Шинэ мэдээ
Уурхайн НОГООН БүТЭЭН БАЙГУУЛАЛТ
Энэ жил “Mining Journal Awards” шалгаруулалтын хамгийн өрсөлдөөнтэй нь “Шилдэг эко уурхай” номинаци байлаа. Нийт зургаан өрсөлдөгч шалгаруулалтад оролцсоны дунд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Монполимет”, МNO, “Оюутолгой”, “Шивээ-Овоо”, “Энержи Ресурс” зэрэг компани байв.
Өрсөлдөгчгүй номинаци
Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбар чухал байр суурийг эзэлж байна. Тиймдээ ч улс орны бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтнүүд аль ч түвшиндээ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж, үүнд чиглэн ажиллах болсон билээ. Mongolian Mining Journal сэтгүүл ч уул уурхайн шилдгүүдийн шалгаруулалтдаа “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” номинацийг бий болгосон.
Камерон МакРей: Хөрөнгө оруулалтын орчин сайжирч байна
“Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал асан Камерон МакРей Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтын буурсан нөхцөл байдлыг эерүүлэхэд зөв арга хэмжээ авч буй ч хайгуул, олборлолтын компаниудад үүсээд буй тодорхойгүй байдлыг арилгахад илүү ихийг хийх шаардлагатай гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.
Орос Азийн газрын тосны зах зээлд хүрээгээ тэлнэ
ОХУ дэлхийн газрын тосны магнат боловч Европ, АНУ-ын зах зээлийн эрэлт буурахын хэрээр Ази, тэр дундаа Хятадын зах зээлд газрын тос ахиу нийлүүлэхийг эрэлхийлж байна. Гэхдээ Хятадад газрын тосны бүтээгдэхүүний эрэлт сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доогуур хэмжээнд өсч буй юм.
Мега төслөөр танилцуулга хийлээ
Монгол улсад уул уурхайн хөгжлийг дагаад томоохон төслүүд эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаа ч Мега төслийн “Төмөр хууль”-ийг нарийн ойлгодоггүй, дагаж мөрддөггүйгээс маш олон алдаа гаргаж буйг “Тавантолгой Цахилгаан станц” төслийн нэгжийн захирал М.Энхсайхан Уул уурхайн яаман дээр “Paradox of Mega projects” сэдвээр хийсэн танилцуулгадаа онцоллоо.
“Чанартай өсөлт” сэдэвт уулзалт болж байна
Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага байгууллагаас зохион байгуулдаг UВ IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт экспертийн цуврал ярилцлагын дөрөвдүгээр хэсэг өнөөдөр МУИС-дээр болж байгаа аж.
Зэсийн үнэ 7000 доллар руу буулаа
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 1.4 хувиар буураад байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 7055 ам.доллар болж буурсан нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс хойшхи хамгийн огцом бууралтад тооцогдож байна.
Гадаадын хөрөнгө оруулалт оны эхнээс 26%-иар өсчээ
Монголбанкны мэдээллээр он гарсаар гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа аж. Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ оны эхнээс 2 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд 17%-иар өссөн бол гадагшлах валютын хэмжээ 4%-иар буурсан байна.