Шинэ мэдээ
Тэсэлгээний салбар 39 дэх чуулганаараа хөгжлийн хандлагаа тодорхойлов
АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотноо хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Тэсрэх бодис, тэсэлгээний аргачлалын 39 дэх чуулган зохиогдлоо. Чуулганд олон улсын 1300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн өрөмдлөг, тэсэлгээний салбарт 12 жилийн турш тэргүүлж буй “Мера” компани оролцжээ.
Эрдсийн үнэ ханш буурсаар байна
Коксжих нүүрсний үнэ энэ онд харьцангуй бууралт бага, нэг тонн нь 170-200 орчим ам.доллар байна гэж судалгааны байгууллагууд таамаг дэвшүүлээд байсан юм.
Ашигт малтмалын хуулийн төслийн эдийн засгийн нөлөөг судалжээ
Монголын Бизнесийн зөвлөлийн хүсэлтээр Австралийн BAEconomics судалгааны компани Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар ““Монгол улсын гадаад хөрөнгө оруулалтын орчин, ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ” гэсэн судалгаа явуулжээ. Энэхүү судалгааныхаа дүнг өнөөдөр танилцуулсан юм.
ММС-ийн хувьцаа 3 доллар болов
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ий хувьцаа гурван хонконг доллар болтлоо буурчээ. Тус компани 2012 онд алдагдалтай ажилласан талаараа мэдээлсний дараа лхагва гаригт бирж дээрх хувьцааных нь үнэ гурван хонконг доллар болсон байна. Монгол төгрөгөөр тооцвол ойролцоогоор 500 гаруй төгрөг гэсэн үг.
Оросын ТӨК-иудын хувьцаа Москвагийн бирж дээр зарагдана
Оросууд төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүдээ 2016 оны төгсгөл гэхэд бүрэн хувьчилж дуусахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөнд төмөр замын “РЖД” компани ч багтаж буй. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд А.Белоусов “РЖД”-г энэ оны дундуур эсвэл сүүлээр хувьчилна гэж мэдэгдсэн юм.
Налайхын уурхайн амуудыг лацдаж эхэлжээ
Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Налайхын нүүрсний уурхайд ажиллах юм байна. Тэнд ажиллаж байгаа гар аргаар нүүрс олборлогчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсох юм байна.
“Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн хурал болно
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27, 28-нд “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал болсон. Энэ хурлаар “Рио Тинто” болон Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ын гишүүд “Оюутолгой”компанийн гуравдугаар сарын төсвийг батласан юм.
Төмөр замын ачаа тээвэрлэлт буурчээ
Улаанбаатар төмөр замаар тээсэн ачаа тээвэрлэлтийн хэмжээ оны эхний хоёр сард буурсан байна. Эхний хоёр сарын байдлаар 2 сая 985 мянган тонн ачаа тээсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн чуулга үзэсгэлэн маргааш үргэлжилнэ
Эрдэс баялгийн салбарыг даган “хүчээ авч” байгаа бизнесийн нэгэн талбар бол ханган нийлүүлэлт юм. Энэ чиглэлээр олон улсад танигдсан гадаадын брэнд бүтээгдэхүүнүүд манай улсад орж ирэх нь сайн хэрэг боловч үндэсний жижиг дунд үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлэх нь илүү чухал юм.
Харилцан хүлээж авах хүртлээ хуулийн төслийг хэлэлцье
2013 оны нэгдүгээр сарын 18-ны өглөө эртлэн Blue sky tower-ийн гурван давхрыг сэрээсэн хөл хөдөлгөөн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг өрнөх гэж буйтай холбоотой байлаа. 9.30 цагт эхлэх товтой ч хурлын танхим хагас цагийн өмнө хэдийнэ дүүрчээ.