Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци Бизнесийн зөвлөлтэй хамтран “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа.
Чалко 800 сая долларын алдагдал хүлээнэ Хятадын төрийн өмчийн томоохон компани “Чалко” өнгөрсөн 2012 онд эрдсийн үнийн зах зээлийн савлагаанаас үүдэн 771 сая ам.долларын алдагдал хүлээх тооцоо гарчээ.
Тэнгэр уулын мухардал буюу Монгол, Киргизийн ижил зовлон Монголд шинэ төмөр зам төслөө “мөрөөдлийн” зам гэж ярьдаг бол Киргизэд “Тэнгэр уулын мухардал” хэмээн нэрлэдэг. Монгол, Киргиз хоёр улс адилхан Хятад ба ОХУ гэсэн аварга хөршүүдтэй.
Стратегийн ордууд дахь төрийн хувь эзэмшлийг тодорхойлно Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийж, өнгөрсөн сард хийсэн ажлаа танилцуулсан юм. Сайдын мэдээллээс хамгийн анхаарал татсан сэдэв нь стратегийн ач холбогдолтой ордод төрийн эзэмших хувь хэмжээг тодорхойлохтой холбоотой асуудал байв.
“Рио Тинто” “Оюутолгой” төслийг түр хугацаанд зогсоож магадгүй Монгол улсын төр 34 хувийг нь эзэмшиж буй “Оюутолгой” зэс, алтны төслийг “Рио Тинто” компани түр хугацаанд хойшлуулж магадгүй тухай Блүмбэрг мэдээллээ.
Шинэ хуулиар компаниудын хариуцлага дээшилнэ Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга дахь уурхайн нөхөн сэргээлт, хаалтын зохицуулалтуудын талаар МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяртай ярилцлаа.
UBS: 2015 онд Монгол 35 сая тонн нүүрс экспортолно UBS-ын гаргасан судалгаагаар Монголын нүүрсний экспорт 2015 онд 35 сая тонн, 2020 онд 42 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа ажээ.
Хүдрээс хоёр роялти авахаар байна “Энержи Ресурс” компанийн хуулийн зөвлөх Э.Ганбаттай Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим заалтын талаар ярилцлаа.
Д.Жигжиднямаа ажлаа хүлээлгэн өгнө “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ. Нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал Москва хотод болж байгаа юм.