Шинэ мэдээ
Якунины “тунирхал”
Энэ сарын 20-21-нд болсон “Мoscow Economic Forum” эдийн засгийн чуулганы үеэр “Оросын төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.Якунин Тавантолгой төсөлд баримталж буй Монголын Засгийн газрын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа мэдэгджээ.
“Роснефть” ТНК-ВР компанийг худалдан авах хэлэлцээрээ дуусгажээ
Оросын төрийн өмчит “Роснефть” компани Их Британийн PB болон Оросын AAR консорциумаас ТНК-ВР компанийг худалдан авах гэрээ хэлэлцээрээ дуусгаснаа мэдэгдлээ. Хойд хөршид газрын тос олборлолтоороо гуравдугаарт ордог ТНК-ВР компанийг худалдах хэлэлцээр хагас жил үргэлжлээд ийнхүү өндөрлөж байна.
“САЙТЕК Монголиа”-ийг сонгохын учир
САЙТЕК Монголиа” компани нь “Вагнер Ази групп”-ын технологийн салбарын охин компани бөгөөд АНУ-ын Тримбл (Trimble) корпорацийн Монгол дахь албан ёсны дилер юм.
Геологчид чуулж байна
“Монголын геологи хайгуул-2013” чуулга уулзалт энэ жил Оросын Соёл Шинжлэх Ухаан, мэдээллийн төвд тав дахь жилдээ чуулж байна. Жилдээ нэг удаа хуралдаж, салбарын ололт амжилт алдаа, оноогоо хэлэлцдэг уг хурлын нээлтэд Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
“Вагнер Ази” хэрэглэгчдийнхээ саналыг сонсч байна
АНУ-ын “Катерпиллар” брендийн албан ёсны дистрибьютор “Вагнер Ази” компанийн харилцагчдын уулзалт семинар өнөөдөр эхэллээ. Харилцагчидтайгаа уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ сүүлийн үеийн техник технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилго агуулдаг энэхүү семинар тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
North Asia Resources Holdings Ltd - 0061 - www.northasiaresources.com
2012 оны 12-р сарын 18-нд тус компани тус бүр нь 30 сая ам доллар хүртэлх хөрвөх бонд болон өрийн бичиг гаргах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан байна. Тус бондыг хөрөнгө оруулагч нарт санал болгож буй зуучлагч компани амжилттай ажиллаж нийт 17 хөрөнгө оруулагч олсон бөгөөд бондод оролцох хугацаа 2013 оны 1-р сарын 31-нд дууссан юм.
Mongolia Energy Corporation - 0276 - www.mongolia-energy.com
Тус компанийг гэрээний заалт зөрчсөн хэмээн Лейтон компани Хонконгийн шүүхэд өгөөд байгаа. Нийт 12.1 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа юм. МоЭнКо компани нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бөгөөд Лейтон компанид эргүүлэн зарга үүсгэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com
Тус компанийн хуулийн зөвлөх Sarah Armstrong-ийг Монгол улсын Авилгатай тэмцэх газар шалгаж бүрэн дууссан тул 12-р сард эх орондоо буцах бүрэн эрхтэй болсныг мэдэгдсэн билээ. Гэхдээ АТГ тус компанийг үргэлжлүүлэн шалгасан хэвээр байна. Тус компанийн гуравдагч этгээдэд зарсан лиценз болон түүнтэй холбогдсон төрийн албан тушаалтнуудыг ч шалгаж байгаа юм.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com
Aspire Mining Limited энэ сард Овооттолгой уурхай дээр үнэлгээ хийжээ. Нийт өнөөгийн үнэ цэн нь $1.7 тэрбум доллар болсон байна. Энэ нь одоогийн эдийн засгийн ашигтайгаар олборлож болох нөөц бөгөөд 219 сая тонн батлагдсан нөөц юм. Компани олборлолтын зардлыг 1 тонн нүүрсэнд $36 доллар байхаар тооцож байна. Энэ оны эхэнд Noble Group Aspire mining компанийг дэмжих 2011 оны гэрээгээ шинэчлэн зуржээ.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB
Компани улирлын үйл ажиллагааны тайлангаа гаргажээ. Компанийн мэдээлж байгаагаар 2012 оны 4-р улиралд үйл ажиллагааны нийт 677000USD зардал гаргасан гэж мэдээлжээ. Компани 328000USD бэлэн мөнгөтэй байна. 2013 оны 1 дүгээр улиралд 290000USD зардал гаргахаар төлөвлөжээ. Компани одоогоор AR Management компанид 5.89 сая хувьцаа гаргах замаар 589000AUD босгохоор ажиллаж байна.
General Mining Corporation Ltd - GMM - www.generalmining.com
General Mining Corporation Ltd нь Баруун Австрали дахь Mt Success нэртэй нийт 58.40 гектар талбайг эзэмшихээр болсон юм. Компани Mt Success дээр 20 цооног бүхий өрмийн програмыг 10-р сарын 24-нөөс явуулж эхэлсэн байна. Компани мөн Chesterfield гэдэг төсөл дээр 20 цооног бүхий өрөмдлөгийг 11-р сараас хийж эхэлсэн юм. Компани Монголтой холбоотой үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар судалгаа хийж байгаагаа мэдээлжээ.
Haranga Resources Ltd - HAR - www.haranga.com
Haranga Resource компани 2012 онд 35000 метрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн байна. Энэ нь 2012 оны Монголд гүйцэтгэсэн хамгийн том өрөмдлөгийн програм болсон байна. Компанийн таамаглаж байгаагаар Сэлэнгэ дэх төслийн нийт нөөц 250-400 сая тонн хүрнэ гэжээ. 1-р сараас компани өрөмдлөгийн үр дүнгүүдээ зарлаж эхэлсэн юм.