Шинэ мэдээ
Мега төсөл ба уул уурхай
IPA Institute-ийн судалгаагаар дэлхийн 800 мега төслийн зөвхөн гуравны нэг нь амжилтад хүрч, гуравны хоёр нь нурж унаж байна.
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагыг бүрдүүлж байгаа юм.
“Оюутолгой” Японд зэсийн баяжмалын туршилтын экспорт хийв
“Туркойз Хилл Ресурс” компани Оюутолгой төслийн 2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвийг өнөөдөр танилцууллаа. Ирэх онд “Оюутолгой” ХХК 175-190 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байгаа аж.
Гацууртын ордыг УИХ-аар хэлэлцэхээр боллоо
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордыг Стратегийн ордод хамруулах тухай асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.
“Туркойз Хилл”-ын хувьцааны үнэ доод түвшиндээ хүрэв
Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ сүүлийн 6 жилийн хамгийн доод үнэдээ хүрлээ. Өчигдөр оройн арилжаагаар нэгж хувьцааны үнэ бараг 7% унаж, 2.81 ам.доллараар хаагдсан бөгөөд доод үнэ нь 2.75 ам.доллар болтлоо буурав.
“Рио”, BHP-ийн хувьцааны ханш 20-30%-иар унав
Төмрийн хүдрийн магнат төдийгүй дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох “Рио Тинто”, BHP Billiton-ий хувьцааны ханш сүүлийн гурван сарын хугацаанд 20-30%-иар буурчээ. Австралийн Пилбарад олборлолт явуулдаг Fortescue Metals-ийн хувьцааны ханш Австралийн хөрөнгийн бирж дээр сүүлийн 3 сарын хугацаанд 39%-иар буурчээ.
BHP зэс рүү “хошуурахаа” мэдэгдлээ
Австралийн төмрийн хүдрийн баялаг бүсэд гол тоглогч болсон “Рио Тинто”, “BHP Billiton”, FMG гурвын нэгэн төлөөлөл нь төлөвлөгөөгөө өөрчилж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. BHP компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Маккензи төмрийн хүдрийн төсөл бус харин Чили, Перу, өмнөд Австрали, Хойд Америк дахь зэсийн төслүүддээ илүү их хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Зэсийн экспорт нийт экспортын 44%-ийг бүрдүүлэв
ҮСХ-ноос гаргасан энэ оны эхний 11 сарын мэдээгээр гадаад худалдааны нийт эргэлт 10 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 300 сая доллараар нэмэгджээ. Экспорт 34%-иар өсч, 5 тэрбум 190 сая доллар болсон бол импорт 17.5%-иар буурч 4 тэрбум 832 сая доллар болсон байна. Гадаад худалдааны тэнцэл 358.2 сая долларын ашигтай гарчээ.
Хятад төмрийн хүдрийн дотоодын салбараа аварна
Энэ жил төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд 50%-иар буурч, нэг тонн нь 70 ам.долларт ч хүрэхгүй болоод байгаа билээ. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн эрэлт буурсны сацуу “Рио Тинто”, BHP Billiton зэрэг зах зээлийн томоохон тоглогчид нийлүүлэлтээ нэмэгдүүлсээр байгаагийн үр дүн гэж шинжээчид тайлбарлаж байна.
18 талбайд хайгуулын лиценз олгох сонгон шалгаруулалт зарлав
Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоол, Уул уурхайн сайдын тушаалыг тус тус үндэслэн дор дурьдсан 18 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдийн дунд дахин зарлалаа.
Хөрөнгө оруулагчийг шалгаруулах явц дундын уулзалт болж байна
Тавантолгой Цахилгаан Станц төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байна. Шалгаруулалтад өрсөлдөж буй Японы Marubeni корпораци, Kansai electric, Франц, Солонгосын хамтарсан GDF SUEZ & Posco Energy консерцумын багууд олон улсын шалгаруулалтын явц дундын уулзалтад оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа юм.