Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Оросууд Монголын газрын тосны импорт, нүүрсний салбарт анхаарал хандуулав Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэглээ 1.3 сая тонн юм. Газрын тосны бүтээгдэхүүний дотоодын эрэлт хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд 95%-ийг Орос, үлдсэнийг Хятад, Өмнөд Солонгос улсаас нийлүүлж буй.
Оросын Засгийн газар “Кызыл-Курагино” төмөр замын төслийг баталлаа Тува дахь Элегестийн нүүрсний ордоос тавих “Кызыл-Курагино” төмөр замын төслийг ОХУ-ын Засгийн газар баталсан тухай тус улсын Шадар сайд Аркадий Дворкович мэдэгджээ. Нийт 410 км энэхүү төмөр замын бүтээн байгуулалт 192.4 тэрбум рубль буюу 3.3 тэрбум ам.долларын өртөгтэй.
2018: Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ үлэмж нэмэгдэнэ Өмнөговь аймагт орших зэс, алтны үлэмж уурхай Оюутолгойд үйл ажиллагаа явуулж буй Оюутолгой компанийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” ирэх оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өчигдөр танилцуулсан байна.
Уул уурхайн салбарын хуулиудын давхардлыг арилгана Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд Эрдэс баялгийн салбарын цөм болсон 10 гаруй хуулийн төслийн саналыг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өглөө.
“Рио Тинто” группын ТУЗ-ийн шинэ даргаар Саймон Томпсон тодров ТУЗ-ийн даргыг солих тухай мэдэгдэл гарснаас хойш есөн сарын дараа тус группын ТУЗ-ийн шинэ даргаар Саймон Томпсон томилогдож байна. Тэрээр 2018 оны гуравдугаар сарын 8-нд шинэ албаа хүлээж авах аж.
Байгаль орчны аудит: Уул уурхайн компаниудын айдас бус боломж Монгол улсад 2012 онд Байгаль орчны багц хууль батлагдахад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд он удаан жил яригдсан нэгэн чухал ойлголтыг тусгаж өгчээ.
Орос энэ онд 24 сая тонн коксжих нүүрс экспортлоно Наймдугаар сард тохиодог Оросын “Уурхайчдын өдөр” тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэндчилгээ дэвшүүлэхдээ “Манай улсын нүүрсний нөөц ойрын 500 жилдээ хүрэлцээтэй” хэмээн онцолсон байдаг. Орос улсын нүүрсний тогтоогдсон нөөц 193.3 тэрбум тонн бөгөөд энэ нь 39.8 тэрбум тонн коксжих нүүрс, 101.2 тэрбум тонн хүрэн нүүрс болон 6.8 тэрбум тонн антрацит болон бусад нүүрсний нөөцөөс бүрдэнэ.
Ж.Бат-Эрдэнэ: Владивосток боомт хүртэл 1 тонн нүүрс 64 ам.доллар, Тяньжин боомт руу 65 ам.доллараар хүрэх тооцоо гарч байгаа “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
Экспортын нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийв Нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ.
“Транспэрэнси Интернэшнл” тусгай зөвшөөрөл олголтын явцад авлигын 14 эрсдэлийг тогтоожээ “Транспэрэнси Интернэшнл Монгол ” (ТИМ) байгууллага Монголын уул уурхайн салбар дахь тусгай зөвшөөрөл олгох үйл явц дахь авлигын эрсдэлийн талаар тайлан бэлтгэн гаргасан байна. Энэхүү тайланд өгүүлснээр үндсэндээ дөрвөн хэсэгт нийт 14 авлигын эрсдэл байгааг тогтоожээ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох зарчим өөрчлөгдөв Монгол улс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 20 жил олгож ирсэн үндсэн концепциэ өөрчлөв. Тодруулж хэлбэл, тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгох зарчмыг халж, зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор боллоо.
Салбарын сайд Хөшөөтийн уурхайд ажиллалаа Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд “Баруун бүсийн чуулга уулзалт”-ыг Ховд аймагт зохион байгуулж буй билээ.
Нарны эрчим хүч: Энэтхэгийн цахилгааны хамгийн том шинэ эх үүсвэрээр тодров Дэлхийн долоо дахь том эдийн засагтай улс болох Энэтхэг орны шинээр суурилуулж буй цахилгааны эх үүсвэрт нарны эрчим хүч нүүрснийхийг давсан тухай өчигдөр олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
УУХҮЯ-ны сайд салбарын мэргэжлийн холбоодын төлөөллүүдтэй уулзлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарын мэргэжлийн холбоодын удирдах ажилтнуудтай өнөөдөр уулзаж, салбарын түвшинд шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар санал солилцлоо.
А.Отгонбаатар: Хайгуулын ажлын эрсдэлийг бууруулах нэг чухал нөхцөл нь геологийн чанартай мэдээлэл AMEP хөтөлбөр нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Ашигт малтмал газрын тосны газарт (АМГТГ) Монгол улсын Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сан байгуулахад техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Сэтгүүлчийг эргэн дурсахуй дор The Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Л.Болормаа агсаны Bolormaa.mn цахим хуудсанд зочлоорой. Энэхүү цахим хуудсыг нээснээр Л.Болормаа эрхлэгчийн бүтээсэн үйл хэргийг мөнхжүүлж буйгаас гадна сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өрнөсөн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол зангилааг ончтойгоор таниулсан түүхийн хураангуйг олж мэдэх, эргэцүүлэх боломжийг уншигч олонд хүргэж байгаа юм.
Зүүн бүсэд эрдэс баялгийн төв байгуулах санал дэвшүүлжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ жил салбарын чуулганыг дөрвөн бүсэд зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь Орхон аймгийн Эрдэнэт хотод болсон бол хоёр дахь хэлэлцүүлгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод есдүгээр сарын 26-27-нд зохион байгууллаа. Энэ жил Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буй.