Шинэ мэдээ
Voyager Resources Limited - VOR - www.voyagerresources.net
Voyager Resources компанийн өрөмдлөгийн ажил эхэлсэн байна. Компанийн сүүлийн үеийн судалгаагаар томоохон хэмжээний үндсэн орд олох боломжтой байгаа юм. Одоогоор 2 цооног өрөмдсөн бөгөөд 3 дахь цооногийн өрөмдлөгийн ажил үргэлжилж байна. Өрөмдлөгийн үр дүнг удахгүй зарлахаар ажиллаж байна.
XanaduMine Limited - XAM - www.xanadumines.com
XanaduMine Limited Шарчулуут Уул зэсийн орд дээр өрөмдлөгийн програм амжилттай хэрэгжүүлсэн. Амгалант ба Аргалант уул зэсийн төслүүд дээр соронзон хайгуулын ажил хийж дууссан байна. Компани 4-р улирлын тайлангаар шинэ ТУЗ-ийн гишүүдийг томилсон тухайгаа мэдээлжээ. 2012 оны 12-р сарын 31-нд 7.4 сая AUD үлдэгдэлтэй байна.
Draig Resource Limited - DRG - www.cnow.com.au
Компани 2013 оны 2 дугаар улиралд JORC нөөц тогтоохоор зорин ажиллаж байна. Өрөмдлөг амжилттай явагдаж 86 метр өргөнтэй нүүрсний биет олжээ. Өрмийн 1-р шатны ажил 6000м гаруй хийгдсэн бөгөөд 2-р шатны ажлын төлөвлөгөө хийгдэж байна. Компани өнөөдрийн байдлаар 4.6 сая долларын хөрөнгийн бэлэн мөнгөтэй байна.
Modun Resources - MOU - www.modunresources.com
Modun Resource ASX дээр үйлдвэрлэлийн ангилалд нь өөрчлөлт орсон тухайгаа мэдэгджээ. Нүүрст төслийг 100 хувь эзэмшигч уг компани 2013 онд хайгуулын ажлаа амжилттай үргэлжлүүлж урьдчилсан судалгаа хийхээр төлөвлөж байна. Компани 2013 оны 3-р сард JORC стандартын нөөцөө зарлахаар ажиллаж байна.
FeOre - FEO - www.feore.com
FeOre Limited компанийн охин компани Taisheng Development ХХК-ийн эзэмшлийн Дарцагт хайгуулын талбай нь ашиглалтын талбай болжээ. Уг талбай нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумд байрладаг.
Хувь нийлүүлэгчдийн хурал хойшилж магадгүй
“Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурал өнөөдөр болохоор товлогдсон. Гэхдээ хурал хойшилж магадгүй байна. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлснээр одоо тус компанийн ТУЗ хуралдаж байгаа аж.
Удоканы зэсийн ордын ТЭЗҮ оны сүүлээр бэлэн болно
Хэсэг хугацаанд намжаад байсан Удоканы зэсийн ордыг эзэмших асуудал өнгөрөгч хоёрдугаар сараас дахин хүчтэй яригдах болов. Төрийн өмчит “Ростехнологи” компанийн тэргүүн Сергей Чемезов өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдэхдээ, “Норникель” компанийн 3-4 хувийн хувьцаагаар Удоканы зэсийн ордыг эзэмших төсөлд орохыг Владимир Потанинд санал болгосон ч хариу өгөөгүй хэмээжээ.
Тэсэлгээний салбар 39 дэх чуулганаараа хөгжлийн хандлагаа тодорхойлов
АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотноо хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Тэсрэх бодис, тэсэлгээний аргачлалын 39 дэх чуулган зохиогдлоо. Чуулганд олон улсын 1300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн өрөмдлөг, тэсэлгээний салбарт 12 жилийн турш тэргүүлж буй “Мера” компани оролцжээ.
Эрдсийн үнэ ханш буурсаар байна
Коксжих нүүрсний үнэ энэ онд харьцангуй бууралт бага, нэг тонн нь 170-200 орчим ам.доллар байна гэж судалгааны байгууллагууд таамаг дэвшүүлээд байсан юм.
Ашигт малтмалын хуулийн төслийн эдийн засгийн нөлөөг судалжээ
Монголын Бизнесийн зөвлөлийн хүсэлтээр Австралийн BAEconomics судалгааны компани Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар ““Монгол улсын гадаад хөрөнгө оруулалтын орчин, ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ” гэсэн судалгаа явуулжээ. Энэхүү судалгааныхаа дүнг өнөөдөр танилцуулсан юм.
ММС-ийн хувьцаа 3 доллар болов
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ий хувьцаа гурван хонконг доллар болтлоо буурчээ. Тус компани 2012 онд алдагдалтай ажилласан талаараа мэдээлсний дараа лхагва гаригт бирж дээрх хувьцааных нь үнэ гурван хонконг доллар болсон байна. Монгол төгрөгөөр тооцвол ойролцоогоор 500 гаруй төгрөг гэсэн үг.