Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
446 өргөдлийг аймгийн Засаг дарга нарт илгээжээ Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр энэ оны нэгдүгээр сарын 26-наас эхлэн олгож эхэлснээс хойш нийт 1,703 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газар бүртгүүлжээ.
“Рио Тинто” Bengalla уурхайн 40%-ийг худалдана “Рио Тинто” компани Австрали дахь Bengalla уурхайн эзэмшлийн 40%-ийг худалдахаар болжээ. Нийт 606 сая ам.долларын тус наймааг “New Hope” компанитай хийж байгаа юм.
Герман-Монголын бизнесийн өдрүүд болно Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран аравдугаар сарын 13, 14-нд Шангри-Ла зочид буудалд Герман-Монголын бизнес өдрүүдийг „Made in Germany“ зохион байгуулах аж.
“Vale” компани 20 жил төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгуулав Бразилийн уул уурхайн компани “Vale” нь Хятадын “China Merchants Energy Shipping” компанийн бүрэлдэхүүнд багтах “Hong Kong Ming Wah Shipping”-тай /HKMW/ 20 жилийн хугацаанд төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Гурвалсан шинэ түншлэл Монгол улсад хамгийн их ашигтай Хамгийн том эдийн засагтай Орос, Хятад болоод эдгээр гүрний дунд орших жижиг эдийн засагтай Монгол улсын стратегийн шинэ түншлэлийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.
“Туркойз Хилл”-ын хувьцааны үнэ доод цэгтээ хүрэв Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ урьд шөнө 7.12%-иар унаж, 2.48 ам.доллар болов.
“Alcoa” хуваагдаж, хоёр тусдаа компани болно Дэлхийд хөнгөн цагаан үйлдвэрлэлээр 3 дугаарт ордог АНУ-ын “Alcoa Inc” үйл ажиллагаагаа хувааж, 2 тусдаа компани болох гэж байгаагаа мэдэгджээ.
Томтор ордод өрөмдлөгийн ажил эхэлжээ Нөөцийн хэмжээгээрээ дэлхийд томоохон тооцогдох газрын ховор элементийн “Томтор” орд газарт өрөмдлөгийн ажил эхэлсэн тухай Якутын Геологи, эрдэс ашиглалтын улсын хорооноос мэдээлжээ.
Б.Бямбасайхан “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болов “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр 8 дугаар сард томилогдсон талаар “Оюутолгой” ХХК албан ёсоор цахим хуудсандаа мэдээлсэн байна.
РЖД компани AIIB-аас зээл авах хүсэлтэй “Оросын төмөр зам” /РЖД/ нийгэмлэг компани өндөр хурдны төмөр зам байгуулах “Москва- Казань” төсөлдөө Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас/AIIB/ зээл авахаар төлөвлөж байна.
“Hebei Iron and steel” компани Өмнөд Африкт металургийн үйлдвэр байгуулна Хятад улсад ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Hebei Iron and steel” компани нь Өмнөд Африкт металургийн үйлдвэр байгуулах тухай мэдэгджээ.
Шинэ бодлогыг хэрэгжүүлэхэд учир бий ... Монгол Улс байнга төвийг сахих тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжиж, хэрэгжүүлэх Зөвлөмж гаргав.
ОҮИТБС-ын өмнөд бүсийн чуулган Дорноговь аймагт боллоо Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Ажлын алба есдүгээр сарын 10,11-нд Дорноговь аймгийн Айраг сум, Сайншанд хотод олон талт оролцоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа.
“Рио Тинто”: Далд уурхайн санхүүжилтийг 11 дүгээр сард шийднэ “Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний бүлгийн Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Грэйг Киннель The Sydney Morning Herald болон The Australian сонинд “Оюутолгой” төслийн талаар ярилцлага өгчээ.
“Росатом” компанийн Иордан дахь төсөлд Хятад хөрөнгө оруулна Оросын Төрийн өмчит “Росатом” компанийн хэрэгжүүлж буй Иордан дахь атомын цахилгаан станц /АЦС/ барих төсөлд Хятадын банк хөрөнгө оруулагчаар оролцох сонирхолтой байна.
Зэсийн үнэ буурах биш өсөх найдвар давамгайлав Зэсийн үнийн төлөвийг хөрөнгө оруулалтын банкууд харьцангуй өөдрөгөөр төсөөлж байна. Оны сүүлийн улиралд зэсийн үнэ дунджаар 5700 ам.доллар/тонн байх тухай Citigroup таамаглал дэвшүүлжээ.
Монголбанк 7.4 тонн алт худалдан авчээ Монголбанкны мэдээллээр энэ оны эхний 8 сарын байдлаар Монголбанк алт үйлдвэрлэгчдээс нийт 7.4 тонн алт худалдан авсан байна.
Хятадын төрийн өмчит компаниудыг шалгаж байна Төрийн өмчит компаниуддаа шинэчлэл хийх замаар Хятад улс эдийн засгийн өсөлт удааширсан өнөөгийн таагүй байдлаас гарч чадна гэж тус улсын эрх баригчид үзэж байна.
Оюутолгойн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээн авлаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Оюутолгой” компанийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээн авч, баталсан хэмээн “Эрдэнэс Оюутолгой” компаниас мэдээллээ.
Хоёр цахилгаан станцын гэрээ зурагдав Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадын Далянь хотноо болж буй Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэр Монголд хэрэгжих 2 цахилгаан станцын 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ зурагдлаа.