Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
FeOre - FEO - www.feore.com FeOre Limited компанийн охин компани Taisheng Development ХХК-ийн эзэмшлийн Дарцагт хайгуулын талбай нь ашиглалтын талбай болжээ. Уг талбай нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумд байрладаг.
Хувь нийлүүлэгчдийн хурал хойшилж магадгүй “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурал өнөөдөр болохоор товлогдсон. Гэхдээ хурал хойшилж магадгүй байна. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлснээр одоо тус компанийн ТУЗ хуралдаж байгаа аж.
Удоканы зэсийн ордын ТЭЗҮ оны сүүлээр бэлэн болно Хэсэг хугацаанд намжаад байсан Удоканы зэсийн ордыг эзэмших асуудал өнгөрөгч хоёрдугаар сараас дахин хүчтэй яригдах болов. Төрийн өмчит “Ростехнологи” компанийн тэргүүн Сергей Чемезов өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдэхдээ, “Норникель” компанийн 3-4 хувийн хувьцаагаар Удоканы зэсийн ордыг эзэмших төсөлд орохыг Владимир Потанинд санал болгосон ч хариу өгөөгүй хэмээжээ.
Тэсэлгээний салбар 39 дэх чуулганаараа хөгжлийн хандлагаа тодорхойлов АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотноо хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Тэсрэх бодис, тэсэлгээний аргачлалын 39 дэх чуулган зохиогдлоо. Чуулганд олон улсын 1300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн өрөмдлөг, тэсэлгээний салбарт 12 жилийн турш тэргүүлж буй “Мера” компани оролцжээ.
А.Гансүх: Царигтай холбоотой маргаан 2010 онд бүрэн дууссан Төмөр замын бүтээн байгуулалт, царигийн маргааны асуудлаар Зам тээврийн сайд А.Гансүхтэй ярилцлаа.
Эрдсийн үнэ ханш буурсаар байна Коксжих нүүрсний үнэ энэ онд харьцангуй бууралт бага, нэг тонн нь 170-200 орчим ам.доллар байна гэж судалгааны байгууллагууд таамаг дэвшүүлээд байсан юм.
Бодлого яаж гарахаас шалтгаалж хуулийн төсөл өөрчлөгдөнө Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажилдаа оржээ. Энэ талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.
Уул уурхайн бодлого боловсруулах Ажлын хэсэг байгуулагджээ Монгол улсын Ерөнхийлөгчийн захирамжаар энэ сарын долооны өдөр Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулжээ.
Ашигт малтмалын хуулийн төслийн эдийн засгийн нөлөөг судалжээ Монголын Бизнесийн зөвлөлийн хүсэлтээр Австралийн BAEconomics судалгааны компани Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар ““Монгол улсын гадаад хөрөнгө оруулалтын орчин, ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ” гэсэн судалгаа явуулжээ. Энэхүү судалгааныхаа дүнг өнөөдөр танилцуулсан юм.
Оросын газрын тосны экспортын татвар 4,5 хувиар буурна ОХУ-д 2011 оны аравдугаар сараас эхлэн газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын шинэ хууль мөрдөгдөх болсон билээ.
“Оюутолгой” 280 сая ам.долларын татвар төлжээ “Оюутолгой” компани өнгөрсөн оны татварын тайлангаа ил болгожээ. Тэд манай улсын Засгийн газарт нийт 280 сая ам.долларын татвар төлсөн байна.
Рио Тинто татварт 11.6 тэрбум доллар төлжээ Дэлхийн уул уурхайн магнат “Рио Тинто” 2012 онд өөрийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад нийтдээ 11.6 тэрбум ам.доллар төлснөө мэдэгджээ.
Н.Алгаа: Minetech олон “дүү” дагуулсан нь бидний хувьд том хариуцлага Энэ сарын 27-29-нд “Мишээл экспо” төвд “Mine Tech-2013” үзэсгэлэн болно. Үзэсгэлэнгийн талаар Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.
Д. Даваасамбуу: Төмөр замын асуудлаар бид дотроо ойлголцож чадахгүй байна. Д. Даваасамбуу: Төмөр замын асуудлаар бид дотроо ойлголцож чадахгүй байна.
ММС-ийн хувьцаа 3 доллар болов Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ий хувьцаа гурван хонконг доллар болтлоо буурчээ. Тус компани 2012 онд алдагдалтай ажилласан талаараа мэдээлсний дараа лхагва гаригт бирж дээрх хувьцааных нь үнэ гурван хонконг доллар болсон байна. Монгол төгрөгөөр тооцвол ойролцоогоор 500 гаруй төгрөг гэсэн үг.
Оросын ТӨК-иудын хувьцаа Москвагийн бирж дээр зарагдана Оросууд төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүдээ 2016 оны төгсгөл гэхэд бүрэн хувьчилж дуусахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөнд төмөр замын “РЖД” компани ч багтаж буй. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд А.Белоусов “РЖД”-г энэ оны дундуур эсвэл сүүлээр хувьчилна гэж мэдэгдсэн юм.
Налайхын уурхайн амуудыг лацдаж эхэлжээ Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Налайхын нүүрсний уурхайд ажиллах юм байна. Тэнд ажиллаж байгаа гар аргаар нүүрс олборлогчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсох юм байна.
“Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн хурал болно Өнгөрсөн хоёрдугаар сарын 27, 28-нд “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал болсон. Энэ хурлаар “Рио Тинто” болон Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ын гишүүд “Оюутолгой”компанийн гуравдугаар сарын төсвийг батласан юм.
Төмөр замын ачаа тээвэрлэлт буурчээ Улаанбаатар төмөр замаар тээсэн ачаа тээвэрлэлтийн хэмжээ оны эхний хоёр сард буурсан байна. Эхний хоёр сарын байдлаар 2 сая 985 мянган тонн ачаа тээсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн чуулга үзэсгэлэн маргааш үргэлжилнэ Эрдэс баялгийн салбарыг даган “хүчээ авч” байгаа бизнесийн нэгэн талбар бол ханган нийлүүлэлт юм. Энэ чиглэлээр олон улсад танигдсан гадаадын брэнд бүтээгдэхүүнүүд манай улсад орж ирэх нь сайн хэрэг боловч үндэсний жижиг дунд үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлэх нь илүү чухал юм.