Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих нь зардал ихтэй Олон улсын энергийн агентлагаас өнгөрсөн онд шинээр баригдсан цахилгаан станцуудын дунд судалгаа явуулжээ. Судалгааны дүнд нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан станцын тоо 42, салхин цахилгаан станцын тоо 19, нүүрсний цахилгаан станцын тоо 6 хувиар өссөн дүн гарчээ.
Хятадын коксжих нүүрсний импорт буурч байна Өнгөрсөн гуравдугаар сард Хятад улс нийт 4,6 сая тонн коксжих нүүрс импортолсон нь хоёрдугаар сартай харьцуулбал 15 хувиар буурсан тухай тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ.
Нойтон аргаар баяжуулсан төмрийн хүдэр илүү үнэд хүрнэ Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг төмрийн хүдрийн уурхай болон үйлдвэрийн ажил байдалтай танилцахаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл нар Засгийн газрын хуралдаанаа дуусгаад шуудхан хөдөллөө. Сайд нарыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын холбогдох албаны хүмүүс дагалдсан юм.
2013 онд Хятад 400 сая тонн нүүрс импортолно Хятад улс энэ жил нүүрсний импортоо 400 сая тонн хүртэл буюу одоогийнхоосоо 70 хувиар нэмэгдүүлнэ гэсэн таамаглалыг тус улсын судалгааны “Nobel Group” компани хийжээ.
Оюутнууд эрдэм шинжилгээний бүтээлээрээ өрсөлдөв ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн оюутнуудын дунд “Уул уурхай-хөгжлийн тулах цэг” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болж байна. Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, Уул уурхайн инженерийн сургууль, Ашигт малтмалын газар хамтран уг хурлыг найм дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба нээлээ.
Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэн Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэн
Якунин яагаад ирэх гэв? Оросын төмөр замууд нэгдлийн Ерөнхийлөгч ноён В. Якунин Монгол улсын Ерөнхий сайдтай уулзахыг хүссэн тухай мэдээлэл төрийн тэргүүнүүдийн айлчлалаас илүүтэйгээр анхаарал татаж байгаагийн учир юу вэ?
Нүүрсний салбарт Монголтой хамтрах Хятадын сонирхол “Уул уурхайн салбар дахь Монгол, Хятадын хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 18,19-нд зохион байгуулагдаж байна. Хурлын хамгийн сонирхолтой илтгэлийг Өвөр Монголын Их сургуулийн шинжлэх ухааны доктор профессор, Монгол судлалын хүрээлэнгийн зөвлөх хатагтай Налин “Хятад, Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, нүүрсний салбар дахь хамтын ажиллагаа, боломж ба бэрхшээл” сэдвээр тавьсан юм.
North Asia Resources Holdings Ltd - 0061 - www.northasiaresources.com Компани 2012 оны тайлангаа энэ сард гаргасан байна. Компани 2012 онд 114 сая хонконг долларын алдагдалтай ажилласан байна гэсэн мэдээлэл гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оны 865 сая долларын алдагдлыг хэд дахин багасгаж чадсан үзүүлэлт юм.
Mongolia Energy Corporation - 0276 - www.mongolia-energy.com Компани энэ сард шинэ мэдээлэл гаргаагүй байна.
Mongolian Mining Corporation - 0975 - www.mmc.mn Компани 2012 оны жилийн тайлангаа гаргасан байна. Компанийн борлуулалт 2012 онд 474 сая доллар байсан бөгөөд энэ нь өмнөх оноос 12 хувиар буурсан байна. Нийт орлого нь 54 сая доллар буюу өмнөх оноос 73 хувиар буурчээ.
Winsway Coking Coal - 1733 - www.winsway.com Компани оны тайлангаа гаргасан байна. Компани өнгөрсөн жилд алдагдалтай ажилласан ба жилийн нийт 1620 сая хонконг доллар байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, компани жилийн сүүлийн ногдол ашгийг олгохгүй байхаар тогтсон байна.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com Компани Овоот дахь олборлолтоо энэ сараас эхлэн хийж байна. Компани 3.2 сая тонн нүүрсийг энэ жилд олборлох зорилго тавин ажиллаж байгаа юм байна.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com Aspire Mining компанийн хувьцааны үнэ сүүлийн саруудад тохиолдсон уналтаас хамаараад Австралийн хөрөнгийн биржийн “Топ 500” индексээс хасагдлаа. 2012 оны урьдчилсан санхүүгийн тайлан болон Хонконгт болж өнгөрсөн Mines & Money уулзалт дээр хийсэн танилцуулгаа олон нийтэд нээлттэй болгожээ.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB Олон талт ажиллагааны бодлогын журмын талаар Австралийн хөрөнгийн биржээс ирсэн захидалд Mongolia Resource Corporation зохих хариу өгч, шинээр олон талт ажиллагааны журам боловсруулаад явуулжээ. Тус компанийн 2012 оны сүүлийн хагас жилийн урьдчилсан санхүүгийн тайлан мөн бэлэн болж олон нийтэд хүрлээ.
General Mining Corporation Ltd - GMM - www.generalmining.com General Mining Corporation компанийн 2012 оны сүүлийн хагас жилийн урьдчилсан санхүүгийн тайлан бэлэн болж, олон нийтэд хүргэлээ. Тайлант үeийн эцэст General Mining Mongolia компанийн нийт алдагдал $1,195,967, нийт хөрөнгө $763,917 болон үлдэгдэл бэлэн мөнгөний баланс $627,043 гэж мэдүүлжээ.
Haranga Resources Ltd - HAR - www.haranga.com Haranga Resource компанийн 2012 оны жилийн тайланг гаргасан байна. Үүнд тус компанийн нийт алдагдал $3,182,998 нийт хөрөнгө $28,880,691 болон үлдэгдэл бэлэн мөнгөний баланс $3,357,843 гэж мэдүүлжээ.
Voyager Resources Limited - VOR - www.voyagerresources.net Voyager Resources компанийн хувьцааны үнэ сүүлийн саруудад тохиолдсон уналтаас хамаараад Австралийн хөрөнгийн биржийн “Топ 500” индексээс хасагдлаа. Тус компанийн 2012 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн тайланг гаргасан байна. Компанийн Хулморьт төсөлд зориулж, нэмж гаргасан хувьцааны эрэлт маш өндөр байсан юм. Энэхүү хайгуулын ажлын үр дүнг мөн гаргажээ.