Шинэ мэдээ
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com
11 дүгээр сард тус компани 2012 оны 3 дугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа гаргасан байна. Тус улиралд компанийн борлуулалтын хэмжээ болон борлуулалтын орлого буурсан бөгөөд тус тус 0.31 сая тонн, 3.3 сая ам. доллар болж буурсан байна.
Asia Coal - 0835 - www.asiacoallimited.com
2012 оны 11 дүгээр сард тус компанийн хагас жилийн тайлан нийтэд зарлагдсан байна. 2012 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар буюу хагас жилийн байдлаар нийт орлого 3.7 сая ХК доллар байсан бол цэвэр алдагдал 21.5 сая ХК доллар хүрсэн байна.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com
Aspire Mining Limited энэ сард Овооттолгой уурхай дээр үнэлгээ хийсэн ба нийт өнөөгийн үнэ цэнэ нь $1.7 тэрбум доллар болно. Энэ нь одоогийн эдийн засгийн ашигтайгаар олборлож болох нөөц буюу 219 сая тонн батлагдсан нөөц юм. Компани олборлолтын зардлыг 1 тонн нүүрсэнд $36 доллар байхаар тооцож байна.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB
Компани CAML-ын Эрээн төслийг худалдаж авах гэрээг түр зогсоогоод байна. Компанийн мэдэгдсэнээр судалгааны ажил удаашралтай явж байгаа тул тохирсон хугацаандаа худалдан авах боломжгүй болжээ. Компани одоогоор өөрсдийн эзэмшдэг алтны төслүүд дээр төвлөрч ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Haranga Resources Ltd - HAR - www.haranga.com
Haranga Resource компани улирлын тайлангаа гаргажээ. Компани энэ жил нийт 35000 метрийн өрөмдлөг гүйцэтгэн ажиллаж байна. Компанийн таамаглаж байгаагаар Сэлэнгэ дэх төслийн нийт нөөц 250-400 сая тонн хүрнэ гэжээ. Энэ сард компани нэмэлт өрөмдлөгийн үр дүнгээ гаргасан байна.
XanaduMine Limited - XAM - www.xanadumines.com
XanaduMine Limited Шарчулуут-Уул зэсийн орд дээрээ өрөмдлөгийн хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн ба Амгалант ба Аргалант уул зэсийн төслүүд дээр соронзон хайгуулын ажлыг хийж дууссан байна.
Draig Resource Limited - DRG - www.cnow.com.au
Компани 2012 оны 2 дахь улиралд JORC нөөц тогтоохоор зорин ажиллаж байна. Өрөмдлөг амжилттай явагдаж 86 метр өргөнтэй нүүрсний биет олжээ. Өрмийн 1 дүгээр шатны ажил 6000м гаруй хийгдсэн бөгөөд 2 дугаар шатны ажлын төлөвлөгөө хийгдэж байна.
Modun Resources - MOU - www.modunresources.com
Modun Resource ASX дээр үйлдвэрлэлийн ангилалд нь өөрчлөлт орсон тухай мэдэгджээ. Нүүрст төслийг 100 хувь эзэмшигч уг компани 2012 онд хайгуулын ажлаа амжилттай үргэлжлүүлж урьдчилсан судалгаа хийхээр төлөвлөөд байна.
FeOre - FEO - www.feore.com
FeOre Limited компанийн охин компани Taisheng Development ХХК-ийн эзэмшлийн Дарцагт хайгуулын талбай ашиглалтын талбай болжээ. Уг талбай нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумд байрладаг. Тус компанийн Эрээний төслөөс холгүй оршдог ба 907 гектар талбайг хамардаг юм. Компани энэ сард Ноён Тим Суныг хувьцаа эзэмшигчдийн хурлаараа дахин сонгосон байна.
Хэчнээн лиценз гадаадад худалдаалагдсан бэ?
Энэ шинэчилсэн найруулгын төсөл бол Монгол улсын өнөө болон ойрын ирээдүйн эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь асуудлуудтай шууд болон дам утгаараа холбоотой учир нягт нямбай судлан шүүн тунгаах ёстой гэж бодож байна. Энэ ч утгаараа бараг хоёр жил дамнан боловсруулсан болов уу.
“Шилдэг Эко уурхай”
Арван хоёр он уул уурхайн салбарт ул мөрөөн үлдээн одож байна. Тэр дундаа Монголын уул уурхай энэ онд ямар өөрчлөлт, хувьсал, ололт амжилт, өсөлт бууралтыг туулан өнгөрч буйг нэгэн агшнаа тольдож болох арга хэмжээ бол яах аргагүй Mining Journal Awards байсан юм. Түүний эрч хүч, өнгө төрхийг ШИЛДГҮҮД илэрхийлж байлаа.
“Уул уурхайн 90 жил” баярын хурал 25-нд, Соёлын төв өргөө
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан баярын хурлыг УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Уул уурхайн сайд Ц.Ганхуяг нээж Ерөнхий сайд Г.Алтанхуяг баяр хүргэж үг хэлсэн. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг сонсгож Улсын Их Хурлын дарга З.Энхболдын мэндчилгээг УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа уншиж танилцуулсан байна.
“Эрдэнэ Ресурс“ 1 сая долларын хаалттай санхүүжилт хийв
Арванхоёрдугаар сарын 12-нд Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” корп нь 1,000,000 долларын хаалттай санхүүжилт зарласан билээ. Энэхүү санхүүжилтдээ дотоодын андеррайтерын компани MIBG (Mongolian Investment Banking Group) ХХК-тай хамтран ажиллажээ.
Шинэ төмөр замд Оросууд 49 хувийг эзэмшиж магадгүй
Энэ сарын 19-21-нд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 16 дугаар хурал Улаанбаатар хотноо болсон билээ. Хурлаар хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэний дотор төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой сэдвийг хөндсөн байна.