Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ бүрэн шинэчлэгджээ Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн толгой компани “Эрдэнэс МГЛ”-ын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ.
”МАК” Цагаансуваргад 250 сая ам.долларын зээлийг баталгаажуулав Монголын уул уурхайн салбар дахь томоохон компаниудын нэг МАК Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 250 сая ам.долларын зээл авахаар болсон тухай өчигдөр мэдээллээ. Энэхүү зээлийг тус компани Цагаансуваргийн зэсийн төслийн санхүүжилтэд зориулах ажээ.
Б.Энэбишийн хүсэлтийг хүлээн авлаа “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Компанийн ТУЗ сая хуралдаж, чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээн авчээ. Ингэснээр Б.Энэбиш Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгч байна. Түүний оронд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг томилжээ.
“Шилдэг технологи”-ийн шалгуурт тэнцэх газрууд олон болоосой Mongolian Mining Journal-ийн Редакциас гурав дахь жилдээ зохион байгуулж буй уул уурхайн салбарын Он шилдэг үйл ажиллагааг шалгаруулдаг Mining Journal Awards-2012 арванхоёрдугаар сард болно.
Mining Journal Awards-ийн шалгуур үзүүлэлт шинэчлэгдлээ Mongolian Mining Journal-аас гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Mining Journal Awards 2012”-ийн Шүүгчдийн зөвлөл ээлжит хуралдаанаа хийж, шалгуур үзүүлэлтүүдийг шинэчиллээ.
ЕСБХБанк Оюутолгойд хөрөнгө оруулж магадгүй Энэ сарын 6-10-ны хооронд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ)Тэргүүн дэд Ерөнхийлөгч Варел Фрийман тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, төр засаг, бизнесийнхэнтэй уулзалт хийжээ. Уг айлчлалаар тус банкны харилцагч орон бүрт зориулан гаргадаг 3 жилийн стратегийн талаар хэлэлцүүлэг хийх зорилготой ажээ. Тус банкны 2013-2016 оны хооронд Монголд баримтлах стратегийг ирэх жилийн дөрөвдүгээр сард батлан гаргах юм байна.
“Эрдэнэс Тавантолгой” “Пибоди”-г хэлэлцээрт урилаа Өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн ордын хоёр дахь уурхай буюу Баруун Цанхийн уурхайг нээгээд байсан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани дараагийнхаа алхмыг хийлээ. Компанийн зүгээс Баруун Цанхийн уурхай дээр гэрээт олборлогчоор хамтран ажиллах хүсэлтийг АНУ-ын “Пибоди Энержи” компанид хүргүүлжээ.
Дэлхийн эдийн засаг “хөзрийн байшин” мэт хэврэг байна Дэлхийн санхүүгийн өнөөгийн тогтворгүй байдал хэр хугацаанд хэрхэн өрнөх талаар шинжээч мэргэжилтнүүд өөрсдийн таамаг, урьдчилсан тандалтыг дэвшүүлсээр байна. Мөн улс орны удирдлагууд ч ийм байдалд эдийн засгаа аварч үлдэх бодлого боловсруулж сууна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Токио хотноо “Их долоо” орны сангийн сайд нар дээд хэмжээнд чуулж, Олон улсын валютын сан болон Дэлхийн банк хуралдах гэж байна.
Нүүрсний орлого багассаар байна Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улс энэ оны есдүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар 968 мянган тонн нүүрс экспортлож, 69.6 сая ам.долларын орлого олсон байна. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортолсон нүүрсний биет хэмжээ төдийлөн буураагүй боловч орлого бараг хоёр дахин буурчээ.
Нүүрсний үнэ хямралын түвшинд хүрэхэд ойрхон байна Сүүлийн гурван сарын дотор коксжих нүүрсний үнэ эрчимтэй буурсаар 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үе рүү нэлээд ойртоод байна.
Оюутолгой төсөл эхний хүдрээ авахын өмнө... Оюутолгой төслийн эхний үе шат эхлэх цаг ойртсоор байгааг “Айвенхоу Майнз” буюу “Тurquoise Hill Resources” онцолж байгаа энэ үед бас нэгэн анхаарал татахуйц үйл явдал өрнөж эхлэв. Энэхүү төсөл амжилттай эхлэхийн өмнө хэд хэдэн ажил үлдээд байсан нь зах зухаасаа бүтэж биелэх болсон нь сайн хэрэг юм.
Америкийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгоно “Нью Грата” Монголын хуулийн фирм нь Америкийн “Кауфман энд Канолэс” (Kaufman & Canoles) хуулийн фирмтэй хамтран 2012 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Чингис Зочид Буудалд “Америкийн хөрөнгийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгох” семинар зохион байгуулах гэж байна.
Mining Journal Awards 3 дахь жилдээ Уул уурхай, эдийн засгийн мэргэжлийн анхны сэтгүүл Mongolian Mining Journal-аас уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах “Mining Journal Awards”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн “Mining Journal Awards 2012” арванхоёрдугаар сард болно.
Азийн эдийн засгийн өсөлт удааширна Дэлхийн эрдсийн зах зээлийн эрэлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Хятад улсын эдийн засгийн байдал таагүй байгаа нь өнөөдөр бас нэгэн үзүүлэлтээр тодорхой болов. Учир нь тус улсын Худалдааны менежерийн индекс буюу PMI өнгөрсөн есдүгээр сард 53.7 гарсан нь өнгөрсөн наймдугаар сарын 56.3 үзүүлэлттэй харьцуулахад нэлээд доогуур гарчээ.
РЖД “Транссиб-2” төслийг хэрэгжүүлэх санал дэвшүүллээ Оросын төмөр зам /РЖД/ зорчигч болон ачааны чингэлгийг хурдны замаар тээвэрлэх Транссиб-2 төслийг хэрэгжүүлэх санал дэвшүүлж байгаа тухай тус компанийн ахлах менежер Денис Муратов мэдэгджээ. Транссиб-2 төсөл нь 7000 км гаруй урттай, зорчигч тээврийн галт тэрэг 200км/ц, чингэлэг тээврийнх 140км/ц хурдны төмөр зам юм. Төслийг хэрэгжүүлэх хугацаа найман жил бөгөөд 186 тэрбум орчим рублийн өртгөөр барьж байгуулах аж.
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ 1.1.Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн хөрөнгө оруулалтыг зохицуулах, тэдгээрт зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Дэлхийд танил ч Монголд шинэ-“нийгмийн лиценз” Перу улсын хойд хэсэгт орших “Конга” алт зэсийн томоохон төсөл 2015 оноос үйлдвэрлэлээ эхлэх төлөвлөгөөтэй. Гэвч нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас төсөл хэрэгжүүлэгч “Ньюмонт” компани 4,8 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан уурхайгаа хаахад хүрсэн юм.
БАЛГАСЫН УЛААН НУУРЫН ГАЗРЫН ДООРХИ УСНЫ ОРДЫН НӨӨЦ Олон улсын гидрогеологичдын ассоциацийн гишүүн, Монгол-Голландын хамтарсан усны нэгдсэн менежментийг бэхжүүлэх төслийн эксперт, шинжлэх ухааны доктор Н.Жадамбаа. Тавантолгой ордын нүүрсийг олборлон баяжуулах үйлдвэрийн цогцолборын ус хангамжийн эх үүсвэр нь 2010 оны эхэн үеийн судалгааны түвшинд Балгасын (Балгас) улаан нуур, Наймдайн талын газрын доорхи усны ордууд болж болохын дотор Балгасын (Балгас) улаан нуурын газрын доорхи усны орд голлох ач холбогдолтой байхаар байгаа юм.
Эрсдэлийн “вакцин” – Хаалтын бодлого Эрсдэлийн “вакцин” – Хаалтын бодлого
Алтны үнэ 1900 ам.долларт хүрнэ Япон улсын хэрэглээний үнийн үзүүлэлт сүүлийн 16 сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, Хятадын компаниудын ашиг орлого таван сарын турш дарааллан буурч, евро бүсийн орнууд бүхэлдээ өрийн хямралд автаад буй. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашраад байгаа энэ үед олон улсын зах зээл дэх алтны үнэ төдийлөн тогтвортой биш ч өссөөр байна.