Шинэ мэдээ
Хятадын аж үйлдвэрийн салбар өсч байна
Хятадын аж үйлдвэрлэлийн салбар харьцангуй сэргэж байна. Учир нь тус улсын аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт болох Purchasing Managers индекс өнгөрсөн зургадугаар сард 51 болж, өмнөх тавдугаар сард 50.8 байснаасаа өсчээ.
“Туркойз Хилл”-ийн хувьцааны үнэ 15%-иар унав
Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ өнгөрсөн 7 хоногт 15%-иар унасан байна. 6 дугаар сарын 20-ны баасан гаригт 3.85 ам.долларын үнэтэй хаагдаж байсанхувьцаа өнгөрсөн баасан гаригийн арилжаа хаагдахад 3.27 доллар болжээ.
ГШХО 63%-иар буурав
Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлийг өнгөрөгч баасан гаригт гаргажээ. Эхний 5 сард Монгол улсад 402.3 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 63.7%-иар буурчээ. 2013 оны эхний 5 сард 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж байв.
Авто самосвалын шинэ эрин
“Трансвест Монголиа” компани харилцагчиддаа зориулж ээлжит сургалтаа зохион байгууллаа. Тус компаниас урьд нь “Гидр эсковаторын үүсэл, хөгжил, ирээдүй” зэрэг гурван ч сургалт семинарыг харилцагч байгууллагуудынхаа мэргэжилтнүүдэд зохион байгуулаад байсан билээ. Энэ удаад “Ил уурхайн авто самосвалын эрин” сэдвээр сургалт, семинарыг 4 дүгээр сарын 24-нд зохион байгуулсан юм.
Д.Сэржбүдээ: Монголчууд бид технологийн өрмийг хүртэх ёстой ард түмэн
“...Япончууд их сонин, хашир хүмүүс. Өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа Япон чанар, өндөр баталгаатай гэж хэзээ ч шууд хэлдэггүй. Харин худалдан авсан бүтээгдэхүүнээ хэрэглэгч хэрхэн ашиглаж, сэтгэлд нь бүрэн нийцсэн эсэхийг нягтлан шинжсэний дараа өндөр баталгааг өгдөг. Yokohama гэхээр санаанд Тань юу орж байна?” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
ММС Хятадад хамтарсан компани байгуулав
Mongolian Mining Corporation өөрийн охин компани Mongolian Coal Corporation Limited болон Хятадын Risun Mining компанитай гурван талт хамтарсан гэрээ байгуулжээ.
Mining Journal Awards 2014
Mining Journal Awards- Геологи, уул уурхайн салбарын Оны шилдэг үйл ажиллагааны шалгаруулалтаа 5 дахь жилдээ зарлаж байна.
ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ КОМПАНИ
Олон улс болон Монгол улсад мөрдөгдөж буй хууль, журмыг чанд баримтлан, хайгуулын талбайгаа судлан ажиллаж буй компанийг шалгаруулах номинаци юм.
ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ
Уул уурхайн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт, экологид ээлтэй техник, технологийг тухайн жилд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн байдлаар шалгаруулалтыг дүгнэнэ.
ТЕГ: Оюутолгой 130 сая долларын татвар дутуу төлсөн
Татварын ерөнхий газар Оюутолгой компанийн татвар төлөлтийн байдалд аудит хийлгэсэн дүнг тус компанид хүргүүлжээ. Энэ тухай Оюутолгой компанийн толгой байгууллага Turquoise Hill Resources өнгөрсөн даваа гаригт албан ёсоор мэдээлсэн байна.