Шинэ мэдээ
Нийт экспортын 48%-ийг зэс бүрдүүлжээ
ҮСХ-ноос гаргасан эхний 7 сарын статистикийн мэдээгээр гадаад худалдааны эргэлт 5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс тэрбум доллараар буурчээ.
АМНАТ-ийн орлого 41%-иар өсчээ
Сангийн яамнаас гаргасан энэ оны эхний 7 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр АМНАТ-өөр 274.8 тэрбум төгрөгийг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлжээ. Уг үзүүлэлт нь төлөвлөгөөнөөс 8.6% буюу 21.8 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеэс 80.6 тэрбум төгрөг буюу 41%-иар өссөн дүн юм. Энэ онд АМНАТ-өөр нийт 427 тэрбум төгрөгийг Нэгдсэн төсөвт төвлөрүүлэх хуультай.
Зэсийн үнэ 5450 долларт хүрч буурав
Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ нэг тонн нь 5455 ам.долларт (3 сарын гэрээт үнэ) хүрч буурав.