Шинэ мэдээ
Мега төслөөр танилцуулга хийлээ
Монгол улсад уул уурхайн хөгжлийг дагаад томоохон төслүүд эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаа ч Мега төслийн “Төмөр хууль”-ийг нарийн ойлгодоггүй, дагаж мөрддөггүйгээс маш олон алдаа гаргаж буйг “Тавантолгой Цахилгаан станц” төслийн нэгжийн захирал М.Энхсайхан Уул уурхайн яаман дээр “Paradox of Mega projects” сэдвээр хийсэн танилцуулгадаа онцоллоо.
“Чанартай өсөлт” сэдэвт уулзалт болж байна
Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага байгууллагаас зохион байгуулдаг UВ IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт экспертийн цуврал ярилцлагын дөрөвдүгээр хэсэг өнөөдөр МУИС-дээр болж байгаа аж.
Зэсийн үнэ 7000 доллар руу буулаа
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 1.4 хувиар буураад байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 7055 ам.доллар болж буурсан нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс хойшхи хамгийн огцом бууралтад тооцогдож байна.
Гадаадын хөрөнгө оруулалт оны эхнээс 26%-иар өсчээ
Монголбанкны мэдээллээр он гарсаар гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа аж. Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ оны эхнээс 2 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд 17%-иар өссөн бол гадагшлах валютын хэмжээ 4%-иар буурсан байна.
Гадаадын хөрөнгө оруулалт 54.1%-иар буурчээ
Монголбанкнаас өнгөрсөн баасан гаригт Төлбөрийн тэнцлийн 2013 оны 4 улирлын гүйцэтгэлийг гаргажээ. Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум 46 сая доллар болж буурчээ.
Хятадын төмөр замын тариф нэмэгдэв
Хятадын төмөр замын тариф 11.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ сарын 15-наас эхлэн “China Railway Corp” буюу Хятадын төмөр замын компани тээвэрлэлтийн тарифаа км тутамд 0.015 юань/тонноор нэмэгдүүлж 0.1451 юань/тонн болгожээ. Энэ нь Хятадын хувьд 2003 оноос хойшхи хугацаанд төмөр замын тээврийн тарифыг нэмэгдүүлсэн арав дахь удаагийн алхам болж байна.
Гурав дахь Safety-First болно
Монголын уул уурхайн салбар дахь уламжлалт арга хэмжээний нэг Safety-First буюу “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Концессийн гэрээгээр хоёр төсөл хэрэгжиж байна
Эдийн засгийн хөгжлийн яам төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг хэрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлага”-ыг боловсруулж, өнөөдөр танилцууллаа.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт Тайваньтай хамтарна
Тайваний Эдийн засгийн хэргийн яам болон Монголын Эрчим хүчний яамны төлөөлөл сэргээгдэх эрчим хүчний салбар болон эрчим хүчний үр ашигтай ажиллагааг дээшлүүлэхэд хамтран ажиллах Санамж бичиг өчигдөр үзэглэжээ.
Хятадын гангийн үйлдвэрлэл 7.5%-иар өсчээ
Дэлхийн гангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 1 тэрбум 607 сая тоннд хүрч, өнгөрсөн оныхоос 3.5%-иар өслөө хэмээн Дэлхийн гангийн холбооноос мэдээлжээ. Энэхүү өсөлтийн суурь нь Ази болон Ойрхи Дорнод болсон бөгөөд Европ, Америкийн үйлдвэрлэл буурсан байна.
50 тэрбумыг газрын наймаанаас босгожээ
Эдийн засгийн чөлөөт бүс нь амбийцтай ард түмний хийдэг ажил аж. Асар их хөрөнгө, урт хугацааны хөдөлмөр шаардсан бүтээн байгуулалт. Гэхдээ хамгийн гол нь дэлхийг өөртөө татах цонх болох бүхий л хүчин зүйл чухал. Манай дэлхийн тив болгоноос зорин ирэх учир жанцанг холбохын тулд солонгосчууд 10 жил ажиллажээ. Одоо дахин арван жилийн ажил өмнө бий гэнэ. 2020 он хүртэл бүтээн байгуулалт хийх нь ээ.