Шинэ мэдээ
11 компани 3 тэрбумын ногдол ашиг тараав
Монголын Хөрөнгийн биржид нийт 249 компани бүртгэлтэй байдаг бөгөөд 108 хувьцаат компани 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсний 50% буюу 54 ХК нь өнгөрөгч онд ашигтай ажиллажээ.
Ерөнхий сайд захидалдаа юу дурдав?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио Тинто” группын Гүйцэтгэх захиралд захидал явуулснаа мэдэгдэж, “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт хойшилсон нь Монголын Засгийн газраас хамаараагүй гэдгийг олон нийтэд зарлалаа.
Байгаль орчны үнэлгээг шинэ түвшинд гаргана
Монгол улсад уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж буй энэ үед байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлого боловсруулж, бодит амьдралд хэрэгжүүлэх хойшлуулшгүй шаардлага тулгарч байгаа билээ. Энэ чухал цаг үед Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль, журамд тодорхой өөрчлөлтүүдийг оруулаад буй юм.
Зэсийн экспорт 66.7%-иар өсөв
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 1 дүгээр улирлын нийт экспортын 84.3% буюу 832.1 сая долларын экспортыг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна.
“Эрдэнэс Тавантолгой”-гоос авлагаа нэхэн жагсав
Яг одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффиссын гадаа тус компанийн гэрээт компаниуд жагсаал зохион байгуулж байна. Тодруулбал Баруун Цанхийн уурхай дээр гэрээт олборлогчоор ажиллаж байгаа “Хишиг Арвин Индустриал”, Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн консорциум болон уг консорциумтай хамтран ажилладаг компаниуд жагсаж байгаа аж.
“Гашуунсухайтын төмөр зам” компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Монгол улсын Засгийн газар 2014 оны гуравдугаар сарын 21-ний тогтоолоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмодны боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах чиг үүрэг бүхий “Гашуунсухайтын төмөр зам” компанийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтарч байгуулах зөвшөөрлийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олгосон билээ.