Шинэ мэдээ
Төмрийн хүдрийн үнэ 120 ам.долларт хүрэв
Төмрийн хүдрийн тонн тутмын үнэ 1.30 ам.доллараар өсч, 120 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш унаад байсан төмрийн хүдрийн үнэ есдүгээр сарын 5-нд тонн тутамдаа 86.7 ам.долларт хүрсэн нь 2012 оны эхний есөн сарын хугацаан дахь хамгийн бага ханш байсан юм.
“Эрдэс баялаг – Стандартчилсан загвар” сэдэвт хурал болно
Түүхийн эдийн арвин баялагтай Монгол улсын имижийг дэлхийн тавцанд өсгөх, стандардтчилсан загварын ач холбогдол, түүний хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой “Эрдэс баялаг – Стандартчилсан загвар” сэдэвт олон улсын бага хурлыг Кемпински зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
Пибоди ирэх оны эхээр хэлэлцээр хийнэ
Ирэх оны эхээр Пибоди компани Тавантолгойн Баруун Цанхийн хэсэгт Стратегийн хөрөнгө оруулагчаар тодрох эсэх нь шийдэгдэж магадгүй байна. Учир нь Пибоди компанийн Гүйцэтгэх захирал Грегори Бойс ирэх оны эхээр Засгийн газартай чухал хэлэлцээр хийх болов уу гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.
“Ил тод уул уурхай” сэдвийн дор хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ
Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” сэдвийн дор хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн бага хуралд Уул уурхай сайд Д.Ганхуяг, дэд сайд О. Эрдэнэбулган, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
НОГООН ТИВИЙН УУРХАЙН СОЁЛ
“Рио Тинто” компанийн Австрали дахь зарим уурхайн үйл ажиллагаатай танилцахаар Монголын уул уурхайн мэргэжилтнүүд, судлаач багш нар, хэвлэл мэдээллийн төлөөллийн хамт Шинэ Өмнөд Уэльс мужаар аялаад ирсэн юм.
Зэсийн үнэ “дараалан” унав
Дэлхийн аж үйлдвэрийн гол түүхий эдийн нэг болсон зэсийн зах зээл сүүлийн хоёр өдрийн турш нэлээд уналттай байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр зэсийн үнэ нэг тонн нь 7980 гаруй ам.доллар байсан нь сүүлийн зургаан долоо хоногийн хугацаан дахь хамгийн доод үнэд тооцогдоод байсан юм.