Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Оюутолгой” ХХК 64 мянган тонн зэс борлуулжээ “Туркойз Хилл Ресурс” компани энэ оны 2 дугаар улирлын үйл ажиллагааны урьдчилсан тайлангаа өчигдөр гаргажээ. “Оюутолгой” ХХК энэ оны 2 дугаар улиралд 7.8 сая тонн орчим хүдэр боловсруулж, 25.8%-ийн зэсийн агуулгатай 140 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна.
Хятад улс төмөр замд хувийн хөрөнгө оруулалт татна Хятадын Засгийн газар төмөр замын бүтээн байгуулалтад хувийн хөрөнгө оруулалтыг татах бодлого явуулж эхэллээ. Энэ хүрээнд Төмөр зам байгуулах тусгай сан байгуулжээ.
Жишиг үнийн зөрүүг буцаан олгох боломжтой Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын журмыг шинэчлэн баталсан билээ. Энэ талаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс тодрууллаа.
“БиДиСЕК” “Эрдэнэс Тавантолгой”-д зөвлөнө “Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ оны 1 дүгээр сард зарласан билээ. Тендерийн дүн гарч, “БиДиСЕК” хувьцаат компани шалгарсан байна.
“Оюутолгой” ХХК далд уурхайн ТЭЗҮ-ээ өгсөнгүй “Туркойз Хилл Ресурс” компани энэ оны 2 дугаар хагаст багтаан Оюутолгой төслийн далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ бэлэн болгоно хэмээн мэдээлж байсан билээ.
Зэсийн үнэ 7000 долларын босго давж өсөв Оны эхэнд нэг тонн нь 7400 гаруй ам.долларын ханштай байсан хүрэн металын үнэ сүүлийн дөрвөн сарын турш Лондоны металын бирж дээр нэлээд буурч, 6430-6900 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан билээ.
Нүүрсний экспортын журмыг шинэчлэв Нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газраас энэ онд баталсан 88, 89 дүгээр тогтоолын дагуу өнгөрөгч 4 дүгээр сараас эхлэн экспортолж буй нүүрсний төлбөрийг борлуулалтын гэрээний үнэд суурилан тооцож байгаа юм.
Хайгуулын лицензийг энэ зунаас олгож эхэлнэ Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуугаас шинэчлэн батлагдаад байгаа Ашигт малтмалын тухай хуулийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
Төмрийн хүдрийн үнэ өсч, коксжих нүүрснийх буурав Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд нэлээд уналттай байгаа билээ. Өнгөрсөн сарын байдлаар нэг тонн коксжих нүүрсний FOB үнэ Австралийн боомтууд дээр 102 доллар байсан юм. Харин өчигдрийн байдлаар үнэ дахин буурч, 98.9 долларын үнэтэй болжээ. Гэхдээ энэхүү үнийн бууралт он гарснаас хойшхи анхны тохиолдол биш юм.
Шенхуа нүүрсний төсөлд IPO гаргахаар судалж байна Алс Дорнод дахь Огоджины нүүрсний ордыг ашиглахаар байгуулагдсан ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” корпораци, БНХАУ-ын Шенхуа группын хамтарсан компани нь олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах боломжийг судалж байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг албан бус эх сурвалжаас авсан байдлаар Та бүхэнд хүргэж байна.Энэхүү найруулга нь 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар хуулийн редакц хийгээгүй хувилбар болно.
Цагаансуваргын ордод төр хувь эзэмшихгүй Ашигт малтмалын хуулийн 5.5 дахь заалтыг үндэслэн стратегийн ач холбогдол бүхий Цагаансуваргын зэс-молибденийн ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн 5 дугаар сард Засгийн газар өргөн барьсан билээ.
Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа УИХ-ын Хаврын чуулганы сүүлийн өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Хуулийн төсөл дээр УИХ дахь намын бүлгүүд өөр өөр байр суурьтай байсан нь багагүй цаг авсан. Гол маргаан нь Стратегийн ордтой холбоотой заалтууд байв.
Д.Ганхуяг: Газрын тосны хууль өрсөлдөх чадвартай болсон УИХ-ын Хаврын чуулганы сүүлийн өдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг хуулийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.
“Б” төлөвлөгөө... Долдугаар сарын 1-нд Mastercard, Visa Inc. Оросоос гарахаа мэдэгдсэн юм. ОХУ-ын хүн амын 80-90 хувь нь Visa, Mastercard ашигладаг. 175 сая ширхэг ийм карт Оросын зах зээлд бий. Одоо эдгээрийн нэлээд хэсгийг ашиглах боломжгүй болсон. Үлдэх картууд ч хэрхэхийг хараахан шийдээгүй байна.
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа УИХ-ын чуулганы өнөөдрийн Нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хятадын аж үйлдвэрийн салбар өсч байна Хятадын аж үйлдвэрлэлийн салбар харьцангуй сэргэж байна. Учир нь тус улсын аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт болох Purchasing Managers индекс өнгөрсөн зургадугаар сард 51 болж, өмнөх тавдугаар сард 50.8 байснаасаа өсчээ.
Мечел Хятад руу хийх нүүрсний борлуулалтаа 19%-иар нэмэгдүүлнэ Оросын нүүрс, металын магнат “Мечел” компани Хятад руу нийлүүлэх нүүрсний худалдаагаа энэ жил 19%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
“Туркойз Хилл”-ийн хувьцааны үнэ 15%-иар унав Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ өнгөрсөн 7 хоногт 15%-иар унасан байна. 6 дугаар сарын 20-ны баасан гаригт 3.85 ам.долларын үнэтэй хаагдаж байсанхувьцаа өнгөрсөн баасан гаригийн арилжаа хаагдахад 3.27 доллар болжээ.
ГШХО 63%-иар буурав Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлийг өнгөрөгч баасан гаригт гаргажээ. Эхний 5 сард Монгол улсад 402.3 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 63.7%-иар буурчээ. 2013 оны эхний 5 сард 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж байв.