Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Видео
”Эрдэс боловсруулалт - 2014” хурал болж байна Уул уурхайн салбарт хурцаар тавигдаж буй асуудлын нэг нь эрдэс боловсруулалтын технологи, түүнийг тойрсон эрх зүй, удирдлага зохион байгуулалт. Энэ асуудлыг хөндөн ярилцахаар төр, бизнесийн байгууллага, мэргэжилтнүүд “Эрдэс боловсруулалт – 2014” бага хуралд оролцож байна. Уг хурлаар эрдэс боловсруулах, баяжуулах үйл явцыг нухацтай хэлэлцэн дүгнэж, цаашид хийх ажлуудаа тодорхойлох юм.
Crirsco Монголд CRIRSCO /Committee for Mineral Reserves International Reporting Standards/ буюу Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хорооны 2014 оны ээлжит хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Олон улсын нөөц, баялгийн ангилал болон тайлагнах системийг хариуцсан мэргэжлийн байгууллага CRIRSCO-гийн гишүүн байгууллагууд жилд нэг удаа уулзаж, тулгарч буй асуудал бэрхшээл, ололт амжилтаа тайлагнадаг уламжлалтай.
Oil and oil shale Mongolia 2014” Oil and oil shale mongolia 2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган, Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон эрлийн ажлын гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа
Төмрийн нойтон баяжуулах анхны стандарт үйлдвэрийг нээлээ Булган аймгийн Бүрэнхангай суманд орших Худагбайшинт төмрийн хүдрийн уурхайнхаа дэргэд Хятадын хөрөнгө оруулалттай ”Фокус Метал Майнинг” компани төмрийн нойтон баяжуулах үйлдвэрийн эхний шугамыг 9 дүгээр сарын 6-нд нээлээ. Үйлдвэр эхний ээлжинд жилд 300 мянган тонн 66%-ийн баяжмал, ирэх жилээс хүчин чадал нь 600 мянган тонн/жил болж өргөжих юм.
“Баруун ноён уул”-аас коксжих нүүрс экспортолж эхэллээ Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших “Баруун ноён уул” коксжих нүүрсний уурхайгаас Австралийн “Guildford Coal” компанийн охин компани “Терра Энержи” 8 дугаар сарын 24-нд нүүрс экспортолж эхэллээ. Тус компани эхний ээлжинд 8 мянган тонн нүүрсийг Шивээхүрэнгийн боомтоор экспортлох юм байна. Нүүрс борлуулах ажлыг Noble компани хариуцах ажээ. Зах зээлийн таагүй нөхцөлд “Терра Энержи” компани маш хурдан хугацаанд энэхүү ордыг ашиглалтад оруулж буйгаараа онцлог юм.
Метан хийн туршилтын үйлдвэрийг ирэх онд ашиглалтад оруулна 2014 оны наймдугаар сарын 12. Өмнийн говийн Тавантолгой уурхайн талбайд байгуулах метан хийн туршилтын үйлдвэрийн 788 метрийн гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн албан ёсны нээлт энэ өдрийн өглөө ёслол төгөлдөр эхэллээ.
Оюутолгойд хийсэн ”аюулгүй” аялал Дэлхийн уул уурхайн салбарт 130 гаруй жилийн түүх, туршлагатай Рио Тинто компани Монгол улсын “Оюутолгой” төсөлд дэлхийн жишигтэй аюулгүй ажиллагааг хэрхэн нэвтрүүлж буйг сурвалжлахаар Mongolian Mining Journal-ийн баг Өмнийн говьд ажиллав.
Уул уурхайн яамны нээлттэй өдөрлөг Уул уурхайн яам, түүний харъяа агентлаг, компаниуд 5 дугаар сарын 17-нд Чингисийн талбайд нээлттэй ажиллав. Мөн уул уурхайн томоохон компаниуд, салбарын мэргэжлийн сэтгүүл The Mongolian Mining Journal энд ажиллав.
Хамтдаа хөгжсөн 20 жил ”Хамтдаа хөгжсөн 20 жил”
MINING JOURNAL AWARDS 2014 MINING AWARDS 2014
Эрдэс баялаг 2025 ”Эрдэс баялаг 2025” хурлаас ”Хөгжил” студийн бэлтгэсэн нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
М.Энхсайхан “Монголын мега төслүүд ба уул уурхай” илтгэл “Эрдсийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Уул уурхайн яам, Mongolian Mining Journal хамтран Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэг дээр олон сонирхолтой илтгэл тавьсан. “Тавантолгой цахилгаан станц” төслийн Удирдагч М.Энхсайханы тавьсан илтгэл олны анхаарлыг ихэд татсан юм. Энэхүү “Монголын мега төслүүд ба уул уурхай” сэдвээр Mongolian Mining Journal дараагийн хэлэлцүүлгээ удахгүй зохион байгуулна.
Peabody нөхөн сэргээлтийн стандартыг танилцуулав Эрээний нүүрсний уурхайг Пибоди компанийн мэргэжлийн баг орон нутгийн иргэд болон ХААИС, Үр үржүүлэгчдийн төвтэй хамтран 2009 - 2010 онд нөхөн сэргээж, эдүгээ нийт гурван жилийн турш мониторингийн ажлыг хийж байна.
CTL технологи гэж юу вэ? ”Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх ”Хөгжил” хөтөлбөрийн шинэ нэвтрүүлэг
MMJ-г ухаалаг төхөөрөмж дээр уншаарай MMJ-г ухаалаг төхөөрөмж дээр уншаарай
Хөрш хоёр орны түншлэлийн гадна үлдэх үү? Хөрш хоёр орны түншлэлийн гадна үлдэх үү?
1 2 3 4 5 6