Шинэ мэдээ
Төмрийн хүдрийн үнэ 151 ам.доллар болжээ
Төмрийн хүдрийн үнэ тонн тутамдаа 151 ам.доллар болж өсчээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 5-нд уг металлын үнэ тонн тутамд 86.5 ам.доллар болж, хамгийн доод үзүүлэлтдээ хүрч байсан юм.
Тавантолгой Хятадын зах зээлээс бусад орныг гаргана
Тавантолгой төсөл бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орвол Хятад руу нүүрс экспортлогч улсуудад бүгдэд нь нэмэлт дарамт ирэх тухай Индонезийн нүүрсний холбооны Гүйцэтгэх захирал Суприатна Сухала мэдэгджээ.
Эрдсийн зах зээл зэврүүн өдрүүдийг үдэж, урин цагтай золгоно
Эрдсийн зах зээлийн хувьд 2012 он 2011 оных шиг урин дулаан байсангүй. Зах зээлийг зэврүүн хүйтэн болгосон шалтгаанд Хятадын эдийн засгийн удаашрал, АНУ, Европын холбооны улс орнуудын санхүүгийн байдал сайнгүй байсан зэргийг шинжээчид онцолж байна.
АНУ-ын “татвар”-ын өсөлтөөр зах зээл сайжрав
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн мягмар гаригт чинээлэг иргэдийн татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг дэмжин баталсан нь эрдсийн зах зээлд ч сайнаар нөлөөлж эхлээд байна.
”Уул уурхайн салбарын эрх ашгийн төлөө ажилласан”
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд ил болгоод удаагүй байна. Хуулийн төслийг тойрсон янз бүрийн үнэлэлт, дүгнэлт ч эхнээсээ гарч эхлэв. Энэ үед хуулийн төслийг Боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч, хуульч Д.Мөнхтуяаг урьж, шинэчилсэн найруулгыг тойрсон зарим асуудлаар ярилцлаа.
Ирээдүйгээс зээлэх хөрөнгө буюу Чингис бонд
Улирч буй 2012 оны эдийн засгийн онцлох үйл явдал нь “Чингис” бонд юм. Монголын нэр хүнд өсч байгаа энэ цаг үед манай улсын Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон.
“Хайгуулын шилдэг компани”
Арван хоёр он уул уурхайн салбарт ул мөрөөн үлдээн одож байна. Тэр дундаа Монголын уул уурхай энэ онд ямар өөрчлөлт, хувьсал, ололт амжилт, өсөлт бууралтыг туулан өнгөрч буйг нэгэн агшнаа тольдож болох арга хэмжээ бол яах аргагүй Mining Journal Awards байсан юм. Түүний эрч хүч, өнгө төрхийг ШИЛДГҮҮД илэрхийлж байлаа.
Шилдэг сэтгүүлээр Mongolian Mining Journal шалгарав
Арванхоёрдугаар сарын 25-ны жавар эрчилсэн өвлийн үдшээр Монголын сэтгүүлзүйн салбар шилдгүүдээ шалгаруулж, хүндэтгэн өргөмжлөв. “Монголын Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассоциаци”-аас зохион байгуулдаг “Болор үзэг” уралдаан цэнгүүн сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн эзэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад “Болор үзэг” өргөмжлөл хүртээн алдаршуулдаг уламжлал тогтоод цөөнгүй оныг үдэж буй.