Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Вагнер Ази: Цахилгаан үүсгүүрийн шилдэг туршлагыг Монголд нийлүүлнэ Нүүрсний давхаргын метан хийн төслүүд Монголд хэрэгжихтэй уялдан манай улсад үйл ажиллагаа явуулж буй компаниуд өөрсдийн найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож буйн нэг төлөөлөл бол “Катерпиллар”-ын цахилгаан үүсгүүрийг санал болгож буй “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани юм.
Татварын орлого 1.1 их наяд төгрөгөөр тасрав Монгол улсын Нэгдсэн төсвийн энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлээр Нэгдсэн төсвийн нийт орлого 1 их наяд төгрөгөөр тасарч, 83.8 хувийн гүйцэтгэлтэй, нийт зарлага 915 тэрбум төгрөгөөр тасарч 86.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсвийн тэнцэл 440.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Оросын нүүрсний экспорт 9.8%-иар өсчээ Орос улс 2014 оны 1-11 дүгээр сард 317.628 сая тонн нүүрс олборлосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.9%-иар өссөн үзүүлэлт аж.
Орос Туркийг эрчим хүчний шинэ түншээр сонгов “Газпром” компанийн Ерөнхийлөгч Алексей Миллер өнгөрсөн бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ, өмнөд Европ руу тавигдах байсан South Stream хийн хоолойн төслийг зогсоосон ч Турк, Грек руу тавигдах хоолойн төслийг хэрэгжүүлснээр алдагдсан боломжоо бүрэн нөхөж чадна гэж мэдээллээ.
Оюутолгойн баяжуулах үйлдвэр өнөөдрөөс ажиллана Өнгөрсөн лхагва гаригийн орой “Оюутолгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт гал гарсан билээ. Уг галын талаар өнөөдөр “Туркойз Хилл Ресурс” компани мэдэгдэл гаргасан байна.
Bauma China тоног төхөөрөмжийн үзэсгэлэн хүрээгээ тэлсээр байна Шанхайн олон улсын шинэ экспо төвд өнгөрсөн сарын 25-28-нд дөрвөн өдөр болж өнгөрсөн Bauma China барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 7 дахь жилдээ болж өнгөрлөө.
Хятадын төмрийн хүдрийн эрэлт 6.4%-иар өснө Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт удааширч буйгаас үүдэн зах зээлд төмрийн хүдрийн үнэ 50%-иар буурч, 70 ам.долларт хүрээд байгаа билээ. Тус улсын төмрийн хүдрийн хэрэглээ энэ онд 1138 сая тонн байх төлөвтэй байгаа бол ирэх онд 1157 сая тонн болох төлөвтэй талаар Хятадын Металлургийн аж үйлдвэр төлөвлөлт, судалгааны хүрээлэн мэдээлжээ.
Төв Азиас 65 тэрбум м3 байгалийн хий Хятадад нийлүүлжээ Энэ оны 1-10 дугаар сард Төв Азиас хий дамжуулах хоолойгоор БНХАУ-д нийт 65 тэрбум м3 байгалийн хий нийлүүлсэн байна.
ГШХО 791.2 сая доллар болов Монголбанкнаас энэ оны эхний 10 сарын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг өнөөдөр гаргажээ. Урьдчилсан гүйцэтгэлээр эхний 10 сард Монгол улсад 791.2 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна.
“Southgobi Resources”-ийг зарах хэлцэл хойшлов “Turquoise Hill Resources” компани “Southgobi Resources” компанид эзэмшдэг 56%-ийн хувьцааныхаа тал хувийг Хонконгийн “National United Resources” (NUR) компанид худалдах гэрээг өнгөрсөн долдугаар сард хийж байсан билээ. Энэ нь “Southgobi Resources” компанийн нийт хувьцааны 29.95%-ийг эзэлж байсан юм.
Гацууртын орд 400 сая долларын татвар төлнө УИХ-аар Гацууртын алтны ордыг стратегийн орд болгох эсэхийг хэлэлцэх гэж байна. Гацууртын ордыг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компаниас уг ордын тодорхой хувийг эзэмших саналыг Засгийн газарт тавьсан.
Бэрэн групп 35 мянган тонн ширэм хайлах үйлдвэрээ нээлээ Монголын металлургийн салбарт голлох компаниудын нэг “Бэрэн групп”-ын охин компани “Бэрэн металл” ХХК өнгөрсөн бямба гаригт Эрдэнэт хотод жилдээ 35 мянган тонн ширэм гаргах хүчин чадалтай 35 м3 багтаамжтай домен зуух бүхий ширэм хайлах үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
Сэм Уолш: Glencore-ийн саналыг хүлээж авахгүй Өнгөрсөн 7 дугаар сард дэлхийн уул уурхайн хоёр дахь үлэмж компани “Рио Тинто”-той нэгдэх саналаа Glencore зоригтой гэгч нь тавьсан. “Рио Тинто” үүний хариуд шуудхан л үгүй гэсэн.
11 дүгээр сард төмрийн хүдрийн үнэ 10%-иар буурчээ Өнгөрсөн сарын 26-ны байдлаар Хятадын далайн Qingdao боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай 1 тонн хүдрийн үнэ 10.4%-иар буурч 68.49 ам.доллараар худалдагджээ.
Бүтэн сар “эзэнгүйдсэн” яамд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газарт бүтцийн өөрчлөлт оруулж, зарим яамдыг татан буулгах, нэгтгэх зэрэг оролдлого хийж, үүнийгээ УИХ-аар батлуулсан ч өөрөө төд удалгүй танхимаараа огцорсон.
Хятад нүүрсний экспортын татвараа 3% болгож бууруулна Хятадын эрх баригчид нүүрсний экспортын татварыг одоогийн 10%-иас бууруулж, 3% болгохоор төлөвлөж байна. Татварын энэхүү шинэ журам 2015 оны 1 дүгээр сараас мөрдөгдөх аж.
“Терра Энержи” олборлолтоо 2 дахин нэмэгдүүлнэ Өмнөговь аймагт орших “Баруун Ноён уул” коксжих нүүрсний төсөлд үйл ажиллагаа явуулж буй “Терра Энержи” компани Ашигт малтмалын газраас олборлолтоо нэмэгдүүлэх зөвшөөрөл авснаа өчигдөр мэдээллээ.
“Glencore”, “Peabody Coal” компаниуд хамтарсан үйлдвэр байгуулна Шведийн уул уурхай, худалдааны Glencore, “Peabody Coal” компаниуд Wambo болон нүүрсний “Нэгдсэн уурхайн үйлдвэр” /United Colliery/-тэй хамтран Hunter Valley хэмээх анхны хамтарсан үйлдвэрлэлээ байгуулахаар болжээ.