Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Бичигтийн боомтын үйл ажиллагааг сэргээлээ Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын есөн боомт ажиллахаар тохиролцсон байдаг. Эдгээр есөн боомтоос өнөөгийн байдлаар долоон боомт нээлттэй ажиллаж, ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байна. Өнгөрсөн оны наймдугаар дугаар 22-ны өдрөөс хойш хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүлэв.
Нүүрсний экспортын шинэ түрлэг Нүүрсний салбарт сайн цаг айсуй. Экспортын нүүрсний хэмжээ тавдугаар сарын дундаас эхлэн огцом нэмэгдэж эхэлсэн яг энэ өсөлттэй үеийг тохиолдуулан “Монгол Нүүрс Ассоциаци” болон Хятадын “sxcoal.com” нүүрсний мэдээллийн цахим хуудас хамтран Монгол-Хятадын нүүрсний худалдаа, зах зээлийн мэдээлэл солилцох цахим хурлыг (2022.06.14) зохион байгууллаа. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд цар тахлын улмаас манай улсын нүүрсний экспорт тогтвортой бус явж ирсэн. Ялангуяа Шивээхүрэн боомтын экспорт өнгөрсөн оны эцсээс бүрэн зогссон нь тавдугаар сараас эргээд сэргэж, зэрэгцээд Гашуунсухайтын нэвтрэлт ч харьцангуй нэмэгдэх шинжтэй болж ирж байна. Нүүрс нь Монголын экспортын орлого бүрдүүлэлтээр тэргүүлэгчийн хувьд энэ нь томоохон үйл явдал юм. 
Нүүрсний экспорт он гарсаар 10 сая тоннд хүрэв Энэ оны долдугаар сарын 15-21-нд авто замаар 5,981 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 10.1 сая тонн нүүрс экспортод гарчээ. Ингэснээр нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнд хүрчээ. Мөн хугацаанд 737.7 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
"S&P" агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” хэвээр үлдээв "S&P" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.07.21) зарлалаа. 2022 онд түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2.5%-иар өснө гэж таамаглав. Ирэх 2-3 жилийн эдийн засгийн өсөлтийн төлөв нь уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эерэг үргэлжилнэ. Цаашид 2025 он хүртэл ДНБ-ий бодит өсөлтийг жилд дунджаар 6.4% болно гэж таамаглав.
УУХҮЯ, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран ажиллахаар боллоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцож, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 төслийн гүйцэтгэл 63%-тай байна Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1,2,3,4 гэсэн дөрвөн багц төслөөс бүрдэж буй бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн цогц төсөл болох EPC-1 төслийн ажилд төслийн менежмэнтийн зөвлөх Энэтхэг улсын “И Ай Эл” компани олон улсын норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жэй Эм Си Прожэктс” ХХК, Монгол улсын 21 туслан гүйцэтгэгч компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд нийт 641 хүн, 250 нэгж техниктэйгээр 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд төслийг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
“Улаанбаатар төмөр зам” ХХН болон "Эрдэнэс Тавантолгой" хамтран ажиллана “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УБТЗ” ХХН-ийн дарга Х.Хэрлэн нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг (2022.07.21) зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг ОХУ болон БНХАУ руу гаргах, компаниас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд импортлох бараа, ачааны тээвэрлэлтийг “УБТЗ” ХНН-ийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан зохион байгуулах юм.
Уурхайчдын уртын ээлжийн фонд цаг, илүү цагийг нарийвчлан тогтоох шаардлагатай Хөдөлмөрийн шинэ хууль хэрэгжсэнээр уурхайчдын цалин буурав. Ар гэртээ илүү цаг зарцуулах боломж олгосон үнэ цэнэтэй цалингийн бууралт. Үнэхээр ч хуучин уурхай дээр илүү урт ажиллаж, богино амралттай явдаг байсан уурхайчид одоо илүү уртаар амрах болсон тул цалин буурч таарна. Гэхдээ уурхайчид хуулийн дагуу, зүй ёсны цалингаа ажил олгогчоос шаардах болов. Харин ажил олгогч хуулийн дагуу уурхайчдын цалинг нь олгож байна гэсэн хариулттайгаар Хөдөлмөрийн шинэ хуулийн хэрэгжилт “гараанаас хөдлөв”. Тэгэхээр одоо уурхайчид, ажил олгогч хоёр “алтан” тохиролцоонд эвсэж нэгдэж хүрэх ажил хүлээгдэж байна.
ОХУ АИ92 шатахууны худалдаанд 35%, дизелийн түлшинд 5%-ийн хөнгөлөлт үзүүлнэ УУХҮЯ-аас "Роснефть" НХН-тэй 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хэлцэл хийсний дүнд Аи-92 автобензинийг 4, 5, 6 дугаар сард урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр 840$/тн үнээр худалдан авахаар тохиролцсон. Харин долдугаар сарын эхээр "Роснефть" компанитай дахин хэлэлцэж долдугаар сараас 2022 оныг дуустал Аи-92 шатахууныг 830$/тн үнээр, ДТ-ийг сар бүрийн хил үнээс 5%-ийн хөнгөлөлттэй авах тохиролцоонд хүрсэн.
Нүүрсний экспорт 9.4 сая тоннд хүрлээ Улсын хэмжээнд долдугаар сарын 8-14-нд авто замаар 5,323 чингэлэг, төмөр замаар 195 чингэлэг нийт оны эхнээс 9.38 сая орчим тонн нүүрс экспортод гарсан тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Долдугаар сарын 8-14-нд 656.8 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 8.76 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Экспорт өмнөх оны мөн үеэс 29.9%-иар өслөө Үндэсний Статистикийн Хорооноос 2022 оны эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Монгол Улс 2022 оны эхний хагас жилд нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.3 тэрбум ам. доллар, үүнээс экспорт 5.3 ам. доллар, импорт 3.9 тэрбум ам. доллар байна.
