Шинэ мэдээ
Төслүүдээ төрөөс дэмжих цаг иржээ
Багануур дүүрэгm “Багануур Энержи корпорэйшн” ХХК /MCS болон БНСУ-ын ПОСКО группын хамтарсан компани/-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нүүрс боловсруулан шингэн түлш гаргах үйлдвэрийн цогцолбор бүхий төслийн талаар “Багануур Энержи Корпорэйшн” ХХК-ийн Дэд захирал Т.Мөнхтөртэй ярилцлаа.
Хятадад дизель түлш, бензиний үнэ буурав
БНХАУ-ын Засгийн газар дотоодын зах зээл дэх дизель түлш, бензиний үнийг бууруулах шийдвэр гаргажээ. Тус улсын Хөгжил, шинэтгэлийн үндэсний хорооноос мэдэгдсэнээр энэ сарын 7-ны өдрөөс эхлэн бензиний үнэ тонн тутамд 95 юань буюу 15,32 ам.доллар, дизель түлш 90 юань буюу 14,51 ам.доллараар тус тус буурав.
Оюутолгойн экспорт эхэлнэ
“Оюутолгой” компани энэ сарын 14-нд анхны зэсийн баяжмалаа экспортлох гэж байна. Тус компани богино хугацаанд баяжуулах үйлдвэрээ барьж, өнгөсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан билээ.
Монгол улс ногоон хөгжил рүү зорьж байна
Энэ жил анх удаагаа Дэлхийн байгаль орчны өдрийг Монголд тэмдэглэлээ. Монгол улсын хувьд хүрэн эдийн засагтай улс орон гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан ч, энэ удаад илүү өөр өнгө төрхтэйгээр танигдах эхлэл тавигдлаа.
“МонЭнКо” сул зогсолт хийнэ
Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “МонЭнКо” компани сул зогсолт хийх болсон тухайгаа өнөөдөр ажилтнууддаа мэдэгджээ.
Баруун Цанхийн тендерийн ялагч тодроогүй байна
“Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн талбай дээр Гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалт зарласан билээ. Уг сонгон шалгаруулалтад материал хүлээн авах хугацаа тавдугаар сарын 31 буюу өнгөрсөн баасан гаригт дуусч, мөн өдөр тендерийг задалсан юм.
Татвараа төлөхийг анхааруулав
Татварын Ерөнхий газраас зарим аж ахуйн нэгжийг татвараа яаралтай төлөхийг анхааруулжээ. Нэр бүхий есөн компани татварын өртэй байгаа бөгөөд ихэнх нь уул уурхайн компани байгаа юм. Тэр дундаа нүүрс, төмрийн хүдрийн томоохон экспортлогч компаниуд байгаа нь анхаарал татаж байна.
“Роснефть”, CNPC хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятадын Үндэсний газрын тос, хийн корпораци /CNPC/ хамтран далайн гүнээс газрын тос олборлохоор хэлэлцэж байна. Баренцийн тэнгис, Почерскийн далайд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 31 хувиар буурчээ
Гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буурч, 868.1 сая ам.доллар болжээ. Энэ талаар Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн эдийн засагч С.Амгаланбаяраас тодрууллаа.
Өгөх хүмүүс бөхийж, авах хүн гэдийх цагт
Тавантолгойн ордын хувьд Монголын “Эрдэнэс Тавантолгой” ба Хятадын “Чалко” хоёр “нэг компани” болох ёстой мэт санагдах боллоо. Энэ хоёр тэгэж ажиллахаас өөр боломжгүй, тэр нь ч нийт Монголчууд бидэнд хэрэгтэй болж байх шиг.