Шинэ мэдээ
Пийбоди Энержи:Тавантолгойг нэгтгэж ашиглах хэрэгтэй
Энэ жил түүхий эдийн зах зээл уналтад орохын хэрээр манай улсын эдийн засаг хүндхэн цохилтод ороод буй. Монголын эдийн засгийн төлөв байдал цаашид ямар байх болон уул уурхайн салбарт хэрхэн үнэ цэнийг нэмэгдүүлж, баялгийг бүтээх талаар Пийбоди Энержи компанийн Монгол, Энэтхэг улсыг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Саиедтай ярилцлаа.
“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх гарц буюу дундын хувилбар
“Урт нэртэй” хууль ужиг гацаанаас гарах уу, эсвэл дахиад л гацах уу? Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ Ээлжит бус чуулганаараа хэлэлцэхээр болсон юм.
Шанхайн чөлөөт худалдааны бүсэд 13 банк лиценз авчээ
Өнгөрсөн есдүгээр сарын 29-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотноо чөлөөт худалдааны бүс нээгдсэн билээ. Нийт 28,78 км.кв талбайг эзлэх энэхүү бүс нутагт олон улсын Пудун нисэх онгоцны буудал, Яншань боомт зэрэг худалдааны чухал обьектуут багтаж байгаа юм.
Өөрчлөлтийн савлагаанд компаниуд нэрвэгдэж ирсэн
“Алтан Дорнод Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Т.Ганболд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон алтны салбарт хэрэгжүүлэх хууль эрх зүйн шинэ орчны талаар байр сууриа илэрхийлэв.
Sentosa Mining Говь-Алтайд зэс, алтны судалгааг эрчимтэй хийж байна
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Sentosa Mining” компани Говь-Алтайд орших долоон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “Darvii Naruu” төслийн судалгааны ажлыг өрнүүлж байна. Тус компани есдүгээр сарын 11-нд төслийн баруун хойд хэсэгт хийсэн агаарын соронзон судалгааны дүгнэлтийг танилцуулсан юм.
Төслийн санхүүжилтийг 12 дугаар сард шийднэ
Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн Лондон хотноо хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийсэн билээ. Хэлэлцээрийн талаар Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ”-ын Дэд захирал Г.Тэмүүлэн нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хурал дээр “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуугийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
Оросын коксжих нүүрсний экспорт 73,8 хувиарч өсчээ
2035 он гэхэд нүүрсний хэрэглээ 70 хувьд хүрнэ гэсэн таамаглалыг Олон улсын эрчим хүчний агентлагаас /ОУЭХА/ дэвшүүлжээ. Дэлхийн нүүрсний зах зээлд ОХУ өөрийн байр суурийг тэлж бэхжүүлэх шинэ төслүүдээ бэлтгэж байгааг агентлагийн зүгээс онцолж байна. Тус улс 2012 оны дүнгээр дэлхийн нүүрсний зах зээлийн 12 хувийг хангаж, 130 сая тонн нүүрс нийлүүлжээ.
Kincora хайгуулын ажлаа эрчимжүүлнэ
Дорноговь аймгийн баруун хэсэгт орших Хүрэл үнэг төслийг хэрэгжүүлж буй “Kincora Copper” компани хайгуулын ажлаа эрчимжүүлэхээр ажилдаа ороод байна. Тус компанийн хийж буй “Induced Polarization” буюу эсэргүүцэл, туйлшралаар чулуулаг, хүдрийн биетийг тодорхойлох судалгааны эхний үр дүнгүүд сайн үзүүлэлттэй гарч буй ажээ.
Байгаль орчин, уул уурхай хоёрыг баланслуулна
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д өргөн бариад хоёр сарыг үдэв. Удахгүй эхлэх Намрын чуулганаар Бодлогын төслийг хэлэлцэн батална гэсэн хүлээлт салбарынханд буй. Бодлогын төсөл дээр бие даасан гурван Ажлын хэсэг ажилласан.
2016 оноос гүний ус ашиглуулахгүй
Өмнөговь аймгийн ИТХ-аас өнгөрсөн долдугаар сарын хоёрны өдөр тогтоол гаргаж, 2016 оноос тус аймагт уул уурхайн үйлдвэрлэлд гүний ус ашиглахыг хориглосон юм. Энэхүү тогтоол нь “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүйгээс гадна УИХ, Засгийн газрын шийдвэрийг давсан тогтоол хэмээн компаниуд үзэж байна. Тогтоолын талаарх зарим зүйлийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуунаас тодрууллаа.
ОУСК 25 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ
Дэлхийн банкны группын гишүүн Олон улсын санхүүгийн корпорацийн 2013 оны санхүүгийн жилд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 25 тэрбум орчим ам.долларт хүрч, хувийн салбарт ажил эрхлэлтийг нэмэгдүүлэн, дэлхийн хэмжээний хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэн ажиллаж байна хэмээн тус корпораци өчигдөр мэдээлэв.
Уул уурхайн яам мэдээлэл хийв
Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ нар оролцов.
“Оюутолгой”-н зэсийн худалдаа гацжээ
“Оюутолгой” төслийн зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн долдугаар сарын 9-нд эхэлсэн билээ. Одоогийн байдлаар “Оюутолгой” төслийн баяжуулах үйлдвэрт өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байгаа ажээ.