Нүүрсний салбар хариуцсан отгон Дэд сайд З.Төмөрбаатар Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан The Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакциас “Зууны алдартан” буланг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран бэлтгэж, уншигчдадаа цуврал нийтлэлээр хүргэж байгаа билээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дугаартаа бид “Нүүрсний Дондов” нэрээр алдаршсан Монголын уул уурхайн авъяаслаг инженер, аж үйлдвэрийн нэртэй удирдагч, эрдэмтэн Д.Дондовын хөргийг хүргэсэн.Тэгвэл энэ удаад Шарын голын нүүрсний уурхайд засварчин, ээлжийн мастер, хэлтсийн даргаас Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга (1966-1973 он), Ерөнхий инженер (1979-1989 он), Түлш, эрчим хүчний яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны дэд сайд, түлшний болон Уул уурхайн газрын дарга  (1991-1996 он),  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газрын дарга, мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Дизель түлшний импортын үнэ тонн тутамдаа 65 доллараар нэмэгджээ Энэ оны эхний хагасын байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт 865 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.6%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын үнийн дүн мөн хугацаанд 67%-иар өсч 766 сая ам.долларт хүрчээ.
2023 онд болох Дэлхийн уул уурхайн конгрессын хурлын бэлтгэл ажлыг хэлэлцлээ Австралийн Брисбэн хотноо 2023 оны зургаадугаар сарын 26-29-нд Дэлхийн уул уурхайн конгрессын (ДУУК) 26 дахь удаагийн хурал болно. Тус хурал нь“Ирээдүйг нөөцөөр хангаж нийгэмд үнэ цэнийг бүтээх нь” урианд гол анхаарлаа хандуулна гэдгийг Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн ДУУК-ын дарга, профессор Марек Цала онцлов. "Mongolian Mining Journal" тус хурлын мэдээллийн түншээр ажиллаж байна.
Төрийн хэмнэлтийн хууль ба уул уурхайн 100 жил УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022.06.15/ хуралдаанаар Төрийн хяналт үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол баталлаа. Энэ жил Монгол Улсад Төрийн хяналт үүсэж хөгжсөний ой тохиож байгаа ба дөрөвдүгээр сарын 29-ны өдөр УИХ-аар батлагдаж, тавдугаар сарын 16-наас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн Төрийн хэмнэлтийн тухай хууль, журамд нийцүүлэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Төр хяналт тогтоож эхэлсэн ойд төр ач холбогдол өгч тэмдэглэх нь. Харин энэ жил 100 нас хүрч буй  уул уурхайн салбарын  ой, эрчим хүчний салбарын ой Төрийн хэмнэлтийн тухай хуульд “дарагдан” ямар нэгэн онц гойд зүйлгүй намартай золгох гэж байна. Улс орны эдийн засгийн ачааг нуруун дээрээ үүрч ирсэн салбарын ойг төр эдийн засгийн хүндрэл гээд нэг их ойшоохгүй байна гэж хэлж болно.
Нүүрсний экспорт зургадугаар сард 2.36 сая тоннд хүрч, 261%-иар өсөв Нүүрсний экспорт оны эхний хагаст 8.08 сая тоннд хүрч, орлогын дүн нь 2.35 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингээр 13%-иар буурсан бол үнийн дүнгээр даруй 131%-иар өссөнийг илтгэнэ. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн зургадугаар сард нүүрсний экспортын биет жин 2.36 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 261%, өмнөх тавдугаар сарынхаас 22%-иар тус тус дээшилжээ. Тодруулбал зургадугаар сард нүүрсний экспорт 2021 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд очлоо.
Геологи, уул уурхайн салбарынхан төрийн одонгоор энгэрээ мялаалаа Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, мөн Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбартаа манлайлж, салбарын хөгжилд хөгжилд хөдөлмөр, бүтээлээ зориулан үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд, ажилтнуудад төрийн дээд одон гардууллаа. Сайд Г.Ёндон шагнал гардуулах ёслолыг нээж, “Одоогоос 100 жилийн өмнө Налайхын нүүрсний уурхайг төрийн мэдэлд авснаар хөгжлийн суурь тавигдаж байсан салбар маань өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болтлоо хөгжсөн байна. Өнөөдөр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, экспортын орлогын 93 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр шим юм.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжлээ УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг (2022.07.06) хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсад үр ашигтай өөрчлөлт авчрах сайн талтай тул дэмжиж байгаа, боломж нээхийн хэрээр хараат байдал нэмэгдэх эрсдэл байгааг анхаарах, хуурамч шатахууны асуудал дээр бусад шатахуунтай татварын ижил нөхцөл, шаардлага тавих, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулинд нэмэлт оруулахдаа олон улсын нөхцөл байдлыг анхаарч, сөрөг нөлөөлөл үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээлээ болон аж ахуйн нэгжүүдээ хамгаалж, зах зээлийн зарчмаар явуулан гэрээ, хэлэлцээрээ сайн хийвэл тийзний үнэ буурах эерэг нөлөөтэй гэсэн саналыг хэлсэн гэлээ.
Уул уурхайн салбараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар боллоо Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан юм. Уул уурхайн салбараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар боллоо. “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол улсын Төрийн шагнал хүртээжээ. 
“Эрдэнэс Монгол”-ыг түшиглэн Баялгийн сан байгуулахад Сингапуртай хамтарна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 7-ны өдөр Сингапурын Темасек олон улсын санд зочилж, тус сангийн үйл ажиллагаатай танилцан Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нартай уулзав.
81 82 83 84 85 86 87