Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“MONGOLIA MINING 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн Степпе Аренад зохион байгуулагдана “Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрийн турш Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдана. Энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана.
Дэлхийн уул уурхайн конгрессын ОУЗБХорооны хуралдаан Монголд анх удаа болно Дэлхийн Уул уурхайн конгресс (ДУУК)-ын Олон улсын зохион байгуулах хороо (ОУЗБХ)-ны 103 дугаар хуралдаан 2022 оны долдугаар сарын 12-нд Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн уул уурхайн Конгресс нь уул уурхайн техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог НҮБ-д бүртгэлтэй олон улсын мэргэжлийн байгууллага юм. 1958 онд Польшийн профессор Б.Крупински санаачлан байгуулсан энэ байгууллагад 1967 оноос Монголын төлөөлөгчид Конгрессын хуралдаануудад оролцож ирсэн.
Н.Цэрэнбат: Оюу толгой төслийн ирээдүй бол мэдлэг, чадвартай монголчууд  Оюу Толгой бол дэлхийн зэсийн салбарт төсөл хэрэгжүүлэгчдийн анхаарлыг татдаг том төсөл. Гэхдээ энэ  төслийн 34%-ийг Монголын ард түмэн үнэ төлбөргүй эзэмших ёстой гэсэн маргаан олон жил явж ирсэн. Үе үеийн Засгийн газар, улс төрчид үнэгүй авах юмаа үнэтэй авлаа гэдэг маргаан эцэслэгдсэн нь хэлэлцээрт орж ажилласан Ажлын хэсгийнхний гол амжилт юм. Миний хувьд энэ Ажлын хэсгийн нэг гишүүн нь. Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн 34%-д ногдох 2.3 тэрбум ам. долларын нийт дүн, зээл болон зээлийн хүүг 2022 оны нэгдүгээр сарын 25-нд бүрэн тэглэсэн. Ажлын хэсгийнхэнтэй гар нийлэн ажилласандаа төрийн төлөөлөл “Эрдэнэс Оюу Толгой” компанийн захирал болон хувь хүнийхээ хувьд би сэтгэл өндөр байна. “Эрдэнэс Оюу Толгой” компанийн үе үеийн  Гүйцэтгэх захирлууд бүгд үүний төлөө л ажиллаж ирсэн. Юутай ч бидний энэ цаг үед төсөл тойрсон маргааны нэг хэсгийг шийдвэрлэж, далд уурхайн үйл ажиллагааг эхлүүллээ. 
Эгийн голын УЦС-ын төсөлд ОХУ-тай хамтрах хүсэлтээ Ерөнхий сайд илэрхийлэв Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров (2022.07.05) бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийн асуудлыг онцолж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний тулд манай улсын нутаг дэвсгэрт Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Төв банк зургадугаар сард 1.9 тонн үнэт метал худалдан авав Монголбанк 2022 оны зургадугаар сард 1,962.6 кг үнэт метал, оны эхнээс өссөн дүнгээр 7.9 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16%-иар буурсан үзүүлэлт юм.
Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулна Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц болон газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний талаар танилцууллаа. Газрын тос дамжуулах хоолойн тос дамжуулах трассын дагуу инженер геологийн судалгаа хийх, дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулахыг Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирлээ. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, манай улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Газрын тосны бүтээгдэхүүний хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг (2022.07.04) хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, саналаа илэрхийлсний дараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
1900 ажлын байр бий болгох “Монгол ган цогцолбор I” Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК “Шинэ сэргэлт- Монгол ган” хэлэлцүүлгийг “Блю Скай” зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа. Тус үйлдвэрийн Концессын гэрээг цуцлан төрд шилжүүлэхээс өмнө хэрэгжиж байсан “Монгол ган цогцолбор I” төслийг үргэлжлүүлэхээр болжээ. Хэлэлцүүлэгт Монгол улсын Шадар сайд С. Амарсайхан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н. Тавинбэх, ЭЗХЯ, ЗТХЯ, УБТЗ зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах”-аар тусгасан.
Coal Mongolia 2022: Боомтын сэргэлтийг онцолно Нүүрс тээврийн гол гарц Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа долоон сарын дараа нээгдэж, Тавантолгой-Гашуунсухайт боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлаар хоёр орны Засгийн газрын түвшинд удаа дараа хэлэлцэж, ажилласны үр дүнд хоногт хилээр гарч буй авто машины тоо даруй 2-3 дахин өсөж 921-д хүрэв. Сүүлийн хоёр 7 долоо хоногт 1,202 мянган тонн нүүрс экспортолсон нь энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. "Боомтын сэргэлт"-ийг Coal Mongolia 2022 чуулга уулзалт, үзэсгэлэн онцлох болно.
Нүүрсний экспорт оны эхний хагаст 8.1 сая тоннд хүрэв Улсын хэмжээнд зургадугаар сарын 24-30-нд авто замаар 5,138 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг нийт оны эхнээс 8,064.7 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Харин өнгөрсөн долоо хоногт 619.3 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг эхлүүллээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг (2022.07.02) эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцлоо.
Монголын бизнес зөвлөлийн уулзалт боллоо УУХҮ-ийн сайд Г.Ёндон бизнесийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн ээлжит уулзалтад оролцож, Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн чуулга уулзалт (PDAC-2022)-д монголын төлөөлөгчид 25 дахь удаагаа зургадугаар сард оролцсон тухай, уул уурхайн салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Газрын тосны үнэ цаашид өсөх үү? Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.03-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 101.6-123.7 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна. "Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 29 минутын байдлаар 114.81 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 106.4 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.25%-иар өссөн, “WTI” төрлийн газрын тос 0.38%-иар буурсан үзүүлэлттэй байна.
“Блюскай Секьюритиз ҮЦК”: Хэджинг нь нарийн түвэгтэй мэт боловч санхүүгийн том эрсдлээс хамгаалах зохицуулалт юм Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн эрдэс түүхий эдийн ханшийн өнөөгийн өсөлтийг ашиглах, ханш буурах эрсдлийг багасгах шийдлүүдийн нэг Таваарын Хэджинг (hedging) үйлчилгээг дотоодын эрдэс баялгийн салбарт анхлан нэвтрүүлж буй “Блюскай Секьюритиз ҮЦК” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал У.Анартай ярилцлаа.
УУХҮЯ: Суурь судалгаа сайтай Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга гарна Өнгөрсөн оны намар УИХ-аар хэлэлцэхээр  яригдаж байсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ойрд чимээгүй байна. Парламентын хаврын чуулганаар орох болов уу гэтэл бас л хойшлон намартай золгохоор болжээ. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадна, дотныхон энэ хууль хэзээ батлагдах бол, хөрөнгө оруулах орчин нөхцлийг хэр бүрдүүлэх бол хэмээн чих тавьж буй. Зарим нь хөрөнгө оруулалт татъя гэж байгаа бол эхлээд энэ хуулийн төслөө олон нийтэд ил болгож, хэлэлцүүл гэдэг шаардлагыг ч хурал, зөвлөгөөн болгон дээр хэлэх болов.
Эрчим хүчний хөгжлийн төв, Геологийн судалгааны төвийг нэгтгэнэ Эрчим хүчний хөгжлийн төв, Геологийн судалгааны төвийг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Төлбөрийн тэнцэл, урсгал дансны хос алдагдал нь өр зузаарах үндсэн шалтгаан болж байна Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн 10 жилийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5%-тай тэнцэж байгаа нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ. Нөгөө талаар эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаагаас ядуурал дорвитой буурахгүй байгаа юм. Хэдийгээр манай улс сүүлийн 14 жилийн хугацаанд гадаад худалдааны нийт 4.7 тэрбум ам.долларын ашигтай байсан боловч урсгал дансны үйлчилгээний тэнцлээр -15.5 тэрбум, анхдагч орлогын тэнцлээр -14.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нийт урсгал данс 28.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад хүргэсэн байна.
Эрчим хүчний нүүрсний ханш дээд цэгт хүрэв Австралийн Ньюкасл боомт дээрх эрчим хүчний нүүрсний шууд худалдааны үнэ тонн тутамдаа 3.4%-иар өсч 402.5 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосныг "IHS Markit"-ийн индекс (2022.06.24) харуулсан байна. Дэлхийн зах зээлд байгалийн хийн нийлүүлэлт, ялангуяа ОХУ-ын Европ руу хийдэг хийн худалдааны биет хэмжээ хумигдаж байгаатай холбоотойгоор нүүрсний эрэлт нэмэгдэж байна. Герман, Австри зэрэг улс орнууд зогсонги байдалд байсан нүүрсний цахилгаан станцуудаа сэргээн ажиллуулахаар болсон бол Япон, БНСУ нүүрсний агуулах дахь нөөц татан авалтаа илүү ихээр нэмэгдүүлэх болсон байна. Нөгөө талд нүүрсний уурхайнууд олборлолтоо тэлэхэд анхаарч байгаа ажээ.
Зэсийн ханш огцом бууралтын дараа ялимгүй дээшлэв Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 8280.5 ам.долларт (2022.06.24) хүрсэн нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод үнэ болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зэсийн ханш тус бирж дээр 10390 ам.доллар/тонн хүрч байсантай харьцуулахад энэ нь даруй 20%-иар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү ханш буурсан нь томоохон эдийн засагтай улс орнуудын төв банкууд инфляцын өсөлтийг хазаарлах үүднээс бодлогын хүүгээ чангаруулах бодлого баримтлах болсноос үүдэлтэй. Учир нь хөрөнгө оруулагчид цаашид эдийн засгийн эрчим буурч, түүхий эдийн эрэлт ч дагаад буурна гэж санаа зовниж байна.
82 83 84 85 86 87 88