Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн хувьцаа эзэмшигчийн эрхийг УУХҮЯ хэрэгжүүлнэ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ.
“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ “Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/201 болон А/229дүгээр тушаалаар УУХҮЯ,ХХААХҮЯ, ЭХЯ, АМГТГ-ын холбогдох ажилтнууд, зарим эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажилласан билээ. Ажлын хэсэг төслийг боловсруулан, www.mmhi.gov.mn хуудсаар санал авч байгаа бөгөөд энэ сарын 05-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-ны хурлын зааланд зохион байгууллаа.
Д.А.Стрельников: Монголд баригдах цөмийн судалгааны реакторын хүчин чадлыг хэлэлцээрээр тогтооно Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай Цөмийн Энергийн Комисс болон ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпораци хооронд санамж бичгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Москва хотноо байгуулсан билээ.
Компаниуд усны менежментээ хэрхэн сайжруулснаа танилцууллаа “Өмнийн говийн уул уурхай, орон нутаг болон ус” салбарын дугуй ширээний уулзалт өнөөдөр боллоо. Уг уулзалтаар Усны менежментийн үйл ажиллагааны сайн дурын кодекст нэгдсэн уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож, усны нөөцийг хамгаалах чиглэлд хэрхэн ажиллаж буйгаа танилцууллаа.
Алт үйлдвэрлэгчид бүх гишүүдийн хурлаа хийнэ Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо бүх гишүүдийн хурлаа өнөөдөр 15 цагт “Корпорэйт” хурлын төвд хийхээр товложээ. Уг хурлаар холбооны зүгээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнаж, алтны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэх юм.
Рио Тинто: Ирээдүйн уурхай одоо цагт биеллээ олж байна Австралийн эдийн засгийн бүтэц нь уул уурхайгаас хэтэрхий хамааралтай байгаа ч тэнд дэлхийн хамгийн хөгжилтэй хотууд оршиж байгаа нь тогтвортой хөгжлийг цогцлоож буйн илрэл гэж хэлж болно. Үүнд Австралийн амжилт оршино.
Монголбанк 18.9 тонн алт худалдан авсан Монголбанк энэ оны эхний 11 сарын байдлаар 18.9 тонн алт худалдан авсан байна. Харин сарын дүнгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын алт худалдан авалт 1.2 тоннд хүрчээ.
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд нарийн царигтай төмөр зам барихыг дэмжлээ Засгийн газрын хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамтад нь барих нь зүйтэй гэж үзсэн байна.
Уртын урт тээврийг цуцаллаа Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм.
Монголын баяжуулагчид 20 жилийн ойгоо тэмдэглэнэ Монгол Улсад ашигт малтмалын баяжуулалтын технологи, инженер бэлтгэсний 25, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Тус холбооны зүгээс ойн хүрээнд нийт баяжуулагчид болон эрдэмтэн судлаачдын дунд энэ сарын 7-нд чуулган зохион байгуулахаар болжээ.
Ширээн дээр байнга байдаг мэдээллийн чухал эх сурвалж юм Монгол Улсад хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарынхан, төрийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хувьд “Монголиан Майнинг Журнал” сэтгүүл нь тэдний ажлын ширээн дээр байнга байдаг нэн чухал ач холбогдол бүхий мэдээллийн эх сурвалж болж чадсан юм.
Орон нутагт алтны албан худалдааг эхлүүллээ 001 дугаартай үйлчлүүлэгчийн 255 гр алтыг хайлж гулдмайлснаар Баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, Хонгор нутагт үүдээ нээлээ. Тууз хайчлан нээсэн аравдугаар сарын 18-ны билигт сайн өдөр Монголбанкнаас зарласан Лондоны хөрөнгийн биржийн ханшаар Баянхонгор аймгийн ХААН банк 1 гр алтыг 101 мянган төгрөгөөр худалдан авлаа.
Анхны дугаар, арван жил The Mongolian Mining Journal сэтгүүлийн анхны дугаар арваннэгдүгээр сарын жавар цавхилзсан ийм өдрүүдээр гарсан юм. Эхний сэтгүүлээ энгэртээ тэврээд Болороо эрхлэгч хэвлэл борлуулалтын цэгээр өөрөө түгээж явсан тэр өдрүүдээс хойш яг арван жил улирчээ.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани “Gobi Customer Care” өдөрлөгийг зохион байгууллаа Монголын хамгийн том Агрегат үйлдвэрлэлийн төвийг(Сomponent Rebuild Center) саяхан нээсэн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК говийн бүсийн нүүрсний компаниудад зориулан “Gobi Customer Care” өдөрлөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сэлбэг түгээх төвд амжилттай зохион байгууллаа.
Шинээр тодрох уул уурхайн төмөр замууд Монгол Улсад бодит орлого оруулж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үүний тулд зорилтот зах зээлд хүргэх төмөр замуудыг шинээр барьж байгуулах, хилийн гарцуудыг олон чиглэлд нээх тодорхой зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа.
Эрдсийн эскпорт, эдийн засаг, итгэл найдвар сэргэсэн жил MMJ сэтгүүлийн хуудаснаа 2017 он хэрхэн бичигдэж үлдэж вэ? Жилийн өмнөх хуудсыг хамтдаа сөхье, эргэн зочилно уу. 2017 оны топ сэдэв мөн л уул уурхай байжээ.
Монголын хамгийн том Агрегат үйлдвэрлэлийн төвийг нээлээ Хүчин чадал нь гурав дахин нэмэгдсэн, 3250 м2 талбай бүхий томоохон Агрегат үйлдвэрлэлийн төвийн (Сomponent  Rebuild Center)  нээлтийн ёслолыг  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өчигдөр Төв байрандаа хийлээ. 

Төсөв 2019: Нүүрс “амбиц” Ирэх оны төсөвт зарлагыг өмнөх оныхтой харьцуулахад 20%-иар /₮1.9 их наяд-аар/ нэмэгдүүлж, орлогыг ч мөн 35%-иар /₮2.45 их наяд-аар/ өсгөж тооцжээ. Гэхдээ төсвийн алдагдал зорилтот түвшинд /хуулиар 6.9% дотор барих ёстой/ хадгалагдаж байгаа учир бүгд хуулийн хүрээнд буюу сэтгэл зовних шаардлагагүй, зохистой төсөв гэж харагдаж байж мэдэх юм.
Монголын хамгийн том Агрегат үйлдвэрлэлийн төвийг нээлээ Хүчин чадал нь гурав дахин нэмэгдсэн, 3250 м2 талбай бүхий томоохон Агрегат үйлдвэрлэлийн төвийн (Сomponent Rebuild Center) нээлтийн ёслолыг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өчигдөр Төв байрандаа хийлээ.