Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“BHP Billiton” нүүрсний уурхайн 290 ажилтан цомхотгоно Англи-Австралийн уул уурхайн “BHP Billiton” групп нь Австрали дахь нүүрсний “Mount Arthur” уурхайн 290 ажилтныг цомхотгохоор төлөвлөж байна.
Хятадын боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц нэмэгдэв Энэ долоо хоногийн байдлаар Хятадын далайн 33 боомт дах төмрийн хүдрийн нөөц 97,75 сая тонн байна. Энэ нь өнгөрсөн 2 дугаар сарын 15-ны бүртгэгдсэн нөөцтэй харьцуулахад 1,08 сая тонн буюу 1,19%-иар өссөн үзүүлэлт юм.
АДБХОБ-ны анхны хөрөнгө оруулалтыг Хятад, Оросын төслүүд авна БНХАУ-ын санаачилгаар 2015 онд үүсгэн байгуулагдсан Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк /АДБХОБ/ энэ оны 3 дугаар улиралд анхны хөрөнгө оруулалтаа хийхээр төлөвлөж байна. Энэ тухай тус банкны Ерөнхийлөгч Цин Люцин мэдэгджээ.
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Монголын эдийн засгийн форумын нээлтэд хэлсэн үг Энэ жилийн Эдийн засгийн форум Сорилт, сургамж, шийдэл уриан дор явагдаж байгаа болохоор өөрийн хэлэх үгийг энэ 3 сэдвийг тойруулан хүргэхээр шийдлээ.
Монгол улсын хилээр ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлыг нэвтрүүлэхгүй “Энэ удаагийн хэвлэлийн хурлаар олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл хийе” хэмээн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг сар бүр зохион байгуулагддаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын эхэнд онцоллоо.
Баялгийг ашиглах тулгуур зарчмуудыг хэлэлцэж байна Баялгийн зөв зохистой удирдлагын талаарх семинар “G7 үр дүнд хурдан хүрэх түншлэл”, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон гэрээний зөвшилцлийг цогц байдлаар хийхэд туслах зорилготой CONNEX санаачилгын хүрээнд Тайландын Бангкок хотноо энэ сарын 28-31-нд болж байна.
Хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэхэд уул уурхайн салбарын оролцоо чухал Монгол улсад хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцаа үзүүлж байгаа юм. Техникийн тус­лал­цааг Япон улсын ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд Монгол улсын Сангийн яам төслийн гүйцэтгэлийг хариуцан ажиллаж байгаа аж.
“Эрхүү-Манжуур-Владивосток” чиглэлийн төмөр зам барина ОХУ-ын Эрхүү хотоос Хятадын Манжуураар дайруулан Владивосток хүртэл шууд төмөр зам байгуулах асуудлаар Бээжин хотноо хэлэлцэж байна.
Хилийн бүсийн районд хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай зарлана “Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хорооны гишүүнээр Монгол улс элссэн нь Ази тивдээ анхдагч болж байна.
Монгол улс урд хөрш рүү 275 мянган тонн нүүрс нийлүүлжээ Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн хоёрдугаар сард 2.97 сая тонн байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 25%-иар буурсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
Нүүрсний ашиглалт, хөрөнгө оруулалт хумигдаж эхлэв Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч Хятад улсын нүүрсний импорт өнгөрсөн 2015 онд 30%-иар, хэрэглээ нь 3%-иар буурсан. Түүгээр ч зогсохгүй дэлхийн нүүрсний хэрэглээ сүүлийн 10 гаруй жилд анх удаагаа буурсан дүнтэй гарлаа. Нүүрсний импорт хэрэглээ буурсан, мөн оны сүүлээр нүүрсний ирээдүйтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан юм.
MMC зээлээ төлж чадахгүй болсноо зарлав Тавантолгойн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation зах зээл муудсаны улмаас зээлийн төлбөрөө хийж чадахгүй байж болзошгүй хэмээн хэвлэлүүдээр мэдээлэх болсон билээ.
“13 дахь таван жил”-д Хятадын хөрөнгө оруулалт хаашаа чиглэх вэ? Дэлхийн эдийн засгийн “луужин” Хятадын хөгжлийн өсөлт удаашралтай байгаа хэдий ч 2016 оны эхлэл тун ч сонирхолтойгоор өрнөж байна. БНХАУ-ын дарга Си Жинпин төрийн айлчлалаа Арабын орнууд, Исламын ертөнцөөс эхэллээ. Эхний сарын байдлаар Хятадын гадаад хөрөнгө оруулалт Европ, АНУ руу огцом нэмэгдэв.
Оюутолгой 2015 оны санхүүгийн тайлангаа мэдээллээ 2015 онд Оюутолгой уурхай олборлолтын шинэ дээд амжилтаа гаргаснаа мэдээлэлдээ онцолсон байна. Аюулгүй ажиллагааны хувьд ч онцсайн үзүүлэлттэй байснаа тэмдэглэжээ.
Уул уурхай нийт ажиллагсдын дөнгөж 5%-ийг шингээдэг “Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төслийн хүрээнд “Хүртээмжтэй өсөлт ба хэвлэл мэдээлэл” семинарыг өнөөдөр зохион байгуулсан юм.