Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хятадын коксжих нүүрсний импорт 17%-иар өсөв Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн 9 дүгээр сард өмнөх 8 дугаар сарынхтай харьцуулахад 17.2%-иар өсч, 4.5 сая тоннд хүрчээ. Үүний 2.19 сая тонныг Австрали, 0.92 сая тонныг Монгол, 0.73 сая тонныг Канад, 0.29 сая тонныг ОХУ, 0.24 сая тонныг АНУ экспортолсон дүн мэдээ гарчээ.
”Эрдэс боловсруулалт - 2014” хурал болж байна Уул уурхайн салбарт хурцаар тавигдаж буй асуудлын нэг нь эрдэс боловсруулалтын технологи, түүнийг тойрсон эрх зүй, удирдлага зохион байгуулалт. Энэ асуудлыг хөндөн ярилцахаар төр, бизнесийн байгууллага, мэргэжилтнүүд “Эрдэс боловсруулалт – 2014” бага хуралд оролцож байна. Уг хурлаар эрдэс боловсруулах, баяжуулах үйл явцыг нухацтай хэлэлцэн дүгнэж, цаашид хийх ажлуудаа тодорхойлох юм.
Гансүхээс үлдсэн төмөр замын өв Төмөр замын бүтээн байгуулалтыг геополитик, улсын нууц, тусгаар тогтнол гэсэн халхавчаар орлуулж, бодит амьдрал дээр олон төрлийн бантан хутгаж, 2-3 нэвтрүүлэг, хүүхэлдэйн киногоор дамжуулан ард түмний тархи угааж ирсэн нэр бүхий бүлгэм зам тээврийн салбараас зайлах цаг нь ирсэн бололтой.
Австралийн нүүрс татварын хөнгөлөлт эдэлнэ Хятадын Засгийн газар энэ сарын 15-наас эхлэн коксжих нүүрст 3%, эрчим хүчний нүүрст 6%-ийн импортын татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт хамгийн их нэрвэгдэх хэсэг нь Австралийн эрчим хүч олборлогч компаниуд байх нь тодорхой юм.
“Эрдэнэт үйлдвэр” 447.5 тэрбумын татвар төлнө Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК ирэх жил улсын төсөвт 447.5 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэх бол “Оюутолгой” ХХК 324.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн хэмээн Сангийн яамнаас мэдээлж байна.
МАН-ыхан уул уурхайн хэлэлцүүлэг зохион байгуулна Монгол Ардын нам /МАН/ “Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 22-нд Тусгаар тогтнолын ордны Дугуй танхимд зохион байгуулахаар болжээ.
Turquoise Hill 115 сая долларын төлбөрийг хүлээн авлаа Монголын Засгийн газар “Оюутолгой” компаниас урьдчилгаа төлбөр болгон авсан “зээл”-ийнхээ зарим хэсгийг өнгөрсөн ням гариг буюу 10 дугаар сарын 19-нд төлөх ёстой байжээ.
“Хасан-Ражин” төсөлд Өмнөд Солонгос нэгдэх хүсэлтэй Орос улсаас 35 мянган тонн нүүрсийг Хойд Солонгосын Хасан боомтоос далайн замаар Өмнөд Солонгосын Пхохан боомт хүртэл туршилтаар анх удаа тээвэрлэх гэж байна. Өмнөд Солонгосын тал “Хасан-Ражин” төмөр замын төсөлд тээвэр логистикийн хувьд нэгдэх сонирхолтойгоо ийнхүү илэрхийлжээ.
“Терра Энержи” хоёр дахь нүүрсний тээвэрлэлтээ хийлээ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компанийн Монгол дахь охин компани “Терра Энержи” Өмнөговь аймагт орших Баруун Ноён уул уурхайгаас 14300 тонн нүүрс тээвэрлэсэн талаар өчигдөр мэдээллээ.
Crirsco Монголд CRIRSCO /Committee for Mineral Reserves International Reporting Standards/ буюу Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хорооны 2014 оны ээлжит хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Олон улсын нөөц, баялгийн ангилал болон тайлагнах системийг хариуцсан мэргэжлийн байгууллага CRIRSCO-гийн гишүүн байгууллагууд жилд нэг удаа уулзаж, тулгарч буй асуудал бэрхшээл, ололт амжилтаа тайлагнадаг уламжлалтай.
Оюутолгой олборлолтоо 10 хувиар бууруулна “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани энэ онд 135-160 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байсан юм.
ADB: Монголын 2014 оны өсөлт 6% байна Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв”-ийн 2014 оны тайлангаа өнгөрсөн сард гаргасан байна.
“BHP Billiton Mitsubishi Alliance” шинэ уурхай ашиглалтад орууллаа Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани BHP Billiton компани, Японы “Mitsubishi” корпораци хамтран Австрали дахь Caval Ridge уурхайг шинээр ашиглалтад оруулж байна.
MINING JOURNAL AWARDS 2014 УРЬЖ БАЙНА Mongolian Mining Journal сэтгүүл нь Уул уурхайн салбарын оны шагналын номинациа тав дахь жилдээ зарлаж байна.
Зэсийн экспорт тэрбум доллараар нэмэгдэв Үндэсний статистикийн хорооны 2014 оны 3 дугаар улирлын мэдээгээр зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 966.2 мянган тонн болж, 105%-иар өссөн бол экспортын орлого 1 тэрбум доллар буюу 147.8%-иар өсч, 1 тэрбум 684 сая ам.доллар болжээ. Нийт экспортын 41%-ийг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлж байна.
Гадаад худалдааны алдагдал 1.7 тэрбумаар багасав Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны эхний 3 улирлын мэдээгээр гадаад худалдааны эргэлт 8 тэрбум 68 сая долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8% буюу 144.8 сая доллараар нэмэгдэв.
Орос, Хятад “дорнод” чиглэлээр хий нийлүүлэх гэрээг үзэглэнэ ОХУ-ын Сибирийн нутгаас байгалийн хийг “дорнод” чиглэл буюу Алтайн хоолойгоор БНХАУ-д нийлүүлэх гэрээг өнөөдөр хоёр тал байгуулж магадгүй байна.
Монголын төр стандарт шүтсэн төр баймаар байна Монгол улс хөгжлийн нэг тулгуураа Уул уурхай гээд тогтоочихлоо. Монгол улс, монгол хүн хөгжихийн тулд мөнгө олох хэрэгтэй байна. Тэргүүн ээлжинд ахиухан мөнгө олох салбар нь Уул уурхай гэж үзэж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо баталж, Ашигт малтмалын тухай хуулиа шинэчлэн найрууллаа.
Хятадын нүүрсний нөөцийн татвар 2-10%-иар тогтоно Хятад улс ирэх 12 дугаар сараас эхлэн дотоодын нүүрс олборлогч компаниудад тавих нүүрсний нөөцийн татварыг 2-10% байхаар тогтсон тухай тус улсын Санхүүгийн яам өнгөрсөн бямба гаригт мэдээллээ.