Шинэ мэдээ
Австралийн эрчим хүчний нүүрсний экспорт нэмэгдэнэ
Хятадын Үндэсний Эрчим хүчний удирдах газраас эрчим хүч болон коксжих нүүрсний импортын хэмжээнд чанарын үзүүлэлтээс нь хамааран хориг тавихаар болжээ. Учир нь нүүрсний цахилгаан станцуудын ялгаруулдаг хорт утаанаас болж Хятадын маш олон хотод агаарын бохирдлын хэмжээ маш өндөр болоод байгаа юм.
Роснефть, Транснефть “Монголоор тээвэрлэх” тухайд эсрэгцэв
Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зиньпин ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд Роснефть компани Хятадад нийлүүлдэг газрын тосны хэмжээгээ жилд 31 сая тонноор нэмэгдүүлэх 25 жилийн хугацаатай гэрээ хэлэлцээр хийгдсэн билээ.
Уул уурхайн сайд Австралийг зорино
Австралийн Сидней хотноо энэ сарын 22-24-нд болох “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”/Extractive Industries Transparency Initiative/-ын Зургаадугаар олон улсын хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор болжээ.
Цаасан дээр буусан төсөлд хөрөнгө оруулалт хэрэгтэй
Эрчим хүчний салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй явсаар өдгөө 20 жилийн “ойгоо” тэмдэглэж байна. Тэгш тоот “ойн” босгон дээр Засгийн газраас бөөн бөөн “бэлэг” зэхжээ. Жилийн жилд “татаас” нэртэй бялуу өгөхөөс залхсан бололтой.
Mongolia Energy Corporation - 0276 - www.mongolia-energy.com
4 дүгээр сарын 8-нд тус компани нийт 66.5 сая ширхэг нэмэлт опционыг 0.02 хонконг доллараар гаргах тухайгаа нийтэд мэдэгдсэн байна. Нийт 66.5 сая ширхэг опцион нь 5 жил хүчинтэй байх бөгөөд хэрэгжүүлэх үнэ нь 0.31 ХК доллар байх юм байна. 66.5 сая ширхэг опционы 22.0 сая ширхэг опционыг тус компанийн удирдлагууд худалдан авсан байна.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com
4 дүгээр сард тус компанийн 2012 оны жилийн эцсийн тайлан бэлэн болсон байна. 2012 онд тус компанийн нийт борлуулалт 53.16 сая ам доллар болсон нь өнгөрсөн оныхоос даруй 125.9 сая ам доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнийг дагаад цэвэр алдагдал 103.01 сая ам долларт хүрсэн байна.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com
Компани өнгөрсөн улиралд төмөр замын төслөө шинэчлэн тооцоолсон байна. Овоот-Эрдэнэтийг холбосон төмөр зам тавихад 1.3 тэрбум долларын зардал гарна гэж үзжээ. Энэ нь өмнөх тооцооллоос 200 сая доллараар бага байна. Төмөр замын хүчин чадлыг жилд 22 сая тонн тээвэрлэхээр тооцож байсныг 10-12 сая тонн тээвэрлэх хүчин чадалтай болгож тооцоолсонтой холбоотой юм.