Шинэ мэдээ
2014 онд коксжих нүүрсний үнэ ямар байх вэ?
Австралийн Нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газраас /Bureau of Resources and Energy Economics BREE/ гаргасан таамаглалаар 2014 онд дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний нэг тоннын дундаж FOB үнэ 150 ам.доллар, гэрээт FOB үнэ дунджаар 158,8 ам. доллар байх гэнэ.
Холбооны нөөц санхүүгийн дэмжлэгээ танав
АНУ-ын төв банк “Холбооны нөөц” эдийн засгийг идэвхижүүлэх гуравдугаар хөтөлбөрийн хүрээнд хийж буй санхүүгийн дэмжлэгээ 10 тэрбум доллараар танах болсноо өчигдөр мэдэгдэв.
Хятадын газрын ховрын экспорт буурна
Дэлхийн газрын ховор элементийн зах зээл дэх нийлүүлэлтийг бараг дангаараа шахуу хангаж буй Хятадын Засгийн газар газрын ховор элементийн ирэх оны экспортын хэмжээг гаргажээ.
“Рио Тинто” Оюутолгойн санхүүжилтэд “нэмэлт хугацаа” авав
“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources” компанийн хяналтын багцыг эзэмшиж буй “Рио Тинто” компани төслийг санхүүжүүлэх банкуудаас “нэмэлт хугацаа” авчээ. Тодруулбал, зээл олгогч банкуудаас ирэх гуравдугаар сарын 31-нийг хүртэл байдлыг “харзнахыг хүсчээ”.
Засгийн газар болон банкуудын зэрэглэлийг бууруулав
Олон улсын “Fitch” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ. Тус агентлаг Монгол улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В+” гэж үнэлсэн бөгөөд харин цаашдын төлөвийг тогтвортойгоос сөрөг болгосноо өнгөрсөн баасан гаригт зарлажээ.
Зэсийн үнэ үргэлжлэн өсч байна
Дэлхийн зах зээл дэх боловсруулсан зэсийн шууд худалдааны үнэ өнөөдрийн байдлаар Лондоны металын бирж дээр 7287 ам.доллар/тоннд хүрээд байна.
“Turquoise Hill”-ийн нэмэлт хувьцааны арилжаа эхэлнэ
“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани 2.4 тэрбум ам.доллар босгохоор “rights offering” буюу өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ нэмэлт хувьцаа худалдан авах эрхийг гаргаад буй билээ.
Нүүрсний экспорт нэмэгджээ
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр эхний 11 сарын байдлаар 16,1 сая тонн нүүрс экспортолж, нэг тэрбум долларын орлого олжээ.
Эрдсийн экспорт өсөв
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний 11 сарын байдлаар 3,8 тэрбум долларын экспорт, 5,8 тэрбум долларын импорт хийжээ.