Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
www.iltodgeree.mn цахим санг олон нийтэд танилцууллаа  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын  (ОҮИТБС) Ажлын алба, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллага санаа тавьж, хоёр жилийн өмнөөс хамтран хэрэгжүүлсэн эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн www.iltodgeree.mn цахим санг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг цахим санг танилцуулсанаар эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилготой гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа. Монгол улсын хэмжээнд уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан 14 төрлийн 436 гэрээтэй  уг цахим сангаар нэвтэрч танилцах боломжтой болжээ.  
“Эдийн засгийн бодлогын чуулган 2019” эрдэм шинжилгээний хурал боллоо Банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулсан “Эдийн засгийн бодлогын чуулган 2019” эрдэм шинжилгээний хурал “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн хүрээнд өнөөдөр  “Новотел” зочид буудалд зохион байгуулагдлаа. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг хурлыг нээж хэлсэн үгэндээ салбарт хийгдсэн томоохон ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм. 95 жилийн ойг угтан Монгол банкнаас түүхэн эх сурвалжуудыг бэлтгэн олны хүртээл болгох ажилд онцгой анхаарч ажиллажээ. Тухайлбал, “Монгол Улсын Эрдэнэсийн сан”, “Монголбанкны түүхийн альманах”, “Монголын их эзэнт улсын мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос” гурван цуврал бүтээл, “Монгол банк 95:Түүх ба баримт”, “Монгол төрийн эдийн засгийн бодлого:сорилт, сургамж, асуудал 1911-1918” зэрэг ном, бүтээлүүдийг бэлтгэн хэвлүүлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-д  эрсдэл бий юу? “Эрдэнэс Тавантолгой” компани  олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахад хэдхэн сар үлдлээ. Монголоос анх удаа төрийн өмчийн, коксжих нүүрсний хамгийн том  ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч  тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр цан цохиж, хувьцаагаа арилжаалах түүхэн мөч энэ оны есдүгээр сарын налгар өдрүүдэд  тохионо. Одоогоос есөн жилийн тэртээ аравдугаар сарын сарын 13-ны өдөр “Энержи Ресурс” компани “Mongolian Mining Corporation” нэрээр  нүүрсний салбараас анхны хувьцааг олон улсын биржид арилжаалж эхэлсэн. Тэр цагаас хойш Ухаахудагийн уурхайд асар олон бүтээн байгуулалт өрнөж, говийн буйдхан Цогтцэций сум цэцэглэн хөгжиж эхэлсэн ч  нүүрс экспортын   Гашуунсухайтын төмөр зам  ашиглалтад оролгүй, бүтэн арван жил  хэрүүл маргаан өрнөсөөр өнөөдрийг хүрэв.
Төрийн “РосAтом” корпорациас 11 дэх жилдээ зохион байгуулсан “АтомЭкспо” форумыг албан ёсоор нээлээ “Сайхан амьдралын төлөө цөмийн технологийг хөгжүүлэх нь” уриатай энэ жилийн форумын чуулга, дугуй ширээний 12 уулзалтаар цөмийн энергийг энхийн зориулалтаар эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүчний салбарт ашиглаж буй олон улсын туршлага, чиг хандлага, дэвшилтэд технологи, “ногоон” хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хэлэлцэв.
Цөмийн “Atomexpo Awards 2019” шалгаруулалтад Монголын төсөл өрсөлдөв ​​​​​​​ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Өнөөдөр цөмийн технологи нь анагаах ухааныг хөгжүүлэх, сансар огторгуйг таньж мэдэх, мөсөн туйлыг эзэмшихэд бодит шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ нэн гайхалтай материалуудыг бий болгоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн эрчим хүчний суурийг бэхжүүлэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна. “Атомэкспо” нь цөмийн энергийн ашиглалт, үйлдвэрлэлийн бэрхшээл, асуудлыг хэлэлцэх, ажил хэрэгч бизнесийн харилцааг бий болгох чухал талбар болсон” хэмээн мэндчилгээндээ онцолжээ. Оросын төрийн тэргүүний “Атомэкспо 2019” форумын зочдод зориулсан уг илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, “Росатом” корпорацийн Хяналтын зөвлөлийн дарга С.В.Кириенко уншиж танилцуулсан юм. Төрийн “Росатом” корпорациас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Атомэкспо” форумыг албан ёсоор нээж цэвэр технологийг бэлгэдсэн “Ногоон дөрвөлжин” хэмээх цэцэрлэгт хүрээлэнгийн анхны модод суулгах ёслол Сочи хотын Олимпийн хотхонд болсон нь энэ.
Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-д Зүүнбаян чиглэлийн төмөр зам хурдасгуур болно Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ээлжит уулзалт өнөөдөр болж, салбарын сайд Д.Сумъяабазар сонсгол тавилаа. Түүний хувьд хоёр дахь удаагаа АмЧам Монгол-ын уулзалтад оролцож байна. Тэрбээр энэ үеэр Оюутолгойн гэрээний асуудал, Эрдэнэс Тавантолгойн IPO, алтны роялтийн тухай, хайгуулыг дэмжих бодлого, салбарын хуулийн хийдлийг арилгах болон бусад асуудлаар байр сууриа илэрхийллээ. Салбарын сайд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-аар өнгөрсөн сард баталж алтны борлуулалт ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% дээр барихаар тогтоосон. Өмнөх хүчин төгөлдөр хуулиар үнийн өсөлтөөс хамаарч 5 хүртэлх хувиар өсөн нэмэгдэх роялти тооцдог байсныг одоо тогтвортой 5%-д барихаар болсныг тэрбээр мэдэгдлээ.
Дэйв Воусэн: Ашигт малтмалын экспортоор Монгол, Австрали өрсөлддөг ч  хамтран ажиллаж, голлох нийлүүлэгчид байх боломжтой 2019 оны нэгдүгээр сараас Монгол Улсад томилогдон ажиллах болсон Австрали улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэйв Воусэнтэй хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа уул уурхай, боловсрол, хөрөнгө оруулалтын асуудлаар MMJ-ийн Э.Оджаргал ярилцсан юм. Юуны өмнө, Та өөрийн мэргэжил болон дипломат ажлын замналын талаар MMJ-ийн уншигчдад танилцуулна уу? Аав маань Австралид цагаачлан ирсэн хүн. Иймд би хүүхэд насандаа Австралийн өөр өөр хэл соёл, ёс заншилтай танилцаж өссөн юм. Миний бие олон улсын харилцааг сонирхсоор ирсэн. Их сургуульд санхүүгийн удирдлага, төрийн бодлогын чиглэлээр суралцсан хэдий ч ажил мэргэжлийн гараагаа анх эхлэхдээ боловсрол, нийгэм хамгааллын салбарт голдуу ажиллаж байлаа.
Б.Мөнхбат: Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана “Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод гуравдугаар сарын 25-нд зохион байгуулагдсан юм. Уг зөвлөгөөний үеэр яригдсан асуудлууд болон орон нутгийн уул уурхайн үйл ажиллагааны талаар  Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбаттай орон нутгийн уул уурхайн үйл ярилцлаа. Сүхбаатар аймагт өнөөдөр уул  уурхайн нөхцөл байдал ямар байна вэ? Аймгийн хэмжээнд зохион байгуулагдлаа. Уул уурхайн салбарын хаалттай мэдээллийг нээлттэй болгох эхний шат ч тавигдах шиг болсон. Өнөөгийн байдлаар Сүхбаатар аймагт 10 гаруй уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс тогтвортой үйл ажиллаж байгаа нь 2-3 уурхай л бий. “Цайрт Минерал” компани болон Сүхбаатар суманд ажиллаж байгаа 2-3 уурхайг онцолж болно.
Могойн голын нүүрсний экспорт  түр зогслоо “Могойн гол” ХК  нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн БНХАУ-ын зах зээлд нүүрсээ экспортолж эхэлсэн юм. Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдээс гадна өмнөд хөршид нүүрсээ борлуулдаг тус компани экспортоо түр хугацаагаар зогсоожээ. Могойн голын уурхайгаас Эрдэнэт хот хүртэл автомашинаар тээвэрлэн тэндээсээ Хятад улс руу галт тэргээр тээвэрлэдэг.   Гэсэн хэдий  ч  зорчигч тээврийн замаар экспортын нүүрсийг тээвэрлэдэг нь  иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, аялал жуулчлалын бүс нутгийн хатуу хучилттай авто замыг эвдэх, ашиглалтгүй болгох зэрэг  эрсдэл учруулж байгаа юм. Мөн 44 тоннын даацтай Хилэнтийн гүүрний гурван тулгуур бяцарсан, хэвийн хэмжээнээсээ 40 мм хотойлт өгсөн тухай  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт, дүгнэлт гарч, тус компанийн тээврийн автомашинуудыг   зам, гүүрээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрт хүрчээ.  
Аймгийн тусгай хамгаалалтад 27 газрыг 30 жилээр авах шийдвэр гаргалаа  Энэ сарын 8-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн хэмжээнд хугацаа нь дуусч байгаа 13, кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй 13, шинээр 1, нийт 27 газрыг 30 жилээр  тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Даланжаргалан сумын Далантүрүүгийн рашаан, Иххэт сумын Дунд, Баруун мандал уул, Сайншанд сумын Хамарын хийд, Хашаатын говь, Ханбаян зүрх хайрхан уул, Зоогийн хоолой, Улаанбадрах сумын Хар заг, Аргалант уул, Тахиат уул, Өвөр цайдмын тойром, Хоньч, Харангад уул, Эрдэнэ сумын Дулааны заган ой зэрэг 13 газрын тусгай хамгаалалтад байх хугацаа энэ оны долдугаар сарын 30-нд дуусч байгаа тул хугацааг нь дахин сунгажээ.
Эдийн засгийн өсөлтийг хадгалах сорилт тулгарна 2018 онд Монгол Улсын эдийн засаг 6.9%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Экспорт, хөрөнгө оруулалт бүгд өсч 2014 оноос хойших хамгийн өндөр эдийн засгийн өсөлт тохиосон нь шинжээчдийн тооцоолж байснаас давж чадлаа. Гэхдээ эдийн засгийн шинжээчдийн царай тийм ч өнгөтэй харагдахгүй байгаа нь энэхүү өсөлт гагцхүү зэс, нүүрсний “цоройлт”-оос эхтэй байсан гэдгийг батлан хэлэх шиг. Төр засаг аливаа амжилт сайн үр дүнг гагцхүү өөрийн сайнтай холбож тайлбарлах дуртай байдаг талтай. Гэвч үүнийг Олон улсын валютын сан өсөлт чамгүй сайн байсан ч эрдэс түүхий эдээс хэт хамааралтай хэвээр байгаа шүү хэмээн асуудлыг соёлтойгоор тайлбарласаар хөтөлбөрийн талаас илүүг нь бид хэдийнэ өнгөрүүлчихсэн сууна. 
“Mongolia Mining 2019” үзэсгэлэнд оролцогч компаниудын тоо нэмэгджээ  Хариуцлагатай уул уурхайг чухалчилсан “Mongolia Mining 2019” олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа цогцолборт өнөөдөр нээгдлээ. Тасралтгүй ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд энэ удаад хамгийн олон компани оролцож буйгаараа онцлогтой. Дэлхийн 20 гаруй орны 150 гаруй компани уул уурхайн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмж, тэргүүлэгч техник, машины механизм зэрэг бүтээгдэхүүнээ дэлгэн Монголын хэрэглэгчдэд танилцуулж байна.
Ч.Отгочулуу: Эрдэнэс Тавантолгойн IPO дээр төрийн өндөрлөгүүдийн нэгдмэл  байр суурь дутагдалтай Дэлхийн уул уурхайн салбарын анхаарлын төвд буй Монголын коксжих нүүрсний Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах  оролдлогыг үе үеийн Засгийн газрын зүгээс хийж байсан ч бүтэлтэй болоогүй. Харин тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-иас салган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хариуцуулснаас хойш салбарын яам олон улсын бирж дээр гаргах төлөвлөгөө боловсруулан идэвхтэй ажиллаж байгаа билээ.
“Bauma 2019” барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн эхэллээ Гурван жил тутамд зохиогддог олон улсын барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн “Bauma 2019” 32 дахь удаагийн үзэсгэлэн Германы Мюнхен хотноо өнөөдөр (04.08-14) эхэлж байна.  
Петрочайна Дачин Тамсаг”: Бичигт боомт хүртэлх замыг хучих боломжгүй Сүхбаатар аймгийн удирдлагууд болон “Петрочайна Дачин Тамсаг” компанийн төлөөллүүдтэй дөрөвдүгээр сарын 2-нд уулзалт хийлээ. Уулзалтаар, уул уурхайн компани орон нутагтай хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн юм. Аймгийн удирдлагуудын зүгээс “Петрочайна Дачин Тамсаг” компанийг тээвэрлэлт хийж байгаа замаа хатуу хучилттай болгох, зориулалтын бус олон салаа шороон замуудад механик болон биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагыг албан ёсоор тавилаа.
Монголын уул уурхайн салбар дэлхийн чиг хандлага руу ойртлоо Дэлхийн уул уурхайн томоохон хуралд тооцогддог Канадын Хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) 87 дугаар чуулга уулзалт энэ жил гуравдугаар сарын 3-6-нд зохион байгуулагдан нийт  130 гаруй орны 26 мянга орчим оролцогч төлөөлөгч хүрэлцэн ирлээ. 
Арбитрын шүүхийн шийдвэрээр Засгийн газар 40 сая ам.долларыг “Стандарт” банкинд төлжээ Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар “Стандарт” банктай холбоотой өрийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.   
"Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна The Mongolian Mining Journal-ийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ Орон нутгийн мэдээллийн сүлжээ байгуулах зорилтыг 2015 онд тавьсан юм.