Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Монгол улс уран олборлоно Өнгөрсөн бямба гаригт энэхүү түүхэн гэж хэлж болох шийдвэрийг Монголын талаас гаргалаа. Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын төрийн өмчит “Арева” компанийн Монгол дахь салбар “Арева Монгол” компанитай хамтран “Арева Майнз” компани байгуулж, хувьцаа эзэмшигчдийн гэрээнд гарын үсэг зурсан юм.
Орос, Хятадын банкууд хамтран ажиллах гэрээ байгуулав ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа айлчлалын гол сэдэв нь байлаа. Айчлалын хүрээнд Оросын “Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа ба хөгжлийн банк” төрийн корпораци БНХАУ-ын 15 банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
“Сентоза Майнинг” өрөмдлөг эхлүүлнэ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сентоза Майнинг” компани Говь-Алтай аймгийн нутаг дахь Darvii Naruu төсөл дээр өрөмдлөг явуулахаар болжээ.
“Алт” хөтөлбөрийн хүрээнд 66,6 тонн алт олборложээ Монгол улсын хэмжээнд алтны анхны албан ёсны олборлолт 1900 оноос эхтэй. Орос-Манж-Монголын хамтарсан “Монголор” нэгдэл 1900-1919 онд 20 орчим тонн алт олборлосон гэсэн мэдээлэл байдаг.
Өндөр өсөлтийн дараах үед Австралийн Ерөнхий сайд Жулиа Гилард төсвийн дутагдлаа нөхөхөөр 2012 оны долдугаар сард супер шийдвэр гаргасан юм. Нүүрс, төмрийн хүдрийн орлогоос 30 хувиар тооцсон өндөр татвар авах тухай түүний “алдарт” шийдвэр сонин цаг үед гарсан. Тус улсын эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын урсгал 2012 оны долдугаар сараас хойш 75 тэрбум доллараар багассан билээ.
Компанийн нийгмийн хариуцлагыг Монголд бэхжүүлнэ Монгол улсад гурав дахь жилдээ “Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форум”-ыг зохион байгуулж байна. Компанийн нийгмийн хариуцлагын (КНХ) тухай ойлголт нь Монголд төдийгүй дэлхийд харьцангуй шинэ зүйл болохыг хуралд илтгэл тавигсад хэлж байсан юм.
А.Гансүх: Монгол улс Тяньжин, Зиньжоу, Дандон боомтуудаар далайд гарах боломжтой болж байна Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр айлчлалын хөтөлбөрийн дагуу Сычуань мужийн Чөндү хотноо болсон “Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэн”-г үзэж сонирхсон юм. Уг үзэсгэлэнтэй танилцаад “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцож, үг хэллээ.
Хувийн хэвшлийн төлөөллүүд төртэй хамтран ажиллах санал дэвшүүллээ Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн /ХХДҮЗ/ санаачилгаар Монголын бизнесийн зөвлөл, CEO club болон бизнес эрхлэгчдийн томоохон төлөөллүүд анх удаа “Төр, хувийн хэвшлийн эдийн засаг дахь тэнцвэртэй оролцоо”-ны тухай хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөлдөж байна Герман-Монголын уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хурал өнөөдөр болж байна. Хурлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгал зэрэг гурван чиглэлээр хуралдаж байна.
Стратегийн ордод дурлагсад Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Монгол улс анх удаа гаргах гэж байна. Энэхүү баримт бичиг нь манай улсын эдийн засгийн тулгуур салбарын цаашдын урт хугацааны хөгжлийн чигийг тодорхойлохын хувьд нэн ач холбогдолтой юм.
Герман-Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулга уулзалт 23-24-нд, Blue Sky tower Герман-Монголын уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хурал өнөөдөр болж байна. Хурлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгал зэрэг гурван чиглэлээр хуралдаж байна.
FTSE-MSE индексийг нэвтрүүлнэ Монголын Хөрөнгийн бирж Их Британийн FTSE групптэй “Санхүүгийн индекс боловсруулан тооцоолох чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-нд өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зуржээ. FTSE групп нь олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 120,000 гаруй индексийг арилжааны эцэст болон бодит цагийн горимоор тооцоолон гаргаж зах зээлд мэдээлдэг аж.
“Энержи ресурс” тэрбум долларын гэрээ байгуулжээ Уул уурхайн тэргүүлэгч компани “Энержи ресурс” шатахуун түлш, оффис болон кэмпийн үйлчилгээ, ханган нийлүүлэлт, харуул хамгаалалтын үйлчилгээний сонгон шалгаруулалтыг өнгөрсөн долоо хоногт дуусгажээ.
Үйлдвэрийн усыг цэвэршүүлэн, дахин ашиглах технологийг танилцуулав Үйлдвэрийн хаягдлыг усгүйжүүлэн, шүүгдсэн усыг үйлдвэрт дахин хэрэглэх технологийг Монголд анх удаа “Андриц сепэрэйшн” компани нэвтрүүлээд байгаа билээ. Энэхүү дэвшилтэт технологийг одоогоор “Энержи ресурс” компани Нүүрс баяжуулах үйлдвэртээ ашиглаж байгаа юм. “Андриц сепэрэйшн” компани өөрсдийн бүтээгдэхүүн болоод үйл ажиллагаатай танилцуулах өдөрлөгийг өнөөдөр Blue Sky цамхагт зохион байгуулж байна.
Оюутолгойн зэсийн баяжмалын худалдааг эхлүүлэв “Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын худалдаанд холбогдох зөвшөөрлийг Хятадын Гаалийн газар олгосон тухай тус компани мэдээллээ.
Ерөнхий сайд БНХАУ-ын Баруун бүс нутгийн Экспод оролцоно Монгол Улс БНХАУ-ын хооронд 2011 онд байгуулсан стратегийн түншлэлийн гэрээний ойрын ба дунд хугацааны хөтөлбөрийг батлахаар Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг БНХАУ-д удахгүй айлчлах гэж байна. Айлчлалын үеэр нээгдэх Хятадын Баруун бүс нутгийн 14 дахь удаагийн олон улсын Экспод Монгол Улсын Ерөнхий сайд урилгаар оролцоно.
РЖД “Тувагийн эрчим хүч үйлдвэрлэлийн корпораци”-тай хамтран ажиллана Оросын төрийн өмчит РЖД компани болон “Тувагийн эрчим хүч үйлдвэрлэлийн корпораци” /ТЭХҮК/ төмөр замаар нүүрс тээвэрлэх чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулав. Энэхүү баримт бичигт РЖД компанийн Ерөнхийлөгч Владимир Якунин болон ТЭХҮК-ийн Ерөнхий захирал Руслан Байсаров нар гарын үсэг зуржээ.
Бүлгүүдээс ямар саналууд гарахыг хүлээж байна “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийх байсан ч намын бүлгүүд байр сууриа эцэслэн шийдээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон.
Хөрөнгийн биржийн арилжаа 86 хувиар унав Монголын Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүн буурсаар байна. Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийт 20 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Өнгөрсөн оны мөн үед 142,5 тэрбум төгрөгийн арилжаатай харьцуулахад 86 хувиар унасан үзүүлэлт юм.