Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Mongolian Mining Corporation - 0975 - www.mmc.mn Энэ сард хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарласан байна.
Winsway Coking Coal - 1733 - www.winsway.com 4 дүгээр сард тус компанийн Санхүүгийн гүйцэтгэх захирал, ноён Шие албан тушаалаа хүлээлгэн өгч, түүний оронд хатагтай Цао томилогдсон байна.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com 4 дүгээр сард тус компанийн 2012 оны жилийн эцсийн тайлан бэлэн болсон байна. 2012 онд тус компанийн нийт борлуулалт 53.16 сая ам доллар болсон нь өнгөрсөн оныхоос даруй 125.9 сая ам доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнийг дагаад цэвэр алдагдал 103.01 сая ам долларт хүрсэн байна.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com Компани өнгөрсөн улиралд төмөр замын төслөө шинэчлэн тооцоолсон байна. Овоот-Эрдэнэтийг холбосон төмөр зам тавихад 1.3 тэрбум долларын зардал гарна гэж үзжээ. Энэ нь өмнөх тооцооллоос 200 сая доллараар бага байна. Төмөр замын хүчин чадлыг жилд 22 сая тонн тээвэрлэхээр тооцож байсныг 10-12 сая тонн тээвэрлэх хүчин чадалтай болгож тооцоолсонтой холбоотой юм.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB Компани улирлын тайлангаа гаргасан байна. Энэхүү тайланд тухайн улиралд $210000 зардал гаргасан бөгөөд Улаанбаатар хотын банкнаас 2 сая долларын зээлийн шугам нээлгэсэн байна. Одоо компани $113000 бэлэн мөнгөтэй бөгөөд ирэх улиралд $320000 зардал гарна гэж төсөөлж байна.
Haranga Resources Ltd - HAR - www.haranga.com Компани JORC баталгаажсан нөөцөө зарласан байна. Нийт нөөц нь 254.4 сая тонн, 17.2 хувийн нөөц байгаа нь тогтоогдсон байна. Үүнээс Дундбулаг 199.9 сая тонн, Баянцогт 36.3 сая тонн, Өндөр-Ухаа 18.2 сая тонн нөөцтэй гэж тогтоогдсон байна.
Voyager Resources Limited - VOR - www.voyagerresources.net Компани энэ сард гаргасан хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга дээрээ Хул морьт төсөлд итгэлтэй хэвээр байгаагаа мэдэгджээ. Өнгөрсөн сард 2.4 сая долларын хөрөнгө босгосон байна.
XanaduMine Limited - XAM - www.xanadumines.com Компани энэ сард өнгөрсөн улирлын тайлангаа гаргажээ. Одоогоор ямар нэг хайгуулын ажил хийгээгүй байна. Компанийн удирдлага болон үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлохоор ажиллаж байна.
Элегестийн ордод 9 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци /ТЭПК/ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Элегестийн коксжих нүүрсний ордыг ашиглах лицензийг эзэмшхээр болсон билээ.
Draig Resource Limited - DRG - www.cnow.com.au Компани өнгөрсөн улиралд 1.3 сая долларын зардал гаргажээ. Ирэх улиралд 0.6 сая долларын зардал гаргахаар төсөвлөсөн байна. Компани энэ улиралд өнгөрсөн оны ажлаа дүгнэх, хайгуулын үр дүнгээ тооцох зэрэг ажлыг хийж байна.
Guildford Coal Limited - GUF - www.guildfordcoal.com.au Компани Өмнөговь дахь төсөл дээрээ судалгаа хийсээр байна. Энэ сард гаргасан мэдээллээр бүх ажил төлөвлөсний дагуу явагдаж байгаа бөгөөд төслийн хойд хэсэгт хөрс хуулалтын ажил явагдаж байна.
Modun Resources - MOU - www.modunresources.com Компани өөрийн Нүүрст төсөл дээр ашиглалтын лиценз авахаар ажиллаж байна. Нүүрст төсөл нь 84.7 сая тонн нөөц тогтоогдсон бөгөөд уурхайн нийт ашиглах хугацааг 30 жил гэж тооцжээ.
FeOre - FEO - www.feore.com Эрээний төсөл дээр байгаль орчны үнэлгээ хийгдэж байна. Тус төсөл дээр JORC нөөцийг шинэчлэн тогтоож байгаа бөгөөд тоног төхөөрөмж нийлүүлэгчид болон уурхай байгуулах компаниудтай хэлэлцээр хийсээр байна. Мөн олон улсын банкуудтай зээлийн хэлэлцээр хийж байна.
Mining World Russia Mining World Russia, Moscow, Russia
Coaltrans Coaltrans. Southern Africa
Samsung C&T Монголд төмөр замын төсөл хэрэгжүүлнэ Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус улсын инженерингийн тэргүүлэх компани Samsung C&T Монголд 483 сая ам.долларын төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр болсон тухай мэдээлж байна.
Шарын голын уурхай “Комацү” брэндээр техникийн шинэчлэл хийлээ “Шарын гол” ХК уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлэгч “Комацү” фирмийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монгол” ХХК-тай хамтран техникийн шинэчлэл хийж эхэлжээ.
Оюутолгойд 7500 тонн баяжмал байна Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг хүлээж авахаар Улсын комисс өнөө, маргааш хоёр өдөр ажиллана. Хэрэв Баяжуулах үйлдвэрийг Улсын комисс хүлээн авбал “Оюутолгой” компани зэсийн баяжмалаа үйлдвэрлэхэд бэлэн байгаа аж.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшдэггүй гишүүд Авлигын эсрэг хуульд “...Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг тухайн оны хоёрдугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтэлнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд, Засгийн гишүүд зэрэг нийт 237 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрэн эхээр нь нийтэлсэнийг www.mminfo.mn сайтад мэдээлжээ.
Annual Russian & CIS Coal Summit Annual Russian & CIS Coal Summit. Moscow, Russia