэслэлийн (Evaluation) ялгаа” сэдэвт хэлэлцүүлгийг “Блю Скай” зочид буудлын “Топаз” хурлын танхимд зохион байгууллаа.
Зэсийн үнэ гурван сарын доод үнэ рүү дөхөв Аж үйлдвэрийн гол металын нэг болох зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод цэгт ойртож буурсан буюу нэг тонн нь 4558 ам.долларт хүрсэн байна.
“Экспо Монголиа” үзэсгэлэнгийн нээлт боллоо “Экспо Монголиа” үзэсгэлэнгийн нээлт боллоо
“Экспо Монголиа” үзэсгэлэнгийн нээлт боллоо Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа-2016” үзэсгэлэн, бага хурал Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр нээлтээ хийлээ.
“Монголын уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” судалгааны урьдчилсан дүнгийн танилцуулга “Монголын уул уурхай дахь эмэгтэйчүүд” ТББ-аас (www.wimmongolia.org) санаачлан олборлох салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны өнөөгийн түвшинг тодорхойлох судалгааг өөрийн хүч хөрөнгөөр хийжээ.
Орон нутгийн худалдан авалтыг үнэлэх, тайлагнах стандартыг бий болгоно Канад дахь Хил хязгааргүй инженерүүд байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Майнинг Шейрэд Валю (MSV) компани нь уул уурхайн салбар дахь орон нутгийн худалдан авалтыг үнэлэх, тайлагнах стандартыг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.
“Симандоу” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах судалгааг эхлүүлжээ “Рио Тинто” болон Гвиней улсын Засгийн газрын хамтарсан “Симфер” компани нь тус улсад хэрэгжүүлэх төмрийн хүдрийн 20 тэрбум ам.долларын төсөлд оролцож магадгүй байна.
“Eldorado Gold” компани Хятад дахь хувьцаагаа 600 сая ам.доллараар худалдана Канадын алтны “Eldorado Gold” корпораци Хятадын “Цагаан уул”, “Танянсян” орд газар дахь “Yuntai Resources” охин компанийнхаа хувьцааг 600 сая ам.доллараар худалдахаар болжээ.
Баруун Цанхийн загварыг төрийн өмчит уурхайнуудад ашиглах боломжтой Манай компани анх Зүүн Цанхи дээр ажиллаж байснаа тооцвол үндсэндээ 2012 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай дээр ажиллаж байна. 2013 онд Баруун Цанхийн уурхай нээгдэхэд тендерт ялан оператороор ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1 хүртэлх жилийн гэрээтэйгээр 3 жил дараалан тендерт ялж, ажилласан.
“Марубени”, СУЭК хамтран метанолын үйлдвэр байгуулна Японы “Марубени” корпораци, Оросын “Сибирийн нүүрсний эрчим хүчний компани” буюу СУЭК хамтран нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахаар яриа хэлэлцээр хийж байна.
Баруун цанхид “Саусгоби сэндс” олборлолт хийнэ Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Саусгоби Сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах асуудлыг шийдвэрлэжээ. Шүүхээс улсын төсөвт 35.3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн дагуу компаниас Засгийн газар, Сангийн яаманд төлбөрөө барагдуулах саналаа ирүүлсэн байна.
“Эрдэс баялгийн томоохон төслүүд дэх төрийн үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын семинар Энэхүү семинарт уул уурхайн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн оролцоо, үүрэг ямар байх нь оновчтой талаар улс орнуудын төлөөллүүд харилцан санал солилцох юм.
Алтны экспорт өссөөр байна Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээлсэнээр энэ оны эхний 4 сард Монгол улсын гадаад худалдаа 484.6 сая долларын ашигтай гарчээ.
Уул уурхайн салбар дахь төрийн оролцоог хэлэлцэж байна “Эрдэс баялгийн томоохон төслүүд дэх төрийн үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын семинар Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Н.Алгаа: олон улсын шаардлагад нийцсэн үйлчилгээг монгол мэргэжилтнүүд үзүүлж эхэллээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн жишиг, чанарын стандартыг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах зорилготой “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал тав дахь жилдээ зохион байгуулагдлаа.