Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Нэн түрүүнд ХАБ-2014” маргааш эхлэнэ Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци “Нэн түрүүнд ХАБ-2014” бага хурал, үзэсгэлэнг энэ сарын 13-нд Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулахаар болжээ.
Зэсийн үнэ найман сарын доод үнээс ялимгүй өсөв Зэсийн үнэ Хятадын эдийн засаг, аж үйлдвэрийн өсөлт удаашрахын хэрээр өнгөрсөн долоо хоногт найман сарын доод үнэд хүрсэн юм. Өчигдөр Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6608 долларт хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойшхи хамгийн доод үнэ болсон юм.
“Энержи Ресурс” 58 сая долларын алдагдалтай ажиллажээ Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation 2013 оны тайлангаа өчигдөр гаргажээ. Өнгөрсөн онд тус компани 58.1 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна. 2012 онд мөн 2.5 сая долларын алдагдалтай ажиллаж байсан юм.
Монгол – Солонгосын бизнес форумд УИХ-ын дарга оролцоно Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар 2014 оны 3 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Налайхын их уурхайн өнөөдөр.... Фото сурвалжлагыг Б.Рэнцэндорж /ГАММА/
Зэсийн баяжмалын экспорт 37 хувиар өсөв Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол улс эхний 2 сард 594.6 сая долларын экспорт хийжээ. Үүний 81.9% буюу 487.5 сая доллар нь эрдэс бүтээгдэхүүний экспорт байна. Өнгөрсөн жилийн мөн үеэс эрдэс бүтээгдэхүүний экспорт 10 орчим хувиар өссөн байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулна БНХАУ-ын санаачилгаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /Asia-Pacific Infrastructure Investment Bank/ байгуулахаар болжээ.
Гадаад худалдааны алдагдал 3.4 сая доллар болжээ Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2014 оны эхний 2 сард 1.208 тэрбум долларын гадаад худалдаа хийжээ. Үүнээс 594 сая нь экспорт бол 613.9 сая нь импорт байна. Гадаад худалдааны эхний 2 сарын алдагдал 19.3 сая доллар болсон байна. Өнгөрсөн оны мөн үед 305 сая долларын алдагдалтай харьцуулахад 93%-иар буурчээ.
Цахилгаан машины хувьсгал Тesla 5 тэрбумын үйлдвэр байгуулна Цахилгаан машины салбарт өнгөрсөн жилээс эхлэн дэлхийд шуугиан тариад буй АНУ-ын Tesla Motors компанийнхан нэг удаагийн цэнэглэлтээр бараг 500 км зам туулдаг Tesla машиндаа зориулан lithium-ion зай хураагуурын томоохон үйлдвэр байгуулахаар болоод байна.
Монгол хүний амь нас, эрүүл мэнд үнэгүй байна Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн профессор С.Даваанямтай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар ярилцлаа. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар цөөнгүй жил ажилласан туршлагатай нэгэн.
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журам гарав УИХ 2013 оны есдүгээр сарын Ээлжит бус чуулганаараа Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль баталсан билээ.
“Оюутолгой” төслийн далд уурхай үргэлжлэх үү? Англид төвтэй AMEC компани “Оюутолгой” төслийн дараагийн үе шатанд ажиллах багийг бүрдүүлж байна хэмээн Cover Mongolia мэдээллийн сүлжээ мэдээллээ.
Монгол хөрөнгө оруулалтын орчноор “сүүл мушгив” Уул уурхайн дэлхийн хамгийн том хурал, үзэсгэлэнд тооцогддог PDAC 2014 энэ сарын 2-5-ны өдрүүдэд Канадын Торонто хотноо болж байна. Хурлын үеэр буюу өчигдөр Монголын өдөр (Mongolia at PDAC 2014 Investment Conference) болсон бөгөөд Монголын Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний метан хий гаргаж авна Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна.
Жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжийг ашиглана Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн эхний үе шатыг 2013 онд батлан, хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Эхний үе шатны техникийн шинэчлэлийн үр дүнд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх техникийн хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэж, жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох юм.
888 төсөл 4.1 их наядын зээл хүсчээ Засгийн газраас зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн талаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ.
Дамжин өнгөрөх тээврийн хэмжээг тохирно Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гуравдугаар комиссын тавдугаар хэсгийн төмөр замууд буюу Монгол, БНХАУ, ОХУ, Казахстан, БНАСАУ, Вьетнам улсын төмөр замуудын төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуралдаж байна.
2025 он гэхэд 50 орчим сая тонн нүүрс экспортлох төсөөлөл бий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхтэй ярилцлаа.