Шинэ мэдээ
Turquoise Hill Саутгоби дахь эзэмшлийнхээ талыг зарав
”Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч Turquoise Hill компани Southgobi Resources компани дахь эзэмшлийнхээ тал хэсгийг Хонконгийн биржид бүртгэлтэй National United Resources (00254) компанид борлуулахаар тохиролцсоноо зарлалаа.
Freeport Индонезийн уурхайнхаа зэсийн экспортыг үргэлжлүүлнэ
Индонезийн Грасбэрг зэсийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг Freeport McMoran компани ирэх 8 дугаар сараас эхлэн зэсийн баяжмал экспортлохоор тус улсын Засгийн газартай өнгөрсөн баасан гаригт тохиролцжээ. Хоёр тал 6 сар удтал хэлэлцсэний эцэст ийнхүү тохиролцоонд хүрч чаджээ.
Тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгоно
Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхлэх бэлтгэлийг холбогдох байгууллагууд хангаж байгаа аж.
“Саусгоби” 1.3 сая тонн нүүрс борлуулжээ
Өмнөговь аймгийн Овоот толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби Сэндс” компани энэ оны эхний хагас жилд 1.3 сая тонн хагас коксжих болон эрчим хүчний нүүрс борлуулсан байна.
”Эрдэс боловсруулалт- 2014” форум болно
Ийм нэртэй бага хурал 10 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болно. Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо эл хурлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.
Нүүрсний ангилал, стандарттай боллоо
Ашигт малтмалын газраас “Нүүрсний ангилал” болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”-ын стандартыг боловсруулж, “Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартыг 5 дугаар сарын 29-нд Стандартчиллын үндэсний зөвлөлөөс баталжээ.
Нүүрсний үнэ цааш буурах төлөвтэй байна
Коксжих нүүрсний үнэ он гарсаар үндсэндээ 30%-иар буурч, 100 гаруй ам.долларт хүрээд байгаа билээ. Тэгвэл зах зээл дэх таагүй нөхцөл байдал оны сүүл хагаст үргэлжлэхээр байгааг Мacquarie-гийн шинжилгээний баг тайландаа өгүүлжээ.
Алт тушаалт 65%-иар өсчээ
Монголбанкны мэдээллээр алт олборлогч компаниуд энэ оны эхний 6 сард 4097.1 кг алт тушаасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1620.9 кг буюу 65.4%-иар илүү байгаа юм.
Экспортын 40%-ийг зэсийн баяжмал бүрдүүлэв
2014 оны эхний хагас жилийн ашигт малтмалын экспортыгөнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 583.5 мянган тонн болж 2.1 дахин, үнийн дүн нь 985.9 сая доллар болж 2.4 дахин нэмэгджээ.
“Оюутолгой” ХХК 64 мянган тонн зэс борлуулжээ
“Туркойз Хилл Ресурс” компани энэ оны 2 дугаар улирлын үйл ажиллагааны урьдчилсан тайлангаа өчигдөр гаргажээ. “Оюутолгой” ХХК энэ оны 2 дугаар улиралд 7.8 сая тонн орчим хүдэр боловсруулж, 25.8%-ийн зэсийн агуулгатай 140 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна.
Жишиг үнийн зөрүүг буцаан олгох боломжтой
Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын журмыг шинэчлэн баталсан билээ. Энэ талаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс тодрууллаа.
“БиДиСЕК” “Эрдэнэс Тавантолгой”-д зөвлөнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ оны 1 дүгээр сард зарласан билээ. Тендерийн дүн гарч, “БиДиСЕК” хувьцаат компани шалгарсан байна.