Шинэ мэдээ
“Рио Тинто” “Оюутолгой”-н санхүүжилтийг цуцлахгүй
BHP Billiton Австралид хэрэгжүүлж буй зэсийн төслөө өргөжүүлэхээр 30 тэрбум ам.долларын төсөв батлаад байснаа цуцалсны дараахнаас “Оюутолгой” төслийн санхүүжилт цуцлагдаж магадгүй гэсэн таамаг гараад байсан юм. BHP-ийн хэрэгжүүлж буй Olympic Dam зэсийн төсөл нь дэлхийн хамгийн том зэсийн төслүүдийн нэг. Энэхүү орд “Оюутолгой”-гоос ч илүү нөөцтэй нь тогтоогджээ.