Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
XanaduMine Limited - XAM - www.xanadumines.com Xanadu Mines компани 2012 оны хагас жилийн санхүүгийн тайлан мөн хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгаa гаргажээ.
Draig Resource Limited - DRG - www.cnow.com.au Тус компани 2012 оны сүүлийн хагас жилийн аудиталсан санхүүгийн тайлангаа гаргажээ. Үүнд компанийн нийт алдагдал $2,425,562, нийт хөрөнгө $12,760,119 болон үлдэгдэл бэлэн мөнгөний баланс $3,120,501 гэж мэдүүлжээ.
Guildford Coal Limited - GUF - www.guildfordcoal.com.au Компани Өмнөговь болон Дундговьд нүүрсний лиценз эзэмшдэг юм. “Терра Энержи” ХХК-ийн Монголд бүртгэлтэй дээрх нүүрсний лицензийг эзэмшдэг компанийн 80 хувийг эзэмшдэг байсан ба энэ сард 100 хувь болгож нэмж худалдан авсан байна. Нийт гэрээний дүн 50 сая австрали доллар ба үүний ихэнх нь хувьцаа хэлбэрээр очих юм байна. Урьд нь компани 11 дүгээр сард олборлолт эхлэхээр төлөвлөж байсан ч орон нутгийн сонгуулийн улмаас ажил нь удааширчээ.
Modun Resources - MOU - www.modunresources.com Modun Resource ASX дээр үйлдвэрлэлийн ангилалд нь өөрчлөлт орсон тухай мэдэгдсэн. Нүүрст төслийг 100 хувь эзэмшигч уг компани 2012 онд хайгуулын ажлаа амжилттай үргэлжлүүлж, урьдчилсан судалгаа хийхээр төлөвлөөд байна. Компани 2013 оны 2 дугаар сард JORC стандартын нөөцөө зарлахаар ажиллаж байна.
В.В. САМОЙЛЕНКО: РЖД стратегийн түнш байж чадна. Тийм ч сонирхолтой байгаа ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленкотой ярилцлаа.
Австрали-Японы төмрийн үнийг жишиг болгожээ Төмрийн хүдрийн экспортын “Алтайн хүдэр” компанийн Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал М.Доржхандаас төмрийн хүдрийн зах зээлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
Зуу гаруй орны мянгаад компани оролцож байна Германы Мюнхен хотноо уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарын дэлхийн 1000 орчим компани үзэсгэлэнгээ гаргаад байна. Bauma нэрээрээ олон улсад танил болсон энэхүү үзэсгэлэн яармагийн арга хэмжээ 50 жилийн түүхтэй.
Монголд хөрөнгө оруулагчдын чуулган Лондонд эхэллээ Их Британийн нийслэл Лондон хотноо Монголд хөрөнгө оруулагчид чуулж байна. Энэхүү чуулга уулзалт нь манай улс Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг шинээр боловсруулж буй цаг үетэй давхцаж буйгаараа онцлог юм.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар буурна ОХУ-ын газрын тосны мониторингийн мэдээллээр гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны үнэ 104,7 ам.доллар байсан байна.
“Оюутолгой” ХХК-ийг шалгаж байна “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал түр завсарлаад байгаа. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тогтоосны дараа хурлыг үргэлжлүүлнэ хэмээн Засгийн газрын холбогдох сайд нар мэдэгдээд байгаа билээ.
Киргиз Хятад руу нүүрс экспортолно Киргиз улсын Celsius Coal компани Хятад руу коксжих нүүрс экспортлохоор болжээ. Тус компани нь коксжих нүүрсний Uzgen хэмээх ордыг эзэмшдэг бөгөөд боломжтой нөөц нь 250 сая тонн, цаашид ч нэмэгдэх боломжтой ажээ.
Орос нүүрсний үүцээ задалж эхлэв Оросын Сибирь, Алс Дорнодын бүс нутаг нүүрсээр баялаг бөгөөд огт ашиглагдаагүй ордууд олон бий. Тус улсын Засгийн газар нүүрсний салбартаа ойрын 20 жилд 120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Нүүрсний жишиг үнэ хэд болох вэ? Нүүрсний борлуулалтын жишиг үнийг тогтоохдоо гэрээний үнийг мөрдөхөөр өнгөрсөн жилийн аравдугаар сард Уул уурхайн яам шийдвэрлэсэн.
Рио Тинто охин компаниудаа зарж эхэллээ Рио Тинтогийн охин компани Turquoise Hill Resource Австралийн зэс алтны Ivanhoe Australia компаний 57 хувийг эзэмшдэг. Энэ эзэмшлээ зарах болсон талаараа Рио Тинтогийн шинэ Ерөнхий захирал Сэм Уолш мэдэгдсэн байна.
Нүүрсний орлого 42 хувиар буурав Монголын коксжих нүүрсний экспортын уналт үргэлжилсээр байна. Оны эхний улирлын байдлаар 3,4 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,1 хувийн өсөлттэй байгаа юм.
Монголд түншээ хайж буй гадаадын компаниуд, ханган нийлүүлэгчид олноор ирнэ Энэ сарын 19-20-ны өдрүүдэд “Mongolian Mining 2013” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэн гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй юм. 2013 оны ээлжит үзэсгэлэн ямар онцлогтойг Зохион байгуулах хорооны дарга Д.Ганбаяраас тодрууллаа.
Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийн төсөл өргөн барина Эдийн засгийн хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг төслөө өчигдөр Монголын томоохон компаниудын төлөөлөл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад танилцуулж, санал солилцсон байна.
Уурхайчид “Төмөр хатагтай”-н үхэлд баяртай байна Дэлхийд “Төмөр хатагтай” нэрээр алдаршсан Маргарет Тэтчер дөрөвдүгээр сарын 8-ны өдөр зүрхний шигдээсийн улмаас 87 насандаа таалал төгссөн юм.
Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний 2013 оны 04 дүгээр сард баримтлах жишиг үнийн мэдээлэл Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоолд тус тус заасны дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний баримтлах жишиг үнийн мэдээллийг экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог бирж, Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн талаарх жишиг үнийг баримтлан тогтоож байна.