Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Цагаансуваргын бүтээн байгуулалт 70%-д хүрвэл зээлийн гэрээнүүд хийгдэнэ 2007оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор Стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад багтсан Цагаансуваргын ордод төр хувь эзэмшил тогтоох асуудлыг УИХ хэлэлцэж эхэлсэн.
322 лиценз бүхий талбайд хайгуул хийнэ АМГ-ын мэдээлснээр 4 дүгээр сарын байдлаар 1526 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.
РЖД Тавантолгойн төмөр зам барих асуудлыг эргэн харахад бэлэн Оросын РЖД компани Тавантолгойн төмөр зам барих сонирхолтой хэвээр бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэх хэд хэдэн төлөвлөгөө байгаа талаар мэдэгджээ.
Томтор орд газарт “Ростех” лиценз эзэмшлээ Якут дахь газрын ховор элементийн Томтор орд газрын “Бурный” хэмээх 12,4 кв км талбайг ашиглах лицензийг 957 сая рублиэр худалдах тендер өнгөрсөн 3 дугаар сард зарлагдсан юм. ОХУ-ын төрийн өмчит “Ростех” болон ИСТ гурппын хамтарсан “Триаркмайнинг” компани анхны дуудсан үнээс 10%-ийг илүү төлөх санал тавьж, тендерийн шалгаруулалтад тэнцжээ.
“Саусгоби Сэндс” үйл ажиллагаагаа сааруулна Өмнөговь аймгийн Овооттолгойн нүүрсний ордод олборлолт, экспорт явуулдаг “Саусгоби Сэндс” компани үйл ажиллагаагаа 7 дугаар сарын дунд үе хүртэл сааруулж, хумихаар болсон байна.
Орос, Хятад хий нийлүүлэх шинэ маршрутыг хэлэлцэнэ БНХАУ-ын дарга Си Зинпины урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тус улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Газпром”, CNPC компаниуд 30 жилийн хугацаанд байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан билээ.
Хөшөөтийг стратегийн ордод оруулахгүй УИХ-д өргөн мэдүүлсэн стратегийн ордод шинээр нэмэх ордын жагсаалтаас Хөшөөтийн ордыг хаслаа хэмээн Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Energy Corporation буюу “МоЭнКо” компани албан ёсоор мэдэгджээ.
“Рио Тинто” Clermont ордын 50,1%-ийг худалдлаа “Рио Тинто” компани нь Австрали дахь эрчим хүчний нүүрсний “Clermont” ордын 50,1%-ийг 1 тэрбум ам.доллараар худалджээ. “Clermont” ордын энэ хувийг Англи-Швейцарийн “Glencore” болон Японы “Сүмитомо” хамтарсан “GS Coal Pty” компани худалдан авсан байна.
Мечел Элгагийн төмөр замаа худалдана Оросын Засгийн газар “Мечел”-д тус компанийн Элга орд руу холбогдсон 321 км үргэлжилсэн 2 тэрбум долларын өртөг бүхий төмөр замын худалдаанд санхүүжилт олгох төлөвтэй байна
Nippon Steel уул уурхайн төсөлд хөрөнгө оруулахад бэлэн Японы гангийн “Nippon Steel & Sumitomo Metal Corporation” /NSSMC/ 1 тэрбум ам.доллараар төмрийн хүдэр, нүүрсний ашигтай төслүүдийн тодорхой хувийг худалдаж авахад бэлэн буйг тус корпорацийн Дэд Ерөнхийлөгч Кацухико Ота мэдэгджээ.
АМГ-ын дарга Г.Алтансүхийг ажлаас нь чөлөөллөө Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшил тогтоохыг дэмжлээ УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь “Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай байв.
Siemens Монголд 10 дахь жилдээ Германы Siemens компани үйл ажиллагаа, технологи болоод олон улсад хэрэгжүүлж буй томоохон төслүүдээ танилцуулах ”Siemens Industry Day Mongolia 2014” арга хэмжээг Кемпински зочид буудалд зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг тус компани Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 10 жил болж буй ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Замын төлбөр 1 доллар болжээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн авто замын хураамжийг 1 тонныг нь 1 ам.доллар болгож бууруулжээ. “Энержи ресурс” компанийн барьсан уг замыг өнгөрсөн 2 дугаар сард “Эрдэнэс Монгол” компани барьсан өртөг болох 90 сая долларыг ньтөлж, шилжүүлэн авсан билээ.
Н.Алгаа МУУҮА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ 20 жилийн ойтойгоо энэ жил золгосон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн /МУУҮА/-ийн бүх гишүүдийн ээлжит бус чуулган энэ сарын 28-нд “Блю Скай” цогцолборт боллоо.
“Оюутолгой” 30%-иа цомхотгож магадгүй “Оюутолгой” ХХК өнөөдрөөс ажлаас чөлөөлөгдөх тушаалыг ажилчдадаа тарааж эхэлжээ. Компанийн зүгээс хэчнээн ажилтнаа халж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Цагаансуваргын ордын асуудлыг дэмжлээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Цэвэр нүүрсний технологийн асуудлаар чуулж байна Шанхай хотноо төвтэй “World Сlean Сoal Сonference” олон улсын чуулган Монгол улсад анх удаа “Clean Coal Mongolia” арга хэмжээг зохион байгуулж байна. Нүүрс боловсруулах технологийг нэвтрүүлэх, ашиглах талаар хэлэлцэх тус арга хэмжээг нүүрсний нөөц баялагтай улс орнуудад зохион байгуулдаг онцлогтой